Гэмт хэрэг

ГЗБГ-ын дарга асан Ц.Ганхүүд холбогдох хэргийн нотлох баримт дутуу, нэмэлт мөрдлөг хийлгэнэ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдүүлж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр хоногийн өмнө боллоо.

Улмаар авлигын гэмт хэрэгт холбогдсон Ц.Ганхүүд холбогдох нотлох баримт дутуу хангагдсан хэмээн үзэж шүүхээс мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай хэмээн үзлээ.

Эргэн сануулахад, Түүний хувьд эрх мэдлээ ашиглан аж ахуйн нэгжийг “шантаажилж” хахууль авсан хэрэгт холбогдсон. Тодруулбал, ГЗБГЗЗГ-аас 2020 оны гуравдугаар сард “Орон зайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан байдаг. 2.6 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй эл тендерт “Ютилити солюшн” ХХК шалгарсан. Гэтэл ГЗБГЗЗГ-ын даргаар ажиллаж байхдаа Ц.Ганхүү эл компанийн эрх бүхий албан тушаалтан С.Амарсанаагаас 70 гаруй сая төгрөг төлөхийг шаардан, эд материал, бараа бүтээгдэхүүний үнийг төлүүлж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгагдаж байгаа билээ.

Бид хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх талаар эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ХУЛГАЙЧ ҮНЭН ГОЁ ГАР ЮМАА ГЯНДАН ОНЦГОЙГИЙН НҮҮРИЙН БУЯН БОЛ БАЙНАА ЛАЛАРАА ЖАНГАА ШАА

Зочин
Зочин

Мөрдөгчийн нь шоронд хий.Энэ олон жил нотлох баримт цуглуулж чадахгүй зүгээр сууж ц�##�ин авч байсан байна ш дээ.

Mongol
Mongol

Ннэ мафуудаа ш�##�гаддагүй хогбн шаар шиг нийгэм...удахгүй шоов юу оол

Zochin
Zochin

Za ene yostoi shog yum bolj bnaa haraajaar iim tom avilagch bj bhd shuuh,pro yu gej jujig taviad bgn be mgl chuudiig tenegtuulj bn daa

Зочин
Зочин

Бадамжугаас дутахгүй будлианы томчуудын нэг мөн

Холбоотой мэдээ

Back to top button