Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын сөнөөгч онгоцнууд Эстонийн агаарын хилийг давж НАТО-г сорив

Баасан гарагт /2025.09.19/ ОХУ-ын зэвсэгт хүчний гурван сөнөөгч онгоц Эстони улсын агаарын хилийг авсан байна. НАТО-гийн гишүүн тус улсын засгийн газар мэдэгдэхдээ урьд өмнө нь үзэгдээгүй ичгүүргүй байдлаар агаарын хилд нь нэвтэрлээ гэжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам үүнийг үгүйсгэж, хэн нэгний эзэмшлийн бус далайн хэсэг дээр ниссэн хэмээсэн байна. Украины дайнтай холбогдуулан нөхцөл байдал аль хэдийн хурцадмал байсан дээр нэмээд ОХУ-ын 19 дрон Польшийн агаарын хил рүү нэвтэрсэн. Үүний улмаас НАТО сөнөөгч онгоцнуудаараа тэдгээр дроны заримыг нь устгасан юм. Барууны албаныхан мэдэгдэж буйгаар энэ үйлдэл нь ОХУ тус холбооны бэлэн байдал, шийдэмгий арга хэмжээ авах эсэхийг туршиж буй явдал аж.

ОХУ-ын зэвсэгт хүчи МиГ-31 загварын сөнөөгч гурван сөнөөгч онгоц 12 минутын турш Эстонийн агаарын хил дотор нисжээ. Эстонийн Гадаад хэргийн сайд Маргус Цакна хэлэхдээ “ОХУ энэ жил манай агаарын хил рүү дөрвөн удаа нэвтэрсэн. Эдгээр нь хүлээн зөвшөөршгүй явдал. Гэхдээ өнөөдөр гурван сөнөөгч онгоц нэвтэрсэн явдал бол урьд өмнө үзэгдээгүй ичгүүргүй зүйл” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 20, 2025 11:05

Буяндорж та бага сургууль төгссөн үү Монголоор бичиж сурсаны дараа гүтгэлэг хий дээ

Зочин
Зочин
9 сар 20, 2025 14:08

ХАРИН ТИЙМЭЭ БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛ ГЭЖ ҮНЭНДЭЭ АЛГА ШҮҮ.ҮГ ҮСГИЙН АЛДАА ИХ НАЙРУУЛГА ГЭЖ АВАХ ЮМГҮЙ ЖИШЭЭЛБЭЛ ДОРНОТ АЙМГИЙН ХАРЬЯАТ ЭРХЭМСЭГ ХУЛГАЙЧ ИРГЭН ТЭДИГЭЭС 76 ШИРХЭГ УТАС ХУЛГАЙЛСАН МЭДЭЭ ОРУУЛАХДАА ДОРНОТ АЙМАГТ 76 ШИРХЭГ УТАС ХУЛГАЙЛЖЭЭ ГЭЭД Л ТУУЧИХНА.СЭТГҮҮЛЧ ХҮН ОЙЛГОМЖТОЙ АЛДАА МАДАГГҮЙ БОДИТ МЭДЭЭЛЛИЙГ ХҮНД ХҮРГЭХ ЁСТОЙ.ЖИШЭЭ НЭГ АЙМГИЙН СОНИНЫ ҮСЭГ ӨРӨГЧ ГАР МОНГОЛ ЗӨВЛӨЛТИЙН ЭВДРЭШГҮЙ НАЙРАМДАЛ ГЭЖ БИЧИХИЙГ ЭВЛРЭШГҮЙ НАЙРАМДАЛ ГЭЖ ХУСЧЭЭ СОНИН ХЭВЛЭГДЭЭД ТАРААГДАЖ.АЙМГИЙН НАМЫН ХОРООН ДЭЭР ДУУДАГДАЖ ОЧООД ДАРГА МУЛТ АЖЛААСАА ХӨӨГДӨӨД НАМААСАА ХӨӨГДӨӨД, ЕРӨНХИЙ РЕДАКТОР ХЯНАГЧ ХОЁР ТУС БҮР 6 ЖИЛ ЧАНГА ДЭГЛЭМТЭД АЙМААР БГА БЗ ОДОО ЭНЭ СЭТГҮҮЛЧ ГЭЖ ӨӨРСДИЙГӨӨ БОДЦОН ҮҮНДЭЭ ИТГЭЦЭН ЯВЖААГАА НӨХДҮҮД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button