НИЙГЭМ

Дөрвөн хүүхэдтэй айлын 2 настай хүү сураггүй зургаа хонолоо, түүнд юу тохиолдов

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хоёр настай хүүг таван өдөр хайсан ч ямар нэг ул мөр олдоогүй хэвээр байна. Өнөөдөр эрэн хайх ажиллагаа зургаа дахь өдрөө үргэлжилнэ.

Уг ажиллагаанд, Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид болон үнэрлэх, эрэн хайх чиглэлээр бэлтгэгдсэн нохойнууд, төлөөлөгчдийн хамт нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж байна. Өчигдөр эрэн хайх ажиллагаа орой 19 цаг 30 минут хүртэл үргэлжлээд зогссон.

Албаныхны зүгээс, "Байсан бол олдохоор хэмжээнд эрэн хайлаа, гэхдээ эрлийн ажиллагаа үргэлжинэ" хэмээн мэдэгдээд байгаа.

Мөн алга болсон хүүгийн ээж өчигдөр мэдээлэл өгөхдөө,

"Манай гэр бүл Тариалан суманд дөрөв дэх жилдээ амьдарч байна. Тухайн өдөр саахалт айлынхаа хүмүүстэй модоо бэлтгэхээр ярилцаж, тохиролцоод аав, ах маань хоёр ачааны машинаа унаад явсан. Нөхөр бид хоёр хүнтэй уулзчихаад араас нь хоёр хүүхэдтэйгээ ирсэн. Тэр үед өдрийн 14 цаг өнгөрч байсан. Хоёр хүүхэд маань унтаж байсан болохоор ойр орчмоор үүс бөөгнүүлэхээр гарсан юм. Тэгээд түлээ ачсан машин 200 метрийн зайд байсан учир тэдэнд шуудай байгаа байх гэж санаад тийш явсан. Очиход, "Шуудай байхгүй, ажиллахгүй хөрөөг машиндаа авч очоод тавьчих" гэсэн. Тэр зуур нэг их хугацаа өнгөрөөгүй хамгийн удаандаа 20 минут л болсон байх. Гэтэл хүүхэд маань байхгүй байсан" хэмээн учир байдлыг тайлбарласан.

Тухайн айл дөрвөн хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь 5 сартай, том хоёр нь эмээтэйгээ гэртэй байгаа гэдгийг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр яриандаа дурдав. Хүүхэд аюултай нөхцөл байдалд орсон учир тус байгууллага чиг үүргийнхээ хүрээнд зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр гэр бүлд яаралтай нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээ хийжээ. Энэ тухайгаа, "Дүгнэлтэд үндэслэн нийгэм болоод сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа журмын дагуу зохион байгуулж байна. Одоогоор эцэг, эхийн сэтгэл зүйн байдал харьцангуй тогтвортой болсон ч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж өдөр бүр сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа" гэлээ.

Харин Цагдаагийн ерөнхий газар,

"Ц.Пүрэвсайхан нь цайвар шар царайтай, толгойдоо 10см орчим урттай, хоёр сүлжсэн шаргал өнгийн үстэй, 80см орчим өндөртэй, 18 кг орчим жинтэй, алга болох үедээ хөх өнгийн цамц, хар өнгийн өмд, зурган дээрээ харагдаж байгаачлан улаан оруулгатай цагаан өнгийн пүүзэн гуталтай явсан.

Одоогоор алга болсон бага насны хүүхэд олдоогүй, иргэдийн төрөл бүрээр таамаглаж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Сураггүй алга болсон 2 настай хүүхэдтэй холбоотой мэдээллийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалын дагуу иргэдээс мэдээлэл төлбөртэй авна" хэмээн өчигдөр орой мэдэгдэл гаргав.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулж ийн мэдэгдэл гаргаж буй нь иргэдийн хувьд дүгнэлтүүдтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд алга болоод зургаа хонож байхад огт ул мөр олдохгүй байгааг нийтээрээ гайхаж, чих тавин хүлээцгээж байна. Иргэдийн зүгээс хүүхэд тухайн модонд байхгүй, хулгайлагдсан байх, өөр нөхцөл байдал тогтоож шалгах хэрэгтэй, мэдээлэл хэтэрхий бүдэг байна гэх зэргээр нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлсээр байгаа юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 22, 2025 10:07

Ene hvvhed ene oid baihgvi anhnaasaa baigaagvi oor hvchin zvvlees alga bolson esgvvl ( vzsen ) 2 nastai hvvhed 20 minutiin dotor 20 km ybahgvi shvv dee ih holdoj 200mitar yban ter 2 haigaad oloh bolomj baisan yagaad olsongvi be

zochin
zochin
9 сар 22, 2025 10:42

ойр орчинд нь том жижиг мөр байсан болов уу. Их айсан даа. Хурдан гараад ирээсэй бурхан минь туслаач.

зочин
зочин
9 сар 22, 2025 13:48

Хоёр нялх хүүхэд чирээд модонд явах эмэгтэй хүний ажил мөн үү. Дандаа нөхрөө дагаж, хүүхдээ чирч явдаг хүүхнүүд байдаг даа, анхаармаар.

Зочин
Зочин
9 сар 22, 2025 21:11
Reply to  зочин

Чирээд явахгүй, машинд үлдээдэг буруу. Монголчууд чинь хүүхдээ чирч л явдаг хүмүүс. Сэрээгээд эсвэл тэврээд л явчихна. Гэхдээ ийм модтой газар эсвэл т�##� газар байсан ч шөнө орой хүүхэд гадаа байлгах онцгүй. Том шувуу шүүрчихдэг. Айлын муурыг хашаандаа гарахад л шүүрч байна.

Иргэн
Иргэн
9 сар 22, 2025 11:30

Эцэг, эх болон аав, ах, уулзсан хүнээс нь байца�##�т авах. Сэжиг таамаг бол байх зүйл. Хүүхдийг хамгийн сүүлд хэн харсан бээ? Сүүлд уулзсан хүн хэлэх ёстой. Дүүгээ сэрээлгүй машины ха�##�гыг том хүн шиг онгойлгоод буцаагаад хаагаад явдаг 2 настан гэж байх уу? Эзгүй газар ийм олон хүн ийм олон өдөр хайгаад ул мөр олохгүй байгаа нь сонин.. Үрээ �##�дсан эхийн реакшн харагдахгүй бн.

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж
9 сар 22, 2025 13:47

Ямар хэцүү юм болж байна вэ. Хоёр хүүхэд машинд байсан бол нэг нь мэдэхгүй, нялх юм уу?

Зочин
Зочин
9 сар 22, 2025 23:01

dvv ni 5 sartai

Зочин
Зочин
9 сар 22, 2025 21:08

Тийм. Нэг нь 5 сартай хүүхэд. Эргээд ирэхэд машиндаа бага нь байсан. Том нь байхгүй байсан.

иргэн
иргэн
9 сар 22, 2025 16:12

хөдөөний хүмүүс яагаад ийм мангар байна вэ? Хүүхдийнхээ хөлийг нь уячихаж болоогүй юм уу?? Эсвэл эд нар санаатайгаар төөрүүлсэн.

Занги
Занги
9 сар 22, 2025 20:49

Хүүхэд �##�га болсон газраасаа 6 хоног олдохгүй байгаа нь хулгайлагдсан, амьд байх магадл�##� өндөр байна.

Bibi
Bibi
9 сар 22, 2025 11:12

16 tai Hun alsan 4 hunees 1 ni alsan bolgood oruulaad irdeg tsagdaa prokuroroos yu huleeh ve. Togtooj chaddagu bj togtoogdoodgui gd bdg

Холбоотой мэдээ

Back to top button