НИЙГЭМ

Өөрөөсөө 24 насаар дүү хамтран амьдрагчдаа байр, машинаа залилуулжээ

Сүүлийн үед бусдыг залилах хэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн. Ийм төрлийн гэмт хэрэг 2017 онд 2900 бүртгэгдсэн бол 2018 онд 5600, өнгөрсөн жил 7190 болж өсчээ. Эдгээр гэмт хэргийн цөөнгүй нь хамтран амьдрагчдаа залилуулах гэмт хэрэг эзэлдэг.

Ийм төрлийн нэгэн гэмт хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Гадаад амьдарч байгаад ирсэн иргэн Ч өөрөөсөө 24 насаар дүү, хамтран амьдрагч эрэгтэйдээ хоёр өрөө байр, “Приус” маркийн автомашинаа залилуулжээ.

Иргэн Ч болсон хэргийн талаар “Би гадаадад 20 жил амьдраад Монголд ирсэн. Амьдралын бололцоотой, өчнөөн мөнгө эргэлдүүлдэг.

Энд, тэнд гарч гүйгээд, алхам тутамд туслаад байхаар нь эмэгтэй хүн чинь уярчихдаг юм билээ. Би “Porsche” унадаг. Нэг удаа “Ийм их бензин иддэг машинтай юм чинь жижиг тэрэг авчих. Приус их зүгээр, түлш бага иддэг. Мөнгөө гамнах хэрэгтэй” гэсэн. Тэгж панаалдахад нь би итгэчихгүй юү. Үзэж байгаад нэг приус сонготол надаас мөнгө аваад, гялс өөрийнхөө нэр дээр бүртгүүлчихсэн. Юу болчихов гээд л үлдсэн.

Миний хөрөнгөнд шунаад л хамт амьдарч байсан юм билээ. Ерөөсөө өнөөгийн нийгэм тийм болчихож. Хамтран амьдрагчдаа, ялангуяа өөрөөсөө дүү хүмүүст, залууст залилуулсан хэрэг их гардаг юм байна. Цагдаад гомдол гаргаад, шалгуулж байгаа нь л би болохоос. Би өөрөө өгөөш болсон, итгэмтгий зангаасаа болж алдлаа” гэв.  

Жич: Иргэний хүсэлтээр нэр, шалгаж буй цагдаагийн хэлтсийг нь нууцлав.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button