Нийгэм мэдээ
Цагааннуур суманд гарсан түймрийг унтраахаар 2 баг ажиллаж байна
Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд өчигдөр /2025.09.18/ ой хээрийн түймэр гарчээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн ''Морогийн-Ар'' гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 252 км-т, сумын төвөөс 45 км-т/ ойн түймэр гарчээ. Уг мэдээллийг өглөөний 08:40 цагт хүлээн авсан. Тус аймгиийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, Алаг-Эрдэнэ сум дахь 69 дүгээр ангийн алба хаагчид, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан Мэргэжлийн ангийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөрш зэргэлдээх Рэнчинлхүмбэ сумын эрэгтэй төрийн алба хаагчид бас очсон ажиллаж байгаа шүү