Сурвалжилга

Сурвалжилга: 90 настай эмээгийн 2 хүү нас барж, асрамжийн газар очих хүртэл хорооны иргэн гэртээ асарч байна

Налайх дүүргийн долоодугаар хороо. Тус хорооны гэр хорооллын нэгэн гудамж, тоот хашаанд 90 настай Ж.Цэдэн эмээ ганцаараа амьдардаг. Түүний хоёр хүү гурван жилийн зайтай нас баржээ. Тэр одоо орчлон дээр ганцаараа. Ингэж хэлж буйн учир нь түүнийг гэх хамаатан садан, харж хандах ойр дотнын хэн ч байхгүй. Азаар амьдарч буй хорооны иргэд, холбогдох албаны хүмүүс түүнийг өдий хүртэл сэтгэл дэвсэн халамжилж, эргэж тойрч, санаа тавьж байна.

Зургийн тайлбар: Ж.Цэдэн эмээ хорооны иргэн Ц.Энхдолгорын гэрт

Хашааны урд, хойд хэсэг тэр чигээрээ онгорхой. Зарим хүмүүс шөнө оройгоор хашааных нь банзыг зөөж түлсээр, хаанаас нь ч орж болохоор болгосон гэх яриа сонсогдов. Хашаанд будаг нь халцарсан модон хүрээ бүхий, шилэн хоёр цонхтой, дээврээс нь ус дусдаг болов уу гэмээр жижиг цагаан шавар байшин бий. Энэ бол Ж.Цэдэн эмээгийнх. Дотогш орвол хуучны өнгөт гэгддэг дөрвөлжин саарал зурагт, алхан хээгээр хүрээлсэн хоёр авдар, нугастай толь, эмээгийн засаатай ор нүдэнд тусна. Өвөл бүр л хүйтэн байх гэмээр байшиндаа Ж.Цэдэн эмээ энэ жил өвөлжихгүй. Учир нь хорооноос түүнийг улсын ахмадын асрамжийн газарт хамруулахаар болжээ. Харин асрамжийн газарт очих хүртэл тус хорооны иргэн Ц.Энхдолгор гэх эмэгтэй гэртээ асарч, халамжлахаар авч очоод байгаа нь энэ.

Налайх дүүргийн 7-р хорооны иргэн Ц.Энхдолгор: Эмээ хүүгийн маань хийж өгсөн хоолыг идээд, өдөржин унтсан

Зургийн тайлбар: Ж.Цэдэн эмээ хорооны иргэн Ц.Энхдолгорын гэрт

-Эмээг өчигдөр гэртээ авчирсан гэлээ. Та аль нутгийн хүн бэ, энд олон жил амьдарч байна уу?

-Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат хүн. Налайх дүүрэгт ирээд 18 жил болох гэж байна. 

-Эмээгийн тухай нийгмийн сүлжээнд янз бүрийн л зүйл бичигдэж, яригдлаа. Таны хувьд өмнө нь таньдаг байв уу?

-Би эмээг огт таньж мэдэхүй ээ. Өнгөрсөн долоо хоногт эмээд тусалъя гэдэг пост дүүргийн нээлттэй группэд нийтлэгдсэн байхыг олж харсан. Тухайн үед олон хүн хандсан байсан болохоор ямартай ч дулаан гутал, хувцас дөхүүлж өгье гэж бодсон. Ингээд зав болохгүй явсаар бүтэн сайн өдөр эмээгийн тухай мэдээллийг дахин олж харсан. Тэр даруй эмээд тусалъя гэж уриалсан эхнэр, нөхөр хоёр руу холбогдоод гэрт нь очиход нөхцөл байдал маш хэцүү, нүд халтирам байсан. Тэгээд л шууд гэртээ аваад ирье гэж бодсон.

-Гэр орны байдал ямархуу байсан бэ?

-Үнэхээр хүйтэн, гал хөс ч байхгүй, зутруу санагдсан. Сүү, боорцог бариад, хөөрхөн сэтгэл гаргаад ирсэн хүүхдүүд байсан л даа. Гэхдээ тэдгээр зүйлс байлаа гээд тэр хүйтэн газарт ямар ч нэмэргүй шүү дээ. Тэгээд гэртээ дулаан газарт байлгая гээд аваад ирсэн юм. Эмээг заавал асрамжийн газар руу явахгүй эндээ байж болно гэхээр явна л гээд байгаа. Өөрөө л шийдэх байх аа. Надад бол зүгээр л байна. Хоёр хүүхэд нь нас барчихсан гэнэ. Хүний амьдралд харж хандах хүнгүй байна гэдэг хэцүү шүү дээ. 

-Өчигдөр л уулзсан хэр нь ээж охин хоёр, эмээ охин шиг дотно болчихсон байх юм?

-Эмээ манайх руу явах уу, дулаан газарт очих уу, хамт амьдрах уу гэсэн чинь тэгье л гэсэн.

-Одоо дажгүй юу?

-Эхлээд манай дэлгүүрт ирээд хүү маань цай, хоол авчирч өгсөн. Тэрийг идээд эмээ дэлгүүрийн орон дээр өдөржин унтсан. Бас хорооны хоёр охин ирээд эмнэлэгт очиж үзүүлсэн. Шинжилгээ хүртэл өгсөн юм байна лээ. Тэгээд гэртээ ирээд усанд ороод, хувцсаа угаагаад, бүх хувцсаа сольж өмссөн. Шөнө эмээгийн маань хөл өвдөөд сайн унтаж чадахгүй, шөнө босож массаж хийж өглөө. Тэрнээс хойш сайхан унтлаа гээд байгаа. Сая цайгаа уучхаад л сууж байна бид хоёр. Одоо үсээ засуулна даа. 

-Танай гэрийнхэн юу гэж байна, дургүйлхээгүй юу?

-Манай гэрийнхэн зүгээр ээ. Хоёр хүүхэд маань бүр өхөөрдөөд байгаа. Ямар ч асуудалгүй. Зарагдахгүй байсан өвлийн нэг гутлаа өмсүүлчихлээ. Эмээд л очих гээд байж. Миний цамцыг бас өмсчихсөн сууж байна. Манай нэг эмэгтэй дүү шинэ дээл хүртэл авчирч өгсөн. Өөрийнх нь дээл, бүх хувцсыг угаачихсан. 

Ж.Цэдэн эмээ: Хөөрхий минь намайг халамжлаад, хажуудаа аваад, сайхан орон дээр унтуулаад, шөнө сайхан амарлаа. Даараад нойр хүрдэггүй байсан юм. Өнөө шөнө сайхан унтаж хонолоо. Намайг усанд хүртэл оруулаад, сайхан угааж өглөө. Гэртээ өөрөө усанд ормоор болсон ч олигтой болж өгөөгүй. Манай нэг дүү айлаар байх гээд хэрэггүй ээ. Асрамжийн газарт очсон нь зөв гээд байгаа. Эмээ нь тийшээ л очъё гэж бодоод байна. Асрамжийн газар нь ямар байдаг юм мэдэхгүй. Улсын асрамж болохоор их сайхан л гэцгээх юм. Манай хамар хашааны нэг хөгшин очиж байж байгаад ирсэн, гоё байдаг юм байна лээ гэж ярьсан. Гэрт бол байх арга байхгүй. Гэхдээ санаа зовоод байх юм аа. Хороо бол дээд хэмжээнд тусалж байгаа. Тусламж бол багадах юм алга. Өчигдөр сургуулийн хүүхдүүд хүртэл тусална гээд ирсэн. 

Зургийн тайлбар: Ж.Цэдэн эмээ хорооны иргэн Ц.Энхдолгорын гэрт

Налайх дүүргийн 7-р хорооны Засаг дарга Ц.Ганчимэг: Эмээд байнгын асаргаа, халамж хэрэгтэй тул хамгийн зөв, аюулгүй сонголт бол асрамжийн газар

-Эхлээд эмээгийн тухай товч мэдээлэл өгөхгүй юу?

-Эмээг Жагмарын Цэдэн гэдэг, 90 настай. Манай хороонд оршин суудаг, хоёр хүүтэй байсан. Бага хүү нь 2021 онд, том хүү нь 2024 оны сүүлээр нас барсан. Өндөр настай учир өөрөө галаа түлнэ, хоолоо хийнэ гэдэг хэцүү. Бид эргэж тойрч, харж хандаж байгаа боловч байнга дэргэд нь байх боломжгүй шүү дээ. Ингээд том хүүг нь бурхан болсны дараа эмээг "Треза эх" гэдэг асрамжийн газарт өвөлжүүлсэн. Гэсэн ч эмээ маань өөрийн хүсэлтээр тавдугаар сард гэртээ ирье гээд бид авчирсан. Хүүхдүүд нь амьд сэрүүн байхад ч амьдралын боломж нөхцөл тааруу, анхаарах шаардлагатай айл байсан. 

-Одоо улсын асрамжид өгөх гэж байгаа юм байна?

-Сүүлд эмээ том хүү нь өнгөрөхөд зургаан сая төгрөгийн тэтгэврийн зээл авчихсан. Зээлтэй учраас улсын асрамжийн газар авах боломжгүй байдаг юм байна. Өнгөрсөн сарын байдлаар зээлийн үлдэгдэл хоёр сая төгрөг буюу мөн л асрамжийн газарт хамруулах боломжгүй хэвээр байсан. Тиймээс нөхрийнх нь хамаатны ахтай уулзаж, учир байдлаа ойлголцоод зээлийнх нь үлдэгдлийг төлүүлсэн л дээ. Ингээд бид сарын өмнөөс улсын асрамж хөөцөлдөж эхлээд байна. Улсын асрамж маань маш их хүнтэй, авах боломжгүй гэсэн учир хүлээж байгаа. Ямартай ч хууль, дүрэм журмынхаа дагуу бүх материалаа бүрдүүлээд, амьжиргаа дэмжих зөвлөлийнхөө хурлыг хийчхээд байж байна. Мөн эрүүл мэндийн шинжилгээ өгүүлсэн. Зээл нь хаагдсан, бичиг баримтууд бэлэн болсон учир ирэх долоо хоногт асрамжийн газартайгаа очиж уулзахаар төлөвлөж байна. 

-Асран хамгаалах хүнтэй бол асрамжийн газар авдагггүй гэж ойлгосон?

-Асрамжийн газар ганц бие ахмадуудыг л авч байгаа. Харж хандах хөдөлмөрийн насны үр хүүхэдтэй бол авах боломжгүй. Тиймээс том хүүтэйгээ хоёулаа хэцүүхэн амьдардаг байсан юм. 

-Эмээгийн биеийн байдал одоо хэр байна вэ?

-Цахим сүлжээнд эмээгийн тухай маш олон мэдээлэл цацагдсан. Түүний хувьд хорт хавдар ч гэдэг юм уу хүнд хэлбэрийн, ноцтой өвчнөөр өвдөөгүй, хэвтэрт ороогүй. Настай хүн учраас хөл, гар нь өвдөх, зарим зүйлийг мартаж, санах зэрэг асуудлууд байдаг. Өмнөх асрамжид өгөхөд байгаагүй. Сүүлд наймдугаар сард эмнэлэгт хэвтүүлээд гаргасан.

-Ойрын хамаатан садан бий юу?

-Бага хүүгийнх нь хүү байдаг юм байна лээ. Аав, ээж нь олон жилийн өмнө салсан учир эмээгээсээ хол өссөн. Хүүгийн хувьд аавынхаа ахын ажил явдлын үеэр ирж тусалсан. Өөр ах, дүү нар байдаг л сонсогддог. Хааяа бага ч гэсэн тусална. Гэхдээ эмээгийн дэргэд байнга байх, асарч хамгаалах, хоол цайг нь хийж өгөх ойр дотнын хүн байхгүй ээ.

-Үр хүүхэд, хамаатан садан, дотнын хүмүүсийг нь энэ хугацаанд та бүхэн, ойр амьдарч байгаа хорооны иргэд л орлодог байжээ гэж ойлголоо. Түрүүн нэг ах галыг нь түлэх гээд ортол байгаагүй гэж байсан?

-Дүүргээс түлээ нүүрсээр хангах, хоол хүнс олгох, эрүүл мэндэд нь анхаарах, ойр хавийн иргэд галыг нь түлж өгөх, гэртээ хүртэл аваачиж асрах гээд өөрийн ээж, аав шиг чадахаараа л тусалцгаадаг. Энэ бүх хүнд талархаж байна. 

-Хэдий хүмүүс тусалж, анхаарч байгаа ч асрамжийн газрыг хамгийн зөв сонголт гэж үзжээ?

-Хороонд анхаарах, эргэж тойрох шаардлагатай олон хүн бий л дээ. Хэсгийн ахлагч нар маань нэг кг боорцог ч болов бариад оръё гээд л эргэж тойрдог. Гол нь энэ хүнд маань байнгын асаргаа шаардлагатай байгаа юм. Усанд оруулах, хоол хийж өгөх, цаашлаад бие засуулах гэдэг ч юм уу. Тиймээс хамгийн зөв сонголт бол асрамжийн газар гэж үзэж байгаа.

Өөрөө ч гэсэн асрамжийн газарт очих хүсэлтэй байгаагаа хэлсэн. Нэмээд хашаа хорооных нь байдал хүнд байгаа учраас эмээ гэр рүүгээ санаа зовоод байдаг. Тиймээс хашааг нь бүтэн, гэрийг нь аюулгүй, хүн нэвтрээд байхгүй болгоод түлхүүрийг нь өөрт нь хүлээлгээд өгчихвөл санаа нь амрах байх гэж бодоод л байна. Сайхан сэтгэлт хүмүүстэйгээ хамтраад ажил хэрэг болгоно оо. Эхний ээлжид асрамжийн газрыг нь бүтээгээд өгчихье гээд ажиллацгааж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
9 сар 24, 2025 13:06

Энхдолгор эгч Та ямар сайхан өгөөмөр сэтгэлтэй хүн бэ. Танд т�##�архаж байна. Монголд маань тань шиг хүн олон биш.

ЗОЧИН
ЗОЧИН
9 сар 24, 2025 20:14
Reply to  иргэн

Ц. Энх долгор болон хоер хүү гэр бүлийн хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс юм . Настан нэг өдөр ч амар амг�##�ан тавтай нойрсоно гэдэг жарг�##�. Болоогүй өвдсөн хөлийг нь барьж өгсөн гэнэ. Энэ гэр бүл урт нас�##�ж удаан жаргах болтугай. Тэр болгон хүнээс гараад байхгүй аугаа сэтгэлтэй хүмүүс юм аа . 90 нас бага нас биш ээ. Эмээг, төр асрамжиндаа авах хэрэгтэй байх аа.. Ц. Энх Долгорын гэр бүлийн сэтгэл гэж аугаа аугаа хүмүүс

Монгол
Монгол
9 сар 24, 2025 14:14

Энхдолгор танд буян нь будаа шиг буцаж ирэх болтугай

иргэн
иргэн
9 сар 24, 2025 09:06

Ахмадын асрамжийн газар ямар их хэрэгтэйг харж байгаа биз дээ? Хүний амьдр�##� янз бүр. Одоо энэ хэцүү цагт ахмадууд маш хүнд нөхцөлд амьдарч бн. Тэтгэвэр тэтгэмж бага, өвдөж зовно, үр хүүхэд цөөтэй, үхэл хагац�##� үзсэн янз янзын л хүмүүс бн. Тиймээс Ахмадын асрамжийн газар нэмж байгуулах, аймаг, дүүргүүд өөрийн харьяа асрамжийн газартай байх хэрэгтэй бн. З�##�уу нас, хүч хөдөлмөрөө улсынхаа төлөө зориулсан ахмадаа хайрлах, асран хамга�##�ах нь ТӨРИЙН ҮҮРЭГ ШҮҮ!

Зочин
Зочин
9 сар 24, 2025 10:41

Нэмж ахмадын асрамжийн газар барих хэрэгтэй. Зарим нь өвөлжөөд хашаандаа буцаад очдог байж болно. Заав�##� бүтэн жил байхгүйгээр.

Иргэн
Иргэн
9 сар 24, 2025 13:55

Сайхан сэтгэлтэй хүн бн буян нь буцаад булаг шиг ирэх нь гарцаагүй!!! Ер нь з�##�уу наснаасаа л зөв ажилаж зөв сэтгэлтэй байхад өтөлхөд арай бага зовдог юм уу даа гэж харагдсан шүү!!! Үйлийн үр гэж нэг гарцаагүй эдэлдэг жам ёсны зүйл бн гэдгийг Монголчууд хатуу ойлгвол Монгол улсад хэцүү амьдр�##�тай хүмүүс цөөрч сайхан цаг ирэх юм шүү дээ даанч одоо хүмүүс маань матери�##�лаг зүйлд хэт шунасан мунхаг нь дэндээд байгаа!! Монгол улсад асрамжийн газар олон болгох юм бол ирээдүйд эцэг эхээ тийш нь аваачиж өгөх гэсэн дав�##�гаа тасрахгүй цөвүүн зүйл болох нигууртай юм билээ!! Тиймээс аргагүй энэ хүн шиг нь очих ёстой байх!

Монгол
Монгол
9 сар 24, 2025 14:10

Тэр ухаант бүсгүйд тэнгэр буянаа өгнөө үр хүүхдэд чинь ямар сайхан сэтгэлтэй хүн бэ

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf
9 сар 24, 2025 11:40

iim l hargis niigem shdee mongol. baruunii ornuudad asramjiin gazaruud yamar baidgiig youtubees orood useerei. uls huuhed hugshchuuldee yaaj handaj baigaagaar l ulsiin hugjil haragddag um.

оюун
оюун
9 сар 24, 2025 22:06

Энхдолгор ямар буян нь дэлгэрсэн эмэгтэй вэ, буурлын буян ирнээ, ядарсан хөгшинд тус�##�ж байгаад тань маш их т�##�архаж байна.

Зочин
Зочин
9 сар 24, 2025 14:56

Эвий дээ, үр хүүхдийнхээ ард орох шиг айхтар байхгүй

zochin
zochin
9 сар 24, 2025 08:43

Horoonihon n hvnvvs socialr seweed ehlehed l tooj baigaashd hoorhi emeeg tooj harahgvi baisan bj. Ghde odo erthen ahmadin asramjind orood daarc horohgvi bgasai

Жаб
Жаб
9 сар 24, 2025 12:24

Би одоо ч з�##�уу байна л даа хааяа Батсүмбэр явж майхан барьж амардаг юм яг асрамжийн хажуугаар яваад цаана гол устай байг�##�ь сайтай болохоор явдаг юм л даа тэгээд тэнд байгаа настай хүмүүсийг анзаарч хардаг юм нүдний г�##� унтраад их хэцүү л харагддаг аргагүй байжээ орчлон хорвоод бараг ганцаараа шахуу үлдсэн хүмүүс л ирдэг юм байна даа айдаа амьдр�##�аа гэж хүн ер яг одоо байгаа амьдр�##�даа ёстой амьдарв�##� амьдарсан шиг сайхан амьдрах хэрэгтэй юм байна

Иргэн
Иргэн
9 сар 24, 2025 13:59

Асрамжийн газар аваачиж хаяах гэсэн үр хүүхдүүд олширсон энэ цөвүүн цагт татвар төлөгчдийн мөнгөөр асрамжийн газар нэмж бариаад байж хэрхэвч болохгүй!!! Гэхдээ одоо улсын асрамжийн газрыг байгуулв�##� баруун аймгуудын дунд нэгийг байгуулах хэрэгтэй!! Ш�##�гуур өндөртэй аргагүй хүний авдаг байх шаардлагатай!!

Иргэн
Иргэн
9 сар 24, 2025 19:51

Энэ эргүү засаг дарга нэртэй муу авгай ер нь ажлаа хийдэг юм уу ???????? мөнгөний боол болсон новш. Тоохгүй л байсандаг энэ эмээг

Zochin
Zochin
9 сар 24, 2025 21:15

Ter hashaanii banziig avsan uls haasaagiine bituulj ugvul ta nart heregtei dee nastai yadarsan hunii hashaanaas avchil baidag muul baina daa... nugel nudeeree gedeg

Зочин
Зочин
9 сар 24, 2025 22:37

Сайхан сэтгэлтэй эмэгтэй байна. Манайхны нэг хүн эмнэлэгт хэвтэхэд бас нэг за луухан эмэгтэй арчилж их тус болсон байсан. Тэр эмэгтэйд та лархаж явдаг. Энэ эмэгтэйд буян нь эргэж ирнэ.

Last edited 7 Цаг Өмнө by Зочин
Зочин
Зочин
9 сар 24, 2025 08:35

Ямар хэцүү бэ

Зочин
Зочин
9 сар 24, 2025 10:42

Сая �##�ь компаний сурт�##�чилгаа гарав. Нэг ажилчиндаа 2 байр бэлэглэсэн гээд. 1-нийх нь мөнгийг асрамжийн газарт хандивлаж болно. Угаасаа Монголын хөрсөн доорхийг ухаж амьдарч байж нэг хоёр хүнд хахаж цадт�##� нь өгөөд байх �##�багүй.

Зочин
Зочин
9 сар 24, 2025 15:08

Яасан хэцүү юм бэ.хэтэрхий өндөр наслах үр хүүхдийнхээ ард орох хэцүү дээ.асрамж нь дээр байх даа.бас нэг хүнд дараа болж байхаар

Зочин
Зочин
9 сар 24, 2025 22:40

Одоо хүмүүсийн нас уртсаад байгаа тул ахмадын асрамжийн газар хэрэгтэй. Бас оюутнууд шиг олноор чихдэг буруу. Ядаж 2 хүн нэг өрөөнд байв�##� зүгээр. Ахмадууд ганцаараа байх дургүй. Хүчин чад�##� хүрэлцэхгүй байгааг ойлгож байна. Гэсэн ч шинээр барив�##� тэгж л төлөвлөх хэрэгтэй.

Зочин
Зочин
9 сар 24, 2025 16:47

Авилгач төрд шург�##�сан хулгайч олигархуудын гай б�##�аг энэ шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button