Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп: Жирэмсэн эмэгтэйчүүд парацетамол уух нь аутизм үүсэхтэй холбоотой

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.09.22/ мэдэгдэл хийхдээ аутизм нь хүүхэд насанд хийсэн вакцин болон жирэмсэн эмэгтэйчүүд парацетамол уухтай холбоотой байж магадгүй гэжээ. Тэрбээр жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны  хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, парацетамол хэрэглэхгүй болон хүүхэддээ өгөхийг байхыг уриалсан байна. Мөн бага насанд нь хэд хэдэн вакцинд зэрэг хамруулахгүй байхыг тэр зөвлөжээ.

Тэр “Тиленол (Парацетамол) битгий хэрэглэ, битгий ав. Бидний зөвлөж буй, миний зөвлөж буй бусад зүйл бол амьдралдаа харж байгаагүй зүйлсийг хүүхдэд тань тарихыг бүү зөвшөөр” гэсэн юм. Өөрийгөө эмч биш гэж гэдгээ хүлээн зөвшөөрсөн Трампын зөвлөгөө АНУ-ын эрүүл мэндийн нийгэмлэгүүдийн мэдэгдлээс зөрж байна. Мөн түүний баг аутизмын шинж тэмдгийг намдаахад фолийн хүчлийн нэг хэлбэр болох лейковориныг санал болгосон юм.

АНУ-ын Аутизм судлаач эрдэмтдийн эвсэл мэдэгдэл хийхдээ “Тиленол аутизм үүсгэдэг, лейковорин нь эмчилгээ болно гэх мэдэгдлийг баримт, нотолгоо дэмжихгүй. Энэ мэдэгдэл зөвхөн энгийн хариулт байхгүй асуудал дээр айдас үүсгэж, итгэл найдвар хуурамчаар төрүүлнэ” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button