ТАСС: Монголд гарсан тарваган тахал Орост аюул занал учруулахгүй

Монгол Улсад саяхан бүртгэгдсэн тарваган тахалын нэг бус тохиолдол нь ОХУ-д аюул учруулахгүй хэмээн Оросын ШУА-ийн гишүүн, тархвар судлаач Геннадии Онищенко мэдэгджээ.
Түүний хэлснээр зурав, тарвага зэрэг мэрэгч амьтдын дунд өвчин тархаж байна. Орос улсад халдварын байгалийн эх үүсвэрийг тахлын эсрэг таван хүрээлэн хянадаг учраас улс даяар хянаж ажиллаж байгаа. Хавар болж амьтад ичээнээсээ гарсны дараа мэрэгч амьтдын бөөсийг шинжилж, ахалдвар авсан эсэхийг тогтоодог. Мөн өвчлөх магадлалтай үе, дэгдэлтийн үед мэрэгчдийн хорогдолд хяналт тавьж ажилладаг. ОХУ-ын Сибирийн Алтайн хязгаарын Кош-Агач дүүргийн 18 мянга орчим оршин сууг жил бүр тарваган тахлын эсрэг вакцинд хамрагддаг. Иймд тарваган тахлын эрсдэл хамгийн бага хэмээн тархвар судлаач онцоллоо.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүржин, хоржин, хөгийн Оросууд Монголд гарсан тахлаас болгоомжилж гэнэ. Хулмас, шиврээ угаахаа бодцогоовол яана