Нийгэм мэдээ

"Байсан бол олдохоор хэмжээнд эрэн хайлаа. Тиймээс 6 эрэлч нохойг өөр байршилд ажиллуулна"

Хөвсгөл аймагт хоёр настай хүү сураггүй алга болоод 80 цаг өнгөрч байна. Одоог хүртэл хүүхэдтэй холбоотой ямар нэгэн ул мөр олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр буй.

Өнөөдөр /2025-09-21/ 08.30 цагт Хойд бүсийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ш.Баасандорж, Эрэн хайх, аврах ажиллагаанд оролцогчдод өнөөдрийн болох ажиллагааны талаар үүрэг чиглэл өгч бие бүрэлдэхүүнийг ажиллагаанд орууллаа.

-Ш.Баасандорж: Байсан бол олдохоор л хэмжээнд эрэн хайсан-

Тэрбээр "Алба хаагч болон сайн дураараа эрэлд нэгдсэн иргэдийн хамтаар үзэж, харах ёстой бүхий л газрыг шалгасан ч үр дүн муутай байна. Хэрэв байсан бол олдох хэмжээний шалгалтыг хамтарч хийсэн. Өнөөдөр нутгийн иргэд, морьтой хүмүүсийн самналт хийж байгаа газраар явган хүний бүрэлдэхүүнтэйгээр гинжин байдлаар самнана. Өчигдөр дөрвөн хүн алга болсон. Тиймээс өнөөдөр шинээр ирж байгаа хүмүүс бусад хүмүүстэйгээ ойр , дуугарч явах шаардлагатай. Үр дүнтэй, хувь нэмэртэй эрэн хайх ажиллагаа явуулахыг хүсэж байна. Хэрэв сэжигтэй зүйл тааралдсан тохиолдолд алба хаагчдад шуурхай мэдэгдээрэй. Харин албаны зургаан нохой өөр байршилд ажиллана" хэмээсэн юм.

Эргэн сануулахад, хоёр настай хүү алга болохдоо таван сартай дүүгийн хамт машинд унтаж үлдсэн байдаг. Улмаар мод бэлтгэж буй аавд нь хоол хүргэхээр ээжтэйгээ ирээд ийн алга болсон билээ. Тус мэдээллийн дэлгэрэнгүйг дараах линкээс унших боломжтой.


Бид хүүгийн эрэн хайх ажиллагааны талаар эргэн мэдээлсээр байх болно...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Eej aav n geed bga humuusiig sain shalgaval yaasiin

Зочин.
Зочин.

Нөгөө зөн билгийн тулаанчид маань үзэж хараад хэлээд өгчихөөсэй билээ.

Зочин
Зочин

Ноотой болоол явчихлаа шүү

Зочин
Зочин

Одоо хотоос цагдаагийн онц ноцтой хэргийн мөрдөгчдийг уг хэрэгт томилж ажиллуулж үргүй эрлээ зогсоож ар гэрийнх нь хүмүүсийг байцааж мөрдөн ш�##�гах ажиллагаа явуулаачээ ! Агаарт шингэчихдэг гэж үгүйгээс хойш ! Манай мөрдөгчид үнэндээ маш сайн хэрэг илрүүлдэг шүү даанч дээрээс юм хэргийг түдгэлзүүоэх хэргийн баримтыг устгах нуун дарагдуулдаг шүүхийн ажиллагаанд дарамт үзүүлдэг болохоос илэрдэггүй хэрэг гэж үгүй шүү! Худ�##� ярьж чулуу хөөлгөж хэргийг нуун дарагдуулах гээд байх шиг ?! Тэр газар анхнаасаа хүүхдийг авч яваагүй юм бишүү газао гишгэж явсан л бол заав�##� мөр үлддэг л юм ! Амьтан араатан жигүүртэн авч явсан өол бас л мөр үлдэнэ ! Нутгийн цагдаа нар ах дүү найз нөхөд тул хэргийг итгэж даатгаж болохгүй !

Зочин
Зочин

эцэг эх нь явсан, очиж Мод бэлдсэн газар орчимд очвол нь ! Цагдаа тийшээ ш�##�гасан л байх Тас” шувуу шүүрчдын болуу мөн жигтэй, хачин юмаа ийм их техник, мэрэгжлийн хүмүүс яваад ул мөргүй байдаг

Зочин
Зочин

4 хүн нэмээд �##�га болчихоо юу ямар юмаа бичээд бна эргүү чинь

irgen
irgen

nuguu olon udgan mergen lam tend ocij buuluuchee yagaad chimeegyi bnaa oldoosoi

Иргэн
Иргэн

Нөгөө д�##�дыг хардаг Монголын мэрэгчид хаачичихваа??? Ккк

Иргэн
Иргэн

Мэргэн түргэн хүн гэдэг ш�##� худлаа юм билээ!!! Зүгээр л мэдрэмжээрээ таадаг гарууд байдаг, харин хэл ам пана�##� энэ тэр нь тулчихсан луйварчид!!

Иргэн
Иргэн

Хүн аваад явчихсан байхаа.

Зочин
Зочин

Aaw eejtei n hamaaraltai baih magadlal baih uu

Иргэн
Иргэн

Алга болсон хүүхдийн эцэг эх мод бэлтгэх хүмүүсээ явуулчихаад бид хүнтэй уулзчихаад араасаа очино гэчихээд 2-3 цагийн дараа очсон. Энэ хоёр ийм удаан юу хийсэн, хаана хэнтэй уулзсан, тэр үед хүүхэд нь хамт байсан уу гэдгийг ш�##�га. Явсан замаар нь үнэрч нохойг тавь. Мод бэлтгэх газар тэд ирэхэд �##�га болсон хүүхэд байгаагүй, үүнийг мэдэгдэхгүйн тулд машинаа зориуд 300-500 м хол зайд тавьсан. Гэр бүлийн хоёр үгсэн хуйв�##�даж нөхөр нь түрүүлж мод бэлтгэж буй хүмүүс дээр очсон. Дараа нь шуудай авах нэрийдлээр эхнэр нь очсон. Нөхөр нь ажиллахгүй хөрөөг машиндаа аваачиж хий гэж буцааж явуулаад эхнэр нь хүүхэд �##�га болсон гэж зарласан. Хүүхэд машиндаа унтаад сэрсэн даруйдаа гадаа гарахгүй, гараад ха�##�гаа хаахгүй, дүүгээ машинаа орхиод айгаад хол явахгүй, тэр хавьд эргэлдээд зогсоно. Энэ бол анхнаасаа хүн тэр бүр очдоггүй шарилын газар мод бэлтгэх д�##�имаар гэмт хэргээ нуун дарагдуулж, хүмүүсийг төөрөгдүүлэх зорилготой байсан нь мэдрэгдэж байна. Нэгд, эцэг эх нь хүүхдээ хүнд зарсан байх магад�##�тай. Утсаар хэнтэй харьцаж байсан, м�##�, эдийн зүйлс, мөнгө авсан эсэхийг ш�##�гах. Хоёрт, хүхдийн амь насыг очих замдаа бүрэлгэсэн эсэхийг ш�##�гах.

зочин
зочин

Хүүхдээ модтой машин, шарилын газраас эхэлж хайх байсан байх шүү.

Зочин
Зочин

Их л сэжигтэй байна даа нохойнууд үнэрээр мөр хөөж байсан бол ойрхон буюу 5 км зайд байсан хүүг нь дор нь олчихмоор юм бас самнаж хайгаад байсан хүмүүс ч олчихмоор байсан санагдах юм цагдаа нар их сайн ш�##�гах хэрэгтэй байна даа

Холбоотой мэдээ

Back to top button