Гадаад мэдээДЭЛХИЙ

Францчууд төсөв танахыг эсэргүүцэж жагслаа

Пүрэв гарагт /2025.09.18/ олон зуун мянган франц иргэн засгийн газар төсөв хэмнэх гэж буйг эсэргүүцэн жагсаж, Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон шинэ Ерөнхий сайд Себастьян Лекорну нарыг төсөв танах гэж буйгаа зогсоохыг уриалжээ.        

Багш, галт тэрэгний жолооч, эм зүйч, эмнэлгийн ажилтнууд гэх мэт мэргэжилтнүүд ажил хаяж, өсвөр насны хүүхдүүд ахлах сургуулиудыг хэдэн цагаар хаасан байна. Жагсагчид болон үйлдвэрчний эвлэлүүд төсөв танах гэж байсан өмнөх засгийн газрын төлөвлөгөөг хүчингүй болгож, нийгмийн халамжид илүү их зардал гаргаж, баячуудын татварыг нэмж, тэтгэврийн насыг нэмэхээ зогсоохыг уриалсан юм.

“CGT” үйлдвэрчдийн эвлэлийн дарга Софи Бине “Иргэдийн уур хилэн асар их хүрж, шийдэмгий байна. Ноён Лекорнуд үүнийг хэлье, иргэд төсвийг шийдэх ёстой” гэжээ. Тус үйлдвэрчдийн эвлэл мэдэгдсэнээр бол ажил хаялт болон жагсаалд нэг сая хүн оролцсон байна.

Жагсаал цуглааны үеэр хэд хэдэн мөргөлдөөн гарсан ч Дотоод хэргийн сайд Бруно Ретайллогийн айж байсан шиг хэмжээний үймээн дэгдээгүй юм. Ретайлло хэлэхдээ “Бараг бүх жагсаал, эсэргүүцэл таатай нөхцөлд болсон гэдгийг онцлон хэлмээр байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button