Хуурамч мэдээлэлд итгэн 1.6 сая төгрөгөө залилуулжээ

Иргэдийн гар утсанд "сугалаанд оролцож их хэмжээний мөнгө хожлоо" гэх зурвасыг илгээж, улмаар дансны мэдээллийг авч, интернэт банк руу нь хууль бусаар нэвтэрч их хэмжээний мөнгө залилсан хэрэг гарчээ.
Тухайлбал, энэ сарын 6-ны өдөр иргэн Б-ийн гар утсанд "Fadel steuplai” гэх фэйсбүүк хаягаас та манай сугалаанаас арван сая төгрөг хожиж азтан болсон байна бидэнд өөрийн мэдээллээ өгнө үү, гэсний дагуу тухайн иргэн дансны мэдээллээ бусдад дамжуулж 1,623,000 төгрөгөө алдсан байна. Мөн иргэн А энэ төрлийн залиланд өртөж 432 мянган төгрөгөө алджээ. Иймд аливаа мэдээллийг нягталж танихгүй хүнд өөрийн хувийн мэдээллээ илгээхгүй байж, залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Мөн цагдаагийн байгууллагаас цахим орчинд “Pokerrr2” аппликейшинд нэр бүхий өрөөг үүсгэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг төөрөгдөлд оруулж, мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан бүлэг 7 этгээдийг олж тогтоон, баривчиллаа.Дээрх нэр бүхий бүлэг этгээдүүд нь цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлогоос, нийт 800 орчим сая төгрөгөөр орон сууц, тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, гэмт хэргийн замаар олсон орлогын эх сурвалжийг нуух замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХОХЬ ЧИНЭЭ ЭРГҮҮ ДАГЗНУУД
Хохь нь тэнэгүүп
Хөнгөн хялбар аргаар мөнгө олох шун�##� нь өөрсдийгөө хохироох үндэс болдог.Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм
ХОХЬ НЬ.ТЭНГЭРЭЭС СҮҮЛ УНАЖ ИРДЭГГҮЙ ШҮҮ
Шун�##�ын туламнууд хохинээ
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud