Тойм: Д.Амарбаясгалангийн “шаталт” Г.Занданшатарт хожил

Улс төрд энэ долоо хоногт МАН-ын дараагийн дарга хэн бэ гэдэг асуулт марафон эхлэж, эл сэдвийг тойрсон үйл явдлуудаар эг маггүй амьсгаллаа.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох үеийн тэр уур амьсгал одоо ч МАН дотор явж буй нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн удаа дараагийн буюу чуулганы танхим дахь өөрийн суудлаас Г.Занданшатарт дайж хатгасан үг өгүүлбэрээс нь ил тодорхой байв. Тэр утга санаа, агуулгаар тойруулъя ч гэсэнгүй. Шууд л Г.Занданшатарын танхимын боож оруулж ирсэн ирэх оны төсвийн төслийг гоочлов.
“МАН дотор үнэхээр 70 VS 80 оныхон гэсэн тэмцэл байгаа нь үнэн” гэж тэр цуврал пост, жиргээгээр давшилттай нотоллоо. Яг энэ нюансуудын зэрэгцээ зарим гишүүдийг эргүүлэн татах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх зэрэг асуудал хөвөрсөөр буйн цаад дүр зургийг харвал УИХ дахь ерөнхийлөгчийг сөрсөн дүрүүдэд илүү тусаж байгаа харагдахаар.
Ийн харвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон явдлын дараа МАН доторх эрх дархын жин хаана илүү дарж буйг илүү нототгох гэсэн тэмцэл өндрийг авсаар л…
Ар араасаа явж буй энэ ил далд илэрхийлэл, хэлбэрүүдийн цаана нам доторх хуваагдал талцалд хэн туслах, хэн гол дүрээр оршоод байгаа нь ойлгомжгүй мэт боловч бага багаар тодорсоор.
Ерөнхийлөгчийн хүн гэдгээрээ МАН доторх 70 оныхны нүүрийг тахлах шахалтаар Г.Занданшатар Ерөнхий сайд болсон нь “нэгэнт бичигдсэн зохиолын дагуу явагдаж байгаа” гэдэг ойлголтоор буланд шахагдаж, нөгөө талд 80 оныхон энэ их хүч, эрх мэдлийн бөөгнөрөлийн өмнө хүчгүйдэж байгаа гэх дүрийг ч шаггүй бүтээцгээж буй.
Удахгүй болох МАН-ын Бага хурлын гишүүдийн саналыг энэ имижээрээ Д.Амарбаясгалан “хайрцаглана” гэсэн итгэл өндөр харагдаж байгаа учраас тэр намрын чуулган нээсэн өдөр МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ 70 оныхноос урьтаж, өрсөж, шатаж зарласан. Д.Амарбаясгалангийн энэ эрчийг сааруулахгүй гэсэндээ Л.Оюун-Эрдэнэ өөр рүү нь чиглэсэн ямар ч агуулга дээр хэвлэлд, чуулган дээр ч “А” гэж ам ангайхгүй байгаа.
МАН доторх энэ үе хоорондын “зодооны” аль талд нь гарах вэ гэдэг сонголт шийдвэрийг Бага хурлын гишүүдийнхээ гарт өгч буй мэтээр Л.Оюун-Эрдэнэ үеийнхэн дундаа бүх хүчээ хаяж, бусдынхыгаа ч ийш нөөж буй нь үнэн. Гэхдээ Бага хурал болтол Д.Амарбаясгалан зогсолтгүй амбицлаж, сөрсөөр байгаад нь Г.Занданшатарын үзүүлж буй хариу үйлдлийг зэрэгцүүлэн бодвол Бага хурлын гишүүдийнхээ саналыг хуваачихаж ч мэдэхээр эрсдэлтэй харагдана.
Д.Амарбаясгалан одоодоо бол УИХ-ын дарга гэдэг хариуцлагаа хоёрдугаарт, намын даргын суудлын төлөөх хувь дүрээ нэгдүгээрт тавьчихаж байгаа нь өдрөөс өдөрт улам тодрох болов.
Түүний энэ хэтрүүлэгт Г.Занданшатар байж байж “Ерөнхий сайдын хувиар, УИХ-ын даргын хувиар төсвөө хэлэлцүүлье” буюу үүрэгт ажлынхаа байр байрандаа байя гэх утгыг товчхон хэлчхэв. МАН-ын даргыг тодруулах өдөр ойртох тусам улайрч, ээрсэн энэ их мэдээлэл, хоёр гурван талын өөрсдийн санаа бодлыг нотломжлох гэсэн хэтийдлүүд дунд “ерөнхийлөгчийн хүн” гэдэг тодорхойлолтыг анхнаасаа авчихсан Г.Занданшатар өөрийгөө хэрхэн харуулахаа мэдэрчихэж байгаа хэрэг.
Нэг ёсондоо байсгээд л намын хэрүүлээ гадагш илэрхийлж, “тэсрээд” байдаг 70, 80 оныхонд тэр жишиг тогтоож, нөгөө талаараа ерөнхийлөгчийн хувьд өөрийг нь Бага хурал дээр саналаар уначихаж мэднэ гэсэн болгоомжлонгуй хандлагад ч давхар хариу үйлдэл үзүүлэв.
Намын гал тогоог найман жил барьсны хувиар Д.Амарбаясгалангийн сэтгэлд багтаж байсан Бага хурлын гишүүдийн саналын тоо түүний хүссэнээр ирэх үгүй нь намдаа зарцуулсан урт хугацаагаар нь бус ерөөс түүнийг хэн бэ гэдэг жинхэнэ чанарыг цухалзуулчихаж мэдэх энэ хэдхэн хоногоор хэмжигдэж ч болно.
Намын гишүүд гэдэг зүгээр нэг кноп биш. Тэд ч бас болж буй процессийг ажиглаж, хариу үйлдлүүдийг нь харьцуулан бодсоны эцэст л саналаа өгөх хүмүүс гэдгийг Д.Амарбаясгалан мартаж.
Өөрөөр хэлбэл Г.Занданшатар Д.Амарбаясгалангийн хэт дүрийг олсон энэ үйлдэл, үелзлүүд дунд нь үл ойшоогч байснаараа имижээ олчихож байгаа юм. Тэр ийм богино зайд ингэж их “шатвал” Ерөнхий сайд сул хүү түлхэж, илүү үйлдэл үзүүлэх ч шаардлагагүйгээр хожил авчихаж мэднэ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюунэрдэнэ хүүр чинь ямар их хонзон санадаг бацаан бэ. Сайдын суудлаас буулаа гэж МУ ын улс төр э.засгийн ажилд саад хийх зорилгоор дахиад л бужигнуулж гарлаа.
АНУ - Д АВТО ОСОЛД ОРЖ ТАРХИНЫ ХҮНД ГЭМТЭЛ АВЧ ОРОН ГАРАН БОЛЧИХСОН ХҮНИЙГ АРАЙ Ч НАМЫН ДАРГААРАА СОНГОХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ! МАН - ЫН УЗ , БАГА ХУРЛЫХАН АНХААРАЛДАА АВНА БИЗ ДЭЭ !
Өвчин гэмтэл эдгэрдэг юм
Занданшатар болвол хүүкийн харцаар хөдлөнө өөрийн гэсэн толгойгүй хүн
Тэр үнэн шүү, түүнээс шинэ юм юу ч гарахгүй, МАН-ын хуучирсан бодлогыг л үргэлжлүүлэн барина. иргэдийн аж амьдрал дорой хэвээр л байх болно,
Амарбаясагана хятадын дохио зангаагаар ажиллана шд тээ ккк
Ter hiisen geree ne ayul daguulj bna Enkbayr gishuunii yriad baigaa hurungu oruulagch hyatad zahirliin gentiin uhel neg l sejigtei yum shig dor ne chandarlaj ene ter ar gert ne huleelgej uguhgyi ...
Яг үнэн
занданшатар нь дээр дээ ядахдаа хачин хачин болж амбиц гаргахгүй дээ ер нь тэвчээртэй юманд ханддаг нь монголчуудад таалагддаг дээр нь маш боловсролтой хүн дээ
Монголчуудад таалагддагүй учраас ИХ ын гишүүн болж чадаагүй юм шүү дээ
ОЭ,АБ 2-ийн хамгийн том тээг тиь яах аргагүй Г.Занданшатар мэдлэг болосрол ёс худаг туршагаараа алд гэхээ болиод тохой илүү гээд хэлчихьё ийм хүнийг замаасаа зайлуулахын тулд ямар ч аргаар хамаагүй зайлууах хор найруулж зөв зүгээр ажлаа хийж явсан нэгний амийг золтосолж байж тухайн тойрогт намаас дэвшсэн Сайнбаяр,занданшатар ,Тогтохсүрэнгээс авахуулаад ташраааа гарч чадаагүй эмнэлтэй явдал болсон үнэн. Энэ нь ОЭ,АБ нарт ашигтай намдаа бол бөөн гарз хар толбо л үлдээсээн
Тийм шүү
Нүүрсний хулгайч, бүх насаараа цүнх барисан Амарбаясгалан монголыг хорлогч Жэнко ОюунЭрдэнэ хоёртой нэгдсэн тул шууд шоронд явуулах хэрэгтэй бишүүү..
Ганц Амарбясаглан гэлтэнгүй хам хэрэгтэн хамгийн тол толгойлогч болохын хувь нь Данхыг намаас хөөгөөд хамтад ньшоронд хийж үр хатуу дэглэмтэй хаалттай шоронд : жил суулгаж хүмүүлэх хэрэгтэй
Намын даргын ажил албанд Амарбаясгалан нь хавьгүй дээр биздээ. Зандангийн хувьд Хүүкийн түр томилгооны явуулын хүн. Хэрэв энэ нам жаахан сэргэх сэхээрэх залуусаа дэмжиж холын бодолтой хөдлөхөөр шийдсэн бол 80-аад оныхон арай илүү хэрэгтэй. Мэдээж хэрэг намд ахмадуудын үг тэдний орон зай ажил амьдралын туршлага мэдлэг мэдрэмж их чухал. Гэхдээ одоо залуусын ард олны төлөө зүтгэх төрийн албанд бэлтгэгдэх хугацаа болсон.
Он ямар хамаа байна, суудлын машин биш тэнэг гэдэг нь
Амбиц, шунал, өлөн нүдтэй, ойворгон Амарбаясгалан хэрэггүй. Хэдэн жил ажиллаж Занданшатарын хэмжээний мэдлэг туршлага, тэвчээр хуримтлуулж төрийн хүний намбатай болох хэрэгтэй. Занданшатар Орос, Англи хэл бүрэн эзэмшсэн, төрийн ажлын өргөн туршлага хуримтлуулсан, хий нь гарчихсан, хатуужсан хүн
Он сар энэ тэр ээ болчихооч таминь.
Мөнгөнд хөтлөгдсөн өлөн луйварчинд улс орон ард иргэд огтхон ч хамаагүй
Сургуульд суухгүй гар даа
Эвтэй бол хүчтэй.
Ewtei bol huchtei dotroo estoi tsusaa gartal zodoldoj tosoo gartal tewreldmeerv yum ,Ewtei l baigaasai bilee
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Энэ өрсөлдөөн үнэн бол МАН шинэчлэгдэж байгаа юм байна. Аштай юу даа. 100 шаруй жилийн түүхэндээ энэ нам даргаа өрсөлдөөнтэй сонгож байгаагүй. Энэ шинжээрээ ахул үнэндээ нам биш Гадаадаас хараат, дээдсийн хуйвалдааны бүлэг л байсан. Хэрэв энэ шинэ амьсгалыг Оюун-Эрдэнэ санаачлан толгойлж хийж байгаа бол жинхэнэ шинэчлэгч болно шүү. Намын хэн болохоос үл хамааран өрсөлдөж байгаа нь л чухал. Энэ намын шударга гишүүд баярлах учиртай байх аа.
Нэг нь намдаа ялалт авчирсан..
Нөгөө нь ялагдсан ..
Ийм л хоёр хулгарууд үзэх нь ээ..
Шудрага...
Шудрага бус ..
Хоёрыг жигнэж үзэх нь ээ..
Амарбаясгалан намын дарга болох нь зөв. Занданшатарыг тэр жил Монгол улсыг хар жагсаалтад оруулахад их нөлөө үзүүлсэн гэж сонссон. Занданшатар бол Монгол улсын төлөө санаа тавих хүн биш байхаа.
yavahgui sedvee dahin dahin bichij oruulaad k ene site asuudaltai bn shuu
Үхсэн МАН ынхан энэ жүжгээрээ ард түмнийг залхааж байна .
Та нарт үүнээс өөр хийх ажил алга уу ?
Та нар ард түмнийг ингэж залхааж байхад Оюун-Эрдэнэ эчнээ epөнхий сайдынхаа ажлыг хийгээд ахмадуудын тэтгэврийн зээлийг арван найман сараар өгөөд хуучин арван хоёр сараар өгдөг байсан арван долоон сар болход нь нэг сарын зээлийг нь ямарч дарамтгүй өгөөд ахмадуудыг ёстой жаргааж байна.
Занданшатар аа чи бага хурлаа хийгээд
Оюун-Эрдэнэ--д ажлыг нь хүлээлгэж өг ! !
Дараа нь Монголчууд бидний эртний дайсан Хятад гаралтай Япончуудаас эргэн төлөгдөхгүй зээл нэртэй их хэмжээний хээл хахууль (авилга ) авсан Ухнаагийн Хүрэлсүхд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
МАН залуусыг төр засгийн өндөрлөгт гаргаж залуус ямар "Ааш" гаргадагийг Н.Энхбаяр, Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын үйлдлээс харлаа. Тэд эрх мэдэл, албан тушаалд шунаж, ахмад үеийнхнээ үл ойшоож, Нам хуваагдах нөхцөл байдал үүсгэж мэдэхээр л "Ааш, аяг" гаргах юм даа. Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүйг бүү март. Одоо70, 80 гм оноор нь ялгаж талцуулах нь. Сөрөг хүчин "баяртай" байгаа нь ойлгомжтой. Ард түмэн дүн тавина даа.
Batsuren, chi arai l oilgohgui dolooj bna da. Zandan Mgld you ch hiigeegui, you ch hiihgui.., 25 gariu jil Toriin ondor sentii zaildalsan.., Mgl hogjson uu. Eh oron elgen sadang mini dormjilsoor… naaduul chin oorsdoo Delkhiin terbumtanguud bolson.., uls hogondoo hutgaldaj Ertontsiin hogjiliin adagt hayagdsan. Adgiin Turkmen bashiigaas doloon dor
БАЦААНУУДЫГ НЯЦ ДАР . НУУСАН МӨНГИЙГ НЬ ИЛ БОЛГО, НИЙЛСЭН ХУЛГАЙЧИДЫГ ХАЙР НАЙРГҮЙ СҮЙРҮҮЛ .ӨЧҮҮХЭН Ч АЛГУУРЛАЖ БОЛОХГҮЙ . ҮГҮЙ БОЛ ӨӨРСДӨӨ АРЧУУЛНА ДУУСНА .
Энд үзэл санааны тэмцэл алга,энд 70,80 оных гэж тэмцэж байгаа юм алга,эрх мэдэл-баялагт хүрэх,хулгайгаар хүртсэнээ хамгаалж үлдээх амь сөрсөн тэмцэл л явагдаж байна,тэмцлийн толгойд Хүрэлсүх байгааг бүгд л мэднэ.,энэ тэмцэо мөнгөөр л шийдэгдэнэ.
Энэ олон муу муухай бүхнийг ингэж засна,тэгж залруулна,тийм ажил хийнэ,ийм зорилго зорилт гэж ярихгүй, мэдэхгүй мөртлөө дарга болно гэж зүтгэх,нэгэнт хөрөнгөтөн баячууд болсон учир зөвхөн хувийн хөрөнгөө арвижуулах донтолтод автсан Амарбаясгалан мэтийн нөхөд түмэн олондоо гэх сэтгэл огт байхгүй шүү дээ!!!!!!!!!!!
Би гарчигт шаа
Ерөнхийлөгчийн хүн учраас бас ард түмний санал авч чадаагүй учраас сонгогдохгүй байхаа
ЗАЛУУЧУУДАА ДЭМЖСЭН ХАРИН ТОМ ХУЛГАЙ ХИЙЛЭЭ ДАХИАД ХИЙНЭ
Амарбаясгалангийн ард Оюун-Эрдэнэ, Оюун-Эрдэнийн ард Женько, Женькогийн ард Путин буйг мэдрээч малуудаа.
Сонин хүмүүс шүү Улс эх оронгоо өөд татаж чадахгүй хувь аа бодсон ийм хүмүүсээр юу хийх вэ сандал ширээний төлөө байдаг арай л биш ээ Зандан шатар төрөө өөд татдаг байсан бол 30 жил юу хийж байсан юм Ард иргэдийн тарих угаагаад худлаа ярьж бүх муу муухай зүйлийг нуугаад өдий хүрээ биз дээ эх орон ч нэг ч хүн байгүй байна ,юм хийх гэсэн хүнийг хавчиж шахаж гаргадаг ард иргэд бүгд мэдэж байгаа шүү дээ Зандан шатар хулгайч нарыг илрүүлж хөрөнгө хураан гэсэн хаана байна энэ бол худлаа хэлж байгаа илэрхийлж бна шүү дээ
Занданшатар нь хамаагүй тлү шүү дээ. Аль ч талаараа. Мэдлэг туршлага боловсрол гээд л...
Занданшатар намын дарга болж ерөнхий сайдаа хийсэн хамаагүй дээр шүү. Иргэд үнэхээр ядуу байна өлсөж байна өвдөж байна. Юмны үнэ асар өндөр үнэтэй байна банкны хүү маш өндөр байна Цалин тэтгэвэр маш бага байна татварууд маш өндөр маш их татвар иргэдээс авч байна. Оюунэрдэнэ, АМАРБАЯСГАЛАН нар хэзээч ард иргэд ээ боддоггүй хүмүүс
ЯМАР Ч БАЙСАН АМАРБАЯСГАЛАН Л БИШ
Захаас суудлын машины он нас харж авдаг сэтгэлгээгээр улс төрд хандаж болохгүй ээ залуусаа. Занданшатар банк, ХАА, гадаад харилцаа гээд олон салбарыг сайн удирдсан, УИХ-ын даргаар үр бүтээлтэй ажиллаж монголдоо байтугай олон улсад танигдсан хүн. Англи, орос хэл бүрэн эзэмшсэн, унших, бичих өөрийгөө боловсруулахад цаг их гаргадаг гээд поп Амарбаясгалангаас хавьгүй олон давуу чанарууд байгааг мартаж болохгүй. Тавин нас гэдэг хий нь гарсан, асуудлыг олон талаас нь харж дүгнэж чаддаг, улс төрд хамгийн үр бүтээлтэй үе билээ
Амарбаясгалан л хамаагүй дээр дээ. Занданшатар Хүүкийн дохиураар л хөдөлдөг, өөрийн гэсэн толгойгүй хүн дээ
Амарбаясгалан ,Оюун-Эрдэнэ зоосны хоёр тал гэсэн үг..Оюун-Эрдэний болон түүний хүүгийн тансаглал нүүрснээс эхтэй..Амарбаясгалангийн хамааралтай компаниудын орлого ч нүүрснээс олсон авилгалаа эдгээр компаниудаараа угааж байгаа нь бүхнээ илт шүү..
Бэрхийн данх Бор тээг 2ч бүтэхгүй шуналтангууд намын нэрээр нусаа татаж нуухаа арчсан хурган улаан хамгаалагчид ард түмнийг сөхрүүлж улс оронг уруудууллаа одоо нарсандаа сууж найрал
Эрх баригч нам дотроо хагаралтай, тогтворгүй байх туйлын аюултай гэдгийг ойлгохгүй улс юм, улс орны эрх ашиг албан тушаал, хувийн эрх ашгаас чухал шүү.
Сүүлийн хэд хоногт Зандка, Баярмаа 2 л од болж бна. Учир нь боловсролгүй хүмүүс дайрах тусам энэ 2 хүний Улс төрийн соёл чадвар, хүлээцтэй бдал, мэдлэг боловрол нь илүү тодорч харагдаж бна. Яалт ч үгүй Төрийн бэлтгэгдсэн хүмүүс юм бна энэ 2 хүн.