"Алт-3- аянд хэсэгчлэн тавьсан ерөнхийлөгчийн хоригийг маргаашийн чуулганаар нэгтгэн хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Алт-3” аянд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, УИХ-н гишүүд холбогдох саналыг хэлж, асуулт асууж хариулт авч буй билээ.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Яг одоогийн байдлаар УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн Засгийн байнгын хорооны хамтарсан “Халзан бүрэгтэй” ордын байгаль орчны нөлөөлөл, эрсдлийг нарийвчлан судлах хяналтын сонсгол үргэлжилж байна.
Хөдөө орон нутгийн болон салбар салбарын төлөөлөл оролцож байгаа томоохон хуралдаан болж байна. Мөн Төсвийн байнгын хороогоор Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төслүүдийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл байнгын хорооны гишүүд хэлэлцүүлэгтэй байгаа учраас Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 10.12-ын дагуу маргаашийн нэгдсэн хуралдаанаар нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй" гэж үзлээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud