НИЙГЭМНийгэм мэдээ

Олдсон мөр хүүхдийнх биш малын мөр байх магадлалтай гэж дүгнэжээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж буй.

Одоог хүртэл нэг ч ул мөр олдоогүй байгаа. Харин өнөөдөр алга болсон хүүхдийн авга ах хүүг алга болсон газраас 10 км зайд хүүхдийн шинэвтэр мөр олдсон талаар ярьсан. Гэсэн ч тус мөр нь хүүхдийнх биш гэдгийг тогтоожээ.

Тодруулбал, 2025 оны есдүгээр сарын 20-ны өдөр хүүхдийн мөр байх магадлалтай зургийг эрэлд явсан ар гэрийн иргэдийн зүгээс Хээрийн штабын албаны хүмүүст авч ирж үзүүлсэн байна. Тухайн мөр байсан газарт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Мөнхжаргал, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Мөнхбаатар нараар ахлуулсан алба хаагчид, 2 эрэлч нохойтой мөрдөн шалгах ажил болон эрлийн ажлыг зохион байгуулжээ.

Хүүхдийн гэх мөрнөөс журмын дагуу шинжилгээ авч шалгуулахад хүүхдийн мөр биш малын мөр байх магадлалтай гэсэн хариу гарсан байна. Улмаар тухай мөрний талаарх мэдээлэл, шинжилгээний хариуг алга болсон хүүгийн аав, ээж ар гэрийн хүмүүст танилцуулсан байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
9 сар 23, 2025 16:25

Юу гэж тэр жаахан хүүхдийн мөр тэр хол гарах вэ дээ. Тэр бартаатай газар мөр ч үлдэхгүй.

Зочин
Зочин
9 сар 24, 2025 12:02

Хадлан тари�##�ан болохоо байлаа. Өвсөө бэлдээч. Архи эргүүлу явахаар

Зочин
Зочин
9 сар 24, 2025 13:08

Одоо эрлээ зогсоо. Тэр ээжийг ша-лгаж байцаа!

Зочин
Зочин
9 сар 24, 2025 16:30

2 настай б�##�чир хүүхэд яаж 10км явах вэ дээ?? Эрүүл сэтгэдэг хүн �##�га уу, тэнд???

Иргэн
Иргэн
9 сар 24, 2025 23:48

Одоо хүмүүс өөр өөрийн ар ажилаа бодохгүй бол болхоо байлаа! Хариуцлагагүй с�##�ан задгай �##�хагар хүмүүсийн уршигаар Эрдэнэт хүний ам дээсэн дөрөөн дээр, төрийн хувийн ажилтай хүмүүс ажилаа �##�даж дууслаа!!! Энэ эрэл нэг л сэжигтэй үр дүн муутай их зард�##� чирэгдэл болох янзтай боллоо одоо цагдаа ажилаа хийх үлдлээ

Back to top button