Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин АНУ-тай хийсэн цөмийн зэвсгийг хянах хамгийн сүүлийн тохиролцоогоо хүндэтгэхээ мэдэгдэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт мэдэгдэхдээ, АНУ-тай байгуулсан цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх “New START” тохиролцоо дууссан ч нэг жил гэрээний заалтуудыг хүндэтгэнэ гэжээ. Тэрхүү тохиролцооны хугацаа ирэх жилийн хоёрдугаар сарын 5-нд дуусах юм.

Улсынхаа Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй уулзах үедээ Путин “New START” гэрээг зогсоох нь дэлхийн тогтвортой байдалд сөрөг үр дагавар авчирна гэсэн байна. Тэр нэмж хэлэхдээ АНУ Москвагийн жишээг дагаж, гэрээний хязгаарлалтыг мөрдөнө гэж ОХУ-ын тал хүлээж байна хэмээжээ.

“New START” гэрээu 2010 ky; АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев нарын байгуулсан. Энэхүү гэрээгээр хоёр тал аль ашиглахад бэлэн цөмийн зэвсгийг 1,550-аас илүүгүй, ашиглахад бэлэн пуужин болон бөмбөгдөгчийн тоог 700-гаас илүүгүй байхаар тохиролцсон юм.

Одоо тус гэрээ дуусгавар болох дөхөж буй байгаа. Мөн дараагийн тохиролцоог  байгуулах яриа хэлэлцээ эхлээгүй нь цөмийн зэвсэгт хяналт тавихыг дэмждэг хүмүүсийн санааж зовоож буй.

Гэрээний дагуу заалтыг биелүүлж байгаа эсэхийг газар дээрх үзлэгээр шалгадаг ч  2020 оноос хойш тийм үзлэг хийгээгүй байна.

2023 оны хоёрдугаар сард Путин тус гэрээнд ОХУ оролцохгүй гэж мэдэгдэн, түдгэлзүүлсэн. АНУ болон НАТО-гийн холбоотнууд Украины дайнд ОХУ-ыг ялагдуулах зорилгоо ил тод зарласан учир Вашингтоны төлөөлөгчид Оросын цөмийн байгууламжийг шалгуулах боломжгүй гэж Путин тухайн үед тайлбарласан юм.

Гэсэн хэдий ч Москва гэрээнээс бүрэн гараагүй, гэрээнд заасан цөмийн зэвсгийн хязгаарлалтыг үргэлжлүүлэн хүндэтгэж мөрдөнө гэдгээ онцолж байсан билээ. Тохиролцоог түдгэлзүүлэхээс өмнө Москва гэрээг хадгалах хүсэлтэй гэдгээ мэдэгдэж, АНУ-ын сүйтгэн нураах хандлагыг шүүмжилжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хэлэхдээ, нөхцөл байдал ямар ч хэцүү байлаа Вашингтон яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэсэн дохиог өгөх хэрэгтэй. Песков “Бид энэ гэрээг үргэлжлүүлэх нь маш чухал гэж үзэж байна. Энэ гэрээнээс өөрөөр бол АНУ цөмийн зэвсгийн хяналтын эрх зүйн үндсийг устгасан гэдгийг бид харж байгаа” гэсэн юм.

ОХУ болон АНУ дэлхий дээрх нийт цөмийн бөмбөгийн 90 хувийг эзэмшдэг. Өнгөрсөн оны есдүгээр сард Путин Москвагийн цөмийн зэвсэг ашиглах бодлогыг өөрчилж буйгаа зарласан. Цөмийн зэвсэггүй улс нь цөмийн зэвсэгтэй улсын дэмжлэгтэйгээр ОХУ-д ямар нэгэн зэвсгээр халдлага хийвэл хамтарсан довтолгоо гэж үзнэ хэмээн бодлогыг өөрчилсөн билээ.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 23, 2025 12:40

Нацист-чекист-фашист Путин нэг суурин дээрээ маш олон янз болж хувирдаг тэнэг түрэмгий, хорт могой шүү !

Холбоотой мэдээ

Back to top button