Сурвалжилга

Сурвалжилга: 105-р сургуулийн багш сурагчдаа ₮50 мянгын генетикийн тест 10 хурууны хээгээр өгөхийг шаарджээ

Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургууль "сурагчдаа 80 мянган төгрөгөөр генетикийн тест өг" хэмээн шаардсан гэх асуудлын мөрөөр энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ. Асуудлыг тодруулбал, арван хурууны хээгээр энэ тестийг өгсөн тохиолдолд тухайн хүүхэд ирээдүйд ямар мэргэжилтэй болбол амжилтад хүрэх, урлаг, спортын алийг нь сонговол сайн байх, эрүүл мэндийн талаас юуг анхаарвал зохистой зэрэг үндсэн зургаан чиглэл, 21 үзүүлэлтээр 50 хуудас дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгдөг аж. Эх сурвалжийн хэлснээр ангийн багш нь сурагчдаа уг тестийг өгөхийг шаардсан бөгөөд эцэг эхийн хурлаар танилцуулсан байна. Уг асуудлын хүрээнд эх сурвалж болоод сургуулийн нийгмийн ажилтан, менежер, компани дараах байр суурийг илэрхийллээ.

-Хүүхдүүдийг генетикийн тест өг гэдэг асуудал хэзээнээс яригдаж эхлэв?

-Энэ асуудал хоёр, гурав хоногийн өмнөөс 105 дугаар сургууль дээр яригдаж байгаа. Манай хүүхэд энэ сургуульд сурдаг. Одоогоор зарим ангиуд нь өгчихсөн гэсэн. Багш нь ийм генетикийн сорил өгнө шүү, өгөөрэй гэж хэлсэн байгаа юм. Бид нарт хүүхдэд чинь хэрэгтэй, бид нар ч гэсэн өгсөн байгаа, хариу 7-8 хоногт маш нарийн гардаг гэж хэлсэн. 

-Үнэ нь хэдэн төгрөг вэ?

-Үнийн хувьд 80,000 төгрөг. Гэхдээ сургуулиараа өгөх учраас 50,000 төгрөг болгож хямдрууллаа гэсэн. Нэмээд хүүхэд бүрд бэлэгтэй гэдэг зүйл ярьсан байна лээ. 

-Хурууны хээгээр авдаг гэсэн?

-Бүр 10 хурууны хээгээр авна. Ингэснээр ирээдүйд таны хүүхэд ямар мэргэжилтэй болбол амжилтад хүрэх, урлаг, спортын алийг нь сонговол сайн байх, ирээдүйд эрүүл мэндийн талаас юуг анхаарвал хэрэгтэй вэ гээд бүх мэдээллийг нарийн тодорхойлж өгдөг гэсэн. Энэ тухайгаа ангийнхаа групп чатад зар оруулж, хүүхдийн чинь ирээдүйд хэрэгтэй гэдэг байдлаар бичсэн. 

-Таны хувьд бол хүүхдээ өгүүлэхгүй гэж хэлсэн юм байна?

-Би тэгж бичсэн л дээ. Тэгтэл “та эцэг эхийн хуралд ирээгүй учраас мэдээлэл сайн аваагүй байна аа. Хүүхдэд маш хэрэгтэй шүү, хямдарчихсан байгаа” гэж чат үлдээсэн байсан. 

-Заавал өг гээд байгаа юм уу?

-Бүх ангиуд өгнө. Зарим ангиуд бүр өгчихсөн гээд байгаа юм. Ангиас манайх л бараг ганцаараа өгөөгүй байх. Бусад эцэг, эхчүүд өгнө, өгнө л гээд байсан. Багш нь өөрөө бас өгсөн. 50 гаруй хуудас дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгдөг юм байна, уншиж амжаагүй байгаа гэж байна лээ. 

-Тэр компанийн тухай мэдээлэл өгсөн үү?

-Ямар газар, ямар шугамаар ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгааг тодорхой хэлээгүй. Зүгээр өгөөрэй, өгүүлээрэй л гээд байгаа. Хэдэн ээж сургуулийн гадаа “энэ чинь их хэрэгтэй юм байна. Хүүхдийнхээ ямар мэргэжилтэй болбол зүгээр гэдгийг мэдэж аваад, тэр чиглэлээр нь явуулбал зүгээр юм байна” гэж хоорондоо ярьж байхыг сонссон. 

 -Таны өгүүлэхгүй гэж байгаа шалтгаан мэдээж мөнгөтэй холбоотой биш байх?

-Санхүү мөнгөний асуудлаас болж өгөхгүй гэж хэлээгүй. Гэр бүлээрээ ярилцаад хувь хүний дата мэдээлэл алдагдахаас сэргийлж, өгөхгүй гэдэг дээр санал нийлсэн. Энэ мэдээллийг өөр зүйлд ашиглахгүй гэх баталгаа байхгүй, эрсдэлтэй гэж бодоод байгаа. 

Энэ асуудлаар сургуулийн нийгмийн ажилтантай уулзаж тодруулахад,

"Сургуулийн бүх сурагч, багш нар энэ генетикийн тестийг өгч байна гэдэг ташаа мэдээлэл. Энэ асуудлыг бид олж тогтоохоор ажиллаж байна. Бүх анги өгсөн бол мэдэгдэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл манай сургуультай албан ёсоор хамтарч ажиллаагүй гэсэн үг. Багш нартайгаа уулзлаа. Бага ангиас хүүхдүүд хамрагдсан тохиолдол байна. Яг тодорхой нарийн мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна" гэсэн бол

Бага боловсролын менежер,

"Манай сургуулийг төгссөн охин энэ компанид ажилладаг юм байна лээ. Өнгөрсөн долоо хоногт ирж уулзаад ийм ажлаар явж байна гэдгээ хэлсэн юм. Албан ёсоор хамтарч, ийм үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг ойлгуулсан. Зүгээр эцэг эх, багш нартай уулзаад шахаж, шаардахгүйгээр асуугаад үзэхгүй юу гэж хэлсэн. Тухайн үед юм мэдэгдээгүй болохоор тэгээд өнгөрч дээ л гэж бодсон. Бага ангиас хэдэн хүүхэд өгсөн байна. Багш нартайгаа уулзлаа. Гэхдээ эцэг эхийн зөвшөөрөл, гарын үсэгтэйгээр юм байна" гэлээ.

Харин "Инфолайф" компанийн ажилтан,

"Бүх хүүхдийг 80 мянган төгрөгөөр хамруулсан гэдэг худлаа мэдээлэл. Бид очиж танилцуулаад, эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр өгье гэсэн хүмүүст нь үйлчилгээ үзүүлсэн. Хэнийг ч шахаж шаардаагүй, хүчлээгүй. Хотын захад байрлалтай, сурч байсан сургууль минь учраас хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлсэн юм. Мөн бид хүүхдийн дата мэдээлэл авдаггүй, хадгалдаггүй. Томруулдаг шил шиг зүйлээр хардаг. Зөвшөөрлийн тухайд асуудалгүй. Манайх албан ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг. Шалгуулж болно" гэв.


Дээрх үйлчилгээг "Инфолайф" гэх компани үзүүлжээ. Нээлттэй мэдээллийн сангаас хайж үзвэл албан ёсны бүртгэлгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байж болзошгүй гэсэн үг. Үзүүлж буй үйлчилгээний тухайд “Инфолайф” нь тусгай программ бөгөөд 10 хурууны хээгээр сорил авч, үзүүлэлт нь 92 хувийн магадлалтай гардаг аж. Тус компани албан ёсны сайтдаа,

  • Мэргэжлээ зөв сонгохыг хүссэн хүүхэд, залууст
  • Хүүхдээ зөв хөгжүүлэхийг хүссэн эцэг эхчүүдэд
  • Мэргэжлээ өөрчилж, өөр чиглэлд хөгжихийг хүссэн бүх насныханд
  • Ажлын шаардлагад нийцэх боловсон хүчин олохыг хүссэн ажил олгогчид
  • Хүний нөөцийн бодлогод ач холбогдол өгдөг удирдлагад
  • Сурган хүмүүжүүлэх ажил явуулдаг багш, сургагч нарт үйлчилгээ үзүүлдэг гэж бичсэн байна.

Мөн хүний 10 хурууны хээг уншиж, хээний нийлэмж, давтамж дээр тулгуурлан тухайн хүний талаар 21 үзүүлэлтээр 50 гаруй хуудас дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгдөг.

Тусгай сканераар 10 хуруугаа уншуулахад программ өгөгдлийг төв серверт илгээж 5-30 минутын дотор хариу гарна гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
66 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 20, 2025 09:38

Хүний хувийн эмзэг мэдээлэл шаардлагагүй тохиолдолд ингэж хүчилж авах хуулиар хориотой. Багш болон компанийг шүүхэд өгвөл таарна.

Зочин
Зочин
9 сар 20, 2025 11:50

Ийм үйл ажиллагаа давтан гаргуулахгүй тулд шүүхэд өгөх хэрэгтэй

Зочин
Зочин
9 сар 20, 2025 12:56

Хуулиараа энэ мэдээллийг төв серверт илгээх, боловсруулах, хадг�##�ах хориотой. Бүх юм нь Монголд байх шаардлагатай.

Зочин
Зочин
9 сар 20, 2025 13:07

Iim yumaar ireeduig ni todorhoilno ch gej yu baina . Zugeer l shahaanii biznes

Зочин
Зочин
9 сар 20, 2025 09:59

Сургуулийн захиргаа багш нараа удирдаж хянаж хууль бус үйлдэл гаргахгүй байх. Мэдээллээ �##�дсан сурагчдаас уучл�##�т гуйлгуулах. Сургуулийн зөвшөөрөлгүй элдэв үйлдэл хийх хувийн коипанид үйлчлэхгүй байх, �##�бан туша�##�аа буруугаар ашиглан бу�####�д нөлөөлж хууль бусаар �##�иваа зүйлд �##�бадахгүй байхыг сануулж хэдэн хүүхдийн мэдээлэл �##�дагдсаныг яс тогтоож тухайн компанид мэдээллийг устгахыг шаардах, хууль бусаар олж авсан мэдээллээ гадаап дотоодын �##�ь ч компанид , бу�####�д дамжуулж эсвэл зарж хууль бус үйлдэл хийхгүй байхыг сануулах. Багш нараа хурлаар оруулж сануулга өгч ц�##�инг нь хасч болох их дүнгээр үргэлжилж болох хуулийн хамгийн урт хугацаагаар хасах хэрэгтэй. Хэрэв уг компанитай шагн�##� урамшуул�##� авч хамтарч ажилласан нь баттай тогтоогдвол хуулийн бхйгууллагад өгөх хэрэгтэй.

Зочин
Зочин
9 сар 20, 2025 14:10

Шахааны новшнуудыг газар дарах хэрэгтэй.

Зочини
Зочини
9 сар 20, 2025 16:48

ХҮНИЙ ХУРУУНЫ ХЭЭГ ИРЭЭДҮЙД ЮУНД Ч АШИГЛАЖ БОЛНО ШҮҮ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ. ТИЙМ ГООМОЙ ЮМ БИТГИЙ ХИЙЛГЭЭРЭЙ. НЭМЖ ДУРДАХАД ЖООХОН МУХАР СҮСЭГТ ИТГЭДЭГ ХҮМҮҮС ХАМРАГДААД БАЙХ ШИГ БАЙНА. ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЭЦЭГ ЭХЧҮҮД САЙН ЯРИЛЦАЖ БАЙ. ХҮҮХДИЙНХЭЭ САНАА ЗОРИЛГЫГ ЯРИЛЦАХГҮЙГЭЭР ИЙМЭРХҮҮ БАЛАЙ ЮМАНД НАЙДАЖ СУУХ ШААРДЛАГАГҮЙ. ГОЛ НЬ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХЭД ХООРОНДЫН АМЬД ХАРЬЦАА ШҮҮ ДЭЭ. ХЭТ ЦАХИМЖААД ДЭМИЙ ДЭЭ.

Зочин
Зочин
9 сар 20, 2025 16:30

Луйвар байна

Зочин
Зочин
9 сар 20, 2025 18:39

Хурууны хээнээс бас генетикийн мэдээллийг аваад байгаарай? Наадах чинь зүгээр луйвар шүү. Хүн өөрөө ирээдүйд ямар байхаа шийдэх болохоос биш ийм юманд итгэж хүүхдийнхээ ирээдүйг б�##�лаж бв�##� хохь нь л гэж хэлье. Youtube дээр зүгээр (онцлох луйвар: генетик тест ба онцлох хурууны хээн оношилгоо) гэж хайхад л та нарт маш сайхан тайлбарлаад өгсөн бичлэгнүүд байгаа.

Зочин
Зочин
9 сар 20, 2025 10:48

Хурууны хээ томруулдаг шилээр хардаг гэсэн хэрнээ тусгай сервер рүү илгээж хадг�##�даг л юм бна ш дээ. Би хүүхдээ өгүүлж бсан, математикийн авьяастай гээд бсан чинь эсрэгээрээ энэ хичээлдээ маш муу ккк. Өвөө нь харин хэлний чиглэлийн хүн болгоорой гэсэн нь энэ хурууны хээнээс илүү дөхөмтэй бгаа шүү.

Зочин
Зочин
9 сар 20, 2025 13:54
Reply to  Зочин

Хэлний мэргэжил устсан тул сонгохгүй байх хэрэгтэй. Яах вэ багш болж болох байх бу�####�ар бол явцгүй. Өнөөдөр гудамжинд гараад сонсоход хүүхэд бүр Монголд төрж өссөн хэр нь хоорондоо гадаадаар яриад явж байна. Хэл бол хэрэглээ болохоос мэргэжил биш., Жинхэнэ ажиллаж болох мэргэжил сонгосон нь дээр. Бүх мэргэжил зөвлөдөг хүмүүс хэдэн жилийн өмнөөс хэлний мэргэжлийг устсанд тооцож сонгохгүй байхыг сануулдаг. Сүүлийн үед хиймэл оюун ухаан гээд өөр бусад зараим нэг мэргэжлийн нэмж сонгохгүй байхыг ури�##�даг.

Дэл
Дэл
9 сар 20, 2025 14:05

Энэ нь мэргэжлийн луйвар маргааш нь ямар байхаа мэдэхгүй байж

Зочин
Зочин
9 сар 20, 2025 18:17

52-р сургууль шинээр очиж байгаа хүүхдүүдийг заав�##� өгөхийг шаарддаг

Зочин ЭХ ОРОНЧ
Зочин ЭХ ОРОНЧ
9 сар 20, 2025 19:53

Хятадуудад мэдээлэх үр хүүхдүүдийг чинь хужаагийн мэдээллийн санд оруулах гэж б.а
тэнэгүүдээ...

Зочин
Зочин
9 сар 20, 2025 21:08

Монголчууд та нар ийм тэнэг м�##�нууд шдээ хурууны хээ байтугай таниас днх авий гэсэн ч өгөх ёсгүй юмыг миний хүүхдийн ирээдүйд хэрэгтэй гээд туйлширч байдаг . цаад учир начирын сайн суд�##�ж болдоггүй муу. Нөгөөх нь мөнгө олох ш�##�тагтай, Бүүр цаад т�##� нь биднийг үгүй хийх хойч үеийг устгах ямар нэг зүйл хийж бв�##� яахуу
Цаг үе нь ямар билээ жаахан бодолтой бмаар юм

Ззочиночин
Ззочиночин
9 сар 20, 2025 21:14

Энэ завхарсан ичих нүүргүй нөхдийг ажлаас нь х�##�. Шүүхэд өг. Энэ бол луйвар.

Зочинзочин
Зочинзочин
9 сар 20, 2025 22:46

Сайн зүйл биш байх шүү хүний ирээдүйг битгий хорлоод бай

zochin
zochin
9 сар 21, 2025 11:09

er ni huruunii heegee ogno gedeg ersdeltei muhar svseg nigoo 5k sahius 175k sahius gedeg shig l

Татвар төлөгч
Татвар төлөгч
9 сар 20, 2025 21:05

Болохгүй шүүү

Ззочиночин
Ззочиночин
9 сар 20, 2025 21:14

Хүүхдүүдэд мөнгийг нь буцааж өг.

Зочин
Зочин
9 сар 20, 2025 22:45

Ялын дээд хэмжээг өгөх хэрэгтэй. Genetic test хурууны хээ гэх мэт з�##�илан хэрээс хэтэрлээ

Иргэн
Иргэн
9 сар 21, 2025 00:27

Нэг ёсны луйвар л даа. Ийм луйвар 4-5 жилийн өмнөөс гарч эхэлсэн санагдаж байна.

Зочин
Зочин
9 сар 21, 2025 12:25

Энүүгээр дамжаад хувь хүний мэдээллийг ямар ч зорилгоор ашиглаж магадгүй ш тээ.

Иргэн
Иргэн
9 сар 22, 2025 10:29

Утгагүй юманд итгэж байхаар хүүхдээ уха�##�аг ёс зүйтэй хүн болгож хүмүүжүүлбэл ирээдүйн зам нь шулуун дардан бна шүү дээ. Эцэг эхчүүд л хүүхэддээ анхаарах ёстой шүү

Зочин
Зочин
9 сар 20, 2025 10:36

МУУСАЙН ҮМХИЙРСЭН АЛНУУДАА МАНАЙ БАЯНГОШУУНЫ БАНХАРУУДЫГ БҮҮ БАСААРАЙ ДАХИЖ ИНГЭВЭЛ ЖИНХЭНЭЭСЭЭ УУРЛАЖ МЭДНЭ ШҮҮ.

Зочин
Зочин
9 сар 22, 2025 13:56
Reply to  Зочин

Baynhoshuunii ymar banhar n end hutsaad bnaa

Иргэн
Иргэн
9 сар 20, 2025 16:19

Сэтгэцийн өвчин газар авч байна шүү

Зочин
Зочин
9 сар 20, 2025 16:57

Хаха луйвар шүү дээ

Зочин
Зочин
9 сар 20, 2025 19:06

Болохгүй асууд�##� цаад учир начирыг олох хэрэгтэй

Зочин
Зочин
9 сар 20, 2025 19:55

Таны өгүүлэхгүй гэж байгаа ш�##�тгаан мэдээж мөнгөтэй холбоотой биш байх? Gene uu setguulch yu asuugaad bn aa

Татвар төлөгч
Татвар төлөгч
9 сар 20, 2025 21:06

Өгч болохгүй робот болно л гэсэн үг

Зочин
Зочин
9 сар 21, 2025 07:04

Muhar muihar setgelgee yum
Zuvhun huruunii heegeer bugdiig medeh bolomjgui

Зочин
Зочин
9 сар 21, 2025 08:42

Хувь хүн болрн үр хүүхдээ үзүүлж болох юм шиг санагдчихлаө өмнө сонсож байсийм бна

Зочин
Зочин
9 сар 21, 2025 09:38

Гарчиг нь юу гээд бнаа ойлгосонгүй

Зочин
Зочин
9 сар 21, 2025 10:13

Би 250к-р хүүхдээ үзүүлж бсн. Ирээдүйн мэргэжлийг нь сонгоход эцэг, эх хүүхдүүдэд хэн хэнд маань эргэлзээ төрвөл ядаж л энэ тохирно гэсэн дээ гэж сонгож болох. Хэдийгээр хүний сонголт ч гэлээ надад бол хэрэгтэй санагдсан.

Зочин
Зочин
9 сар 21, 2025 21:31
Reply to  Зочин

Танд нэг хариу үзүүлж болно л доо. Гэхдээ цаашаа танай хүүхдийн дахин давтагдашгүй хэн гэдэг нь шууд мэдэгдэх мэдээллийг үнэлээд гадаад дотоодын дурын компанид хүмүүст зарна. Одооны хүүхдүүд гэдэг ирээдүйн хэрэглэгчид. тэдний ийм мэдээллийг олж авах �##�ь ч газар сайхан боломж. Хурууны хээг хувилж гаргаад энд тэнд гэмт хэргийн газар хиймэл ул мөр үлдээж болно. Юунд ч сөргөөр ашиглаж хүүхдийн чинь ирээдүйг б�##�лаж болно. Олон төрлийн з�##�иланд ч ашиглаж болно. Уг нь компаниуд ийм мэдээлэл буюу дата олж авахын тулд үнэгүй юм амлаж үнэгүй авдаг буюу хулгайлдаг байсан. Энэ тохиолдолд эмзэг мэдээлэл з�##�илж хулгайлахдаа үнэгүй биш дээрээс нь өөрсдөөр нь мөнгө гаргуулж байгаад маш овжин авсан байна.

Зочин
Зочин
9 сар 21, 2025 13:14

Сайн шинжилгээ санагдсан. Хүүхдүүдээ хувиараа ч болох нь ээ өгмөөр юм бнлэ. Ямар шинж чанартай, юун дээр онцлогтой, ямар мэргэжил тохиромжтой гэх мэт юм хэлж байсан.

Баатар
Баатар
9 сар 21, 2025 13:33

Нэг хүүхэд үзүүлсэн чинь барилгачин болон гээд хурууны хээгээр нь гарсан гэнэ нөгөө хүүхэд сэтгэлээр унаад хичээлээ хийхээ больсон гэнэ Битгий та нар хүүхэдээр бизенэсс хийж луйвардаад бай ийм юм гэж байхгүй шүү луйварчидаа

Зочин
Зочин
9 сар 21, 2025 17:15

Ш�##� худлаа бизнес шүү. 2 жилийн өмнө өгч байсан огт таараагүй

Ogi
Ogi
9 сар 21, 2025 17:48

Ene herees heterlee hotiin suljeenuud oron nutagt irj alban tushaaltand ekdev beleg ugch ajilchdiig n hamruulj tarhi ugaad baraagaa zardag bolj dee

Зочин
Зочин
9 сар 21, 2025 21:33
Reply to  Ogi

Авахгүй ээ л гээ. Битгий сонирх.

Зочин
Зочин
9 сар 21, 2025 18:02

Хурууны хээ хүний бүх мэдээлэл байгаа.эна бол гэмт хэрэг

Туршилт
Туршилт
9 сар 21, 2025 21:04

Хувийн мэдээлэлээ дэлгэрэнгүй өгч яавч болохгүй вакциний туршилттай яг адил.
Тагнуул гэж байгууллага ажлаа хийгээсэй...

Одод
Одод
9 сар 21, 2025 21:32

Энэ сургууль цэцэрлэгүүд янз бүрийн юм шаардах юмаа.1 хавтас ав.гнэ.аваад 100д хуудсанд нүхтэй уут с�##�гаж углаж хийж өг гх юм..�##�иваа юм жил ирэх тусам сайжраад амар хялбар шуурхай ойлгомжтой дөхөм.цаг хэмнэсэн хэлбэрдэхгүй амар болдог бмаар даа
Жил ирэх тусам дордоод дээр үеийнхээс ахихгүй юм..хиймэл оюун ухааны эрин зуунд ийм ч юм хийлгээд сууж бдаг цэцэрлэгүүдийг яаж зхион бгуулж удирдаж б.аа.гайхах юм.боловсролын газар СӨБ гж юу хийдэг газар вэээ.элдэв юм нэхэхээ хэзээ болих вээ.тглээ гд хуучин шгээл үзүүлэлт үзүүлж б.а

Зочин
Зочин
9 сар 22, 2025 00:06

Хурууны хээгээр генетик ирээдүй тодорхойлно гэж байдаггүй.Тэр байтугай эр эмийг гь ч ялгах боломжгүй.Энэ луйварчдад хариуцлага тооцоочээ

Манлай
Манлай
9 сар 22, 2025 05:50

Шаардаагүй байхаа сан�##� болгосон байх. Тэр тест их зүгээр мэргэжлийн сонголтоо хийж чадахгүй байгаа хүүхдүүдэд их хэрэгтэй. Шинжлэх ухаан дээр үндэслэж бодож гаргаж өгдөг их гоё тест байна лээ! Би хоёр хүүгээ тэр тестэнд оруулж байсан! Сайн багш байна хүүхдүүддээ санаа тавьдаг! ????

Зочин
Зочин
9 сар 22, 2025 07:11

Иймэрхүү аргачл�##� бас бдаг гэж уншиж бсант. Орост бхаа хүүхдүүдээ их хийлгэдэг бсан . түүнийг мөнгөөр бүтэн сургууль бүх хүүхэд хамааруулж хийж мөнгө олсон явд�##� бна даа . Эх эцэгээс зөвшөөрөлгүй хийх нь буруу даа . Цагдаа ш�##�гах ёстой.

James
James
9 сар 22, 2025 09:04

Iim medee beldej humuusiig tuurugduulj bdag. Ene uneheer heregtei zuil ym shde. Medku durgvi n hiilgehgv l bn bzde. Tuuniig bvr ingej asuudal bolgoj bdag

Bagsh
Bagsh
9 сар 22, 2025 10:04

Ene arai heternee. Bagsh nar ium teneg ymyy esvel mobgo oloh yadsan arguu. Hunii huruunii heegeer ingej todorhoildog bolson bol noble ogchmoor ym.

Зочин
Зочин
9 сар 22, 2025 13:37

4.1.12."хүний эмзэг мэдээлэл"-д биометрик мэдээлэл ордог гэжээ, 5.1.Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад дараах зарчмыг баримт�##�на: гээд заасан байна, хууль зөрчсөн бололтой, хуулийн байгууллагад хандах хэрэгтэй байхаа

Зочин
Зочин
9 сар 22, 2025 13:42

"Мөн бид хүүхдийн дата мэдээлэл авдаггүй, хадг�##�даггүй. " гэсэн мөртлөө �##�байн ёсны сайт дээрээ "Тусгай сканераар 10 хуруугаа уншуулахад программ өгөгдлийг төв серверт илгээж .." төв сервер рүү илгээдэг гэсэн байна, хүүхдийн биометрик мэдээллийг дураараа аваад арай дэндэнээ

Зочин
Зочин
9 сар 22, 2025 13:44

Ysn dabartsan garuud bee duraaraa

Зочин
Зочин
9 сар 22, 2025 13:53

Ali bulegiin hen gedeg surguuliasaa dabtsan erh medeltei bagsh bee zarlaach iim ymiig dabaraaj bolohgui

Зочин гидро инженеруудийнхээ дүгнэлт судалгаа ил т
Зочин гидро инженеруудийнхээ дүгнэлт судалгаа ил т
9 сар 22, 2025 13:57

Мөнгө олох л арга бншдэ. Хүүхдийнхээ өөрийнхөө
Хурууны хээг яасан ч өгч болохгүй. Шун�##�ын сэдэл... !!! Цагдаагийн байгууллагад хандах нь зүйтэй байх

Холбоотой мэдээ

Back to top button