НийгмийнНИЙГЭМ

UBCab-ийн Н.Отгонбаяр шинэ сүү, тараг, өрөм гэртээ хүргүүлэх төсөл эхлүүлж байгаагаа зарлав

Үндэсний дотоодын үйлдвэрлэгч, шинийг санаачлагч нарын мэдээллийг Eguur news агентлаг олон нийтэд хүргэх үүднээс нээлттэй мэдээлж, бодлогоор дэмжиж байна.

Улаанбаатарчуудын эчнээ танил UBCab-ийг хамтран үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр фермээс гэртээ шинэ, эрүүл сүү, тараг, өрөм хүргүүлэн авах “Farm to Home” төслийг эхлүүлж байгаагаа зарлажээ.

Ингэхдээ, “Farm to Home” төслийг хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгараад байгаагаа цахим хуудаснаа мэдэгдсэн аж.

Тэрбээр, “Манай ферм аль хэдийн үнээгээ сааж, өдөр тутмын шинэхэн сүү гаргадаг болоод 3 жил өнгөрчээ, гэхдээ бид том үйлдвэрт сүүгээ хямд өгч, өөрсдөө хөгжиж чадахгүй байсаар байна. Иймд энэ зуны турш сүү боловсруулах цехийн байраа ферм дээрээ барьж дуусгалаа. Одоо бид “Farm-to-Home” чиглэлээр бүтээгдэхүүнээ шууд хэрэглэгчдэд хүргэх стратеги хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Гэхдээ надад таны дэмжлэг хэрэгтэй байна. Бид банкны өндөр хүүтэй зээлээр бус, ирээдүйн хэрэглэгч та бүгдээсээ итгэл хүсч урьдчилсан захиалга санал болгож байна. Таны урьдчилан захиалсан багц бол манай фермийг дэмжиж, шинэхэн залуу дөнгөж хөл дээрээ тэнцэж буй фермерийг дэмжсэн хөрөнгө оруулалт болох юм. Бидэнд сүүний цехээ бүрэн ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөө авахад 300 сая төгрөг хэрэгтэй байна. Дэмжиж, урьдчилан захиалснаар таны ширээний бүтээгдэхүүн үргэлж шинэхэн байна. Мөнгө хангалттай босохгүй бол банкнаас нөгөө өндөр хүүтэй, нөхцөлтэй зээлийг нь аваад сүү боловсруулах цехээ энэ намартаа дуусгана даа” хэмээжээ.

Иргэдэд санал болгож буй багцуудаа дараах байдлаар танилцуулсан байна.

Бага багц – 50,000₮
• 10 литр сүү + 5 кг тараг
• 3 хоног тутам хүргэлттэй (1 сарын турш хүргэлт үнэгүй)

Стандарт багц – 100,000₮
• 20 литр сүү + 10 кг тараг
• 3 хоног тутам хүргэлттэй (1 сарын турш хүргэлт үнэгүй)

Амтлаг багц – 500,000₮
• 50 литр сүү + 50 кг тараг, 5 кг цөцгий + 5 кг өрөм
• 3 хоног тутам хүргэлттэй (Хүргэлт 3 сарын хугацаатай үнэгүй)

VIP багц – 1,000,000₮
• 100 литр сүү + 100 кг тараг + 10 кг цөцгий + 10 кг өрөм
• Ферм дээр гэр бүлээрээ амрах боломж
• 3 хоног тутам хүргэлттэй (Хүргэлт 3 сарын хугацаатай үнэгүй)

Урьдчилан захиалга өгөхийг хүсвэл:

  • Банк нэр: ХХБ
  • Данс: 140004000463069268
  • Дансны нэр: Баатарууд тэнгэр сүү ХХК эсвэл Янзтай Милк фарм ( Нэр улсын бүртгэл дээр солигдсон ч зарим банкнаас хуучин Баатарууд тэнгэр сүү ХХК гэж гараад байна.)
  • Гүйлгээний утга дээрээ утасны дугаараа үлдээгээрэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чанартай бол ч хүмүүс байнга захи�##�на л даа. Бид нэг дэлгүүр олсон. Тэнд ямар ч хольцгүй тостой сүүний тарагтай их гоё байдаг.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хаана юм бэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Xaana ve? Xayg ?

Зочин
Зочин

Баярл�##�аа

Зочин
Зочин

Тарагийг кг-аар хэмждэг нь ямар учиртай юм бол ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ялгаа юу байна , бараг ойролцоо л бгашт ухаантан гуай

Gan
Gan

Ene zaluug demjeed huugui 300s zeelchih mongtei beznismen mongold bhgui u.Esvel tm setgel bhgui u Za daa tegj hun demjdeg hun ch hovop bhdaa gj mongo bval ogmoorl bna.Banknii huu gj jinhen aluur.Snineer um hiih gj bgaa hund.

Зочин
Зочин

Манайх ам бүл 3,10л сүү 5кг тарагыг 3 хоногтоо яагаад ч барахгүй. 50к явуулчихмаар бдаг. Эсвэл би сайн ойлгосонгүй

Иргэн
Иргэн

Зарим өрөм хулих байгаад байгаа шүү иргэдээ!!! Ямар ч цөцгийн амтагдахгүй цаанаа нүнжигүй юм хийж нүгэл үйлдэж байгаа хүмүүс бнаа!! Гэхдээ УБ хотод хиймэл хулих цагаан идээ их хийдэг болжээ!!! Энэ з�##�уу хөдөө өөрийн гэсэн Фермтэй юм бн амжилт хүсье!

Холбоотой мэдээ

Back to top button