УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Ганбаатар А.Адъяасүрэнгийн жишээг давтав

УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнгийн жишээг давтав.

УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэн “Peace tower”-ын 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хамаарал бүхий хүнээр дамжуулан, 100 мянган ам.долларын авлига өгсөн гэх хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байв. Тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавчилж, яллагдагчаар татах тогтоолтой танилцахгүй хэрэг шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байсан. Улмаар 2021.01.28-нд Төрийн ордон дахь УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн албан өрөөнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Д.Нямдагва очиж, НПГ-ын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг танилцуулж байжээ.

Энэ жишээ өдгөө УИХ-ын гишүүн С.Ганбаатар дээр давтагдаж байгаа аж.

Прокурорын байгууллагаас,

  • Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, өөрийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон,
  • Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах,
  • Эрүүгийн хуулийн 22.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжих,
  • Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ.

Өнгөрсөн баасан гарагт АТГ-ын мөрдөгчид прокурорын яллах дүгнэлтийг гардуулах зорилгоор очсон болж таарав. Ардчилсан намынхан Төрийн ордонд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэмээн мэдэгдэж, төсвийн тухай хуулиас завсарлага нэмж авсан билээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "АТГ-ын хоёр ажилтан нэрээ нууцлан, камертайгаар орж ирсэн. Гүйцэтгэх ажиллагаа л гэж ойлгосон. АТГ мөрдөн байцаах хуулиа удаа дараалан зөрчсөн. Би дуудсан цагт нь очдог" хэмээх тайлбар өгөөд буй юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 22, 2025 15:32

Ийм харанхуйчуудыг төрдөө бүү ойртуулаач ээ!!

zochin
zochin
9 сар 22, 2025 19:06

HURELSUHIIN HUSSAN II HAJUUD BOL HUSAM TUDII L BIZDEE....ZANDAN TENEGTEIGEE NIILEED BANK DAMPUURUULSAN HUN ERUNHIILUGCH....GAZRIIN TOSNII KOMPANID GADNII EKSPERT ORUULAH HEREGTEI.

Зочин
Зочин
9 сар 22, 2025 22:02

Угаасаа л тийм хэмжээний хөвчтэй хүн байсан шүш дээ ккк

Үнэн
Үнэн
9 сар 23, 2025 07:29

Энэ 2гишүүн Женкогын цэргүүд шдэ тэгхээр шоронд орох нь аргагүй юмдаа жам юм

Зочин
Зочин
9 сар 22, 2025 16:11

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button