НИЙГЭМНийгэм мэдээ

Бусаны олон улсын кино наадамд найруулагч Э.Ган-Очир "Тарвас" зохиолоо танилцууллаа

2025 оны есдүгээр сарын 17-26 өдрүүдэд Пусан хотын Пусан кино төвд 30 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадам болж буй.

30 жилийн ойгоо тэмдэглэж буй тус наадмыг Пак Чан Вүүкийн найруулсан Өмнөд Солонгосын хар инээдмийн триллер киногоор нээсэн юм.

Тус кино наадамд нийтдээ 5000 орчим хүн оролцож байна. Наадамд гаднын зочдоос гадна Чен, Ки Лун Мэй, Хидетоши Нишижима, Такаюки Ямада, Кентаро Сакагучи, Ю Жи Тэ, Сон Е Жин, Ли Жин Вүк, Шим Юн Кён, Ким Юн Жун, Ю Тэо, Ли Сүн Хёк, Хан Со Хи, Жон Жонгүг, Хун, Шин Жонгүг, Кён, Сюрприз. Blackpink-ийн зочин Лиза зэрэг БНСУ-ын олны танилууд оролцож байна.

Өчигдөр кино наадмын хоёр дугаар хэсэг эхэлж, гадаадын зочид өөрсдийн бүтээлийн танилцуулгаа хийж буй. Сонирхолтой нь энэ хэсэгт Монгол найруулагч Э.Ган-Очир оролцож, Тарвас кино зохиолынхоо танилцуулгыг хийсэн байна.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа, “Өнөөдөр Бусаны кино наадмын үеэр Тарвас кино зохиолынхоо танилцуулгыг хийлээ. Хамтарч оролцож байгаа төслүүд маань бүгд л өөр өөрийн онцлогтой, сонирхолтой санагдлаа. Та нар маань бүгдээрээ мундаг байсан шүү. Гол нь олон улсын продюсерүүдийн өмнө төслөө танилцуулах нь ямар том боломж байдгийг өөрийн биеэр үзнэ гэдэг чинь том завшаан байдаг юм байна. Манай төслийн хувьд Франц продюсер продюсероор оролцох сонирхлоо илэрхийлсэн нь гоё мэдээ болсон. Анхны удаа гэхэд том амжилт биз дээ энэ чинь одоо. Баярлалаа BIFF” гэжээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button