ДЭЛХИЙ

Английн компани тамхи татдаггүй ажилчдаа дөрвөн өдрийн амралтаар шагнана

“KCJ Training and Employment Solutions” хэмээх Их Британийн компани энэ оноос тамхи татдаггүй, тамхинаас гарсан ажилчдаа жилд дөрвөн өдөр амрах эрхээр шагнаж байхаар болжээ. Тэд энэ тухайгаа өөрсдийн Фэйсбүүк хуудсанд бичиж мэдээлсэн бөгөөд, "Тамхи татдаг ажилчид өдөр бүр тамхины завсарлага авахын дээр ажлын хамтрагчдаа шууд, шууд бус хэлбэрээр хордуулж байдаг. Харин энэ оноос манай байгууллага тамхи татдаггүй ажилчиддаа нэг жилд нэмэлт дөрвөн амралтын өдөр олгодог болж байна. KCJ-ийн оффис эрүүл, зөв дадлыг хэвшил болгоно” гэж бичжээ.

Харин тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дон Брайден,

"Ажилчид өдөрт гурван удаа 10 минутын турш тамхины завсарлага авдаг, үүнийг нэг жилд үржүүлбэл ажлын бүтэн 16 өдөртэй дүйцэж байгаа юм. Ажилчиддаа тамхинаас гарах шаардлагыг удирдлагын зүгээс шууд тавих нь зүйд нийцэхгүй тул бид ийм гарц эрж олсон. Тамхи татдаггүй ажилчдаа амралтаар шагнахаар шийдсэн” гэж ярьсан байна.

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: CTVNEWS

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button