УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газрын 99 дэх хоног

Өнөөдөр Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын 99 хоног тохиож байна. Маргааш танхимын 100 дахь өдөр юм. Олон Улсын жишгээрээ ч тэр, 100 дахь өдрөө Засгийн газрууд хийж хэрэгжүүлсэн ажлаа эмхлэн тоймлож, олон нийтэд танилцуулдаг.

Энэ хүлээлтийг маргааш тэд хагалах нь ээ. Харин өнөөдөр Г.Занданшатарын тэргүүлсэн танхим 100 дахь өдрийн өмнөх хуралдаанаа хийж байна. Хаврын чуулганы төгсгөлд засаг төрөө унагаж, шинэ танхим бүрдүүлээд, зуны сунжирсан урт амралтууд үргэлжилж, учраа олоогүй байтал хичээлийн шинэ жил эхэлж, намрын тариа хураалттай золгочихлоо.

Цаг хугацааны дахин нэг хайч үүссэн нь МАН-ын даргаар ажиллаж буй Л.Оюун-Эрдэнээс Ерөнхий сайд сайд Г.Занданшатар эсвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тамгаа авах эсэх намын дотоод өрсөлдөөн эрчимжлээ. Энэ хооронд Рио-Тинто групптэй хийх Засгийн газрын арбитрын маргаан, Антре Голдын эзэмшил дэх хоёр лицензийг хэрхэх, өмнөх Засгийн газрын хийж байсан баялгийн санг шинэ үзлээр яажшуухан үргэлжлүүлэх зэрэг шил дараалсан ажлууд шийдлээ хүлээж байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө УИХ-аар оруулан баталж, дөрвөн жил үүн дээр төвлөрч ажиллаад, 2024 оны сонгуульд орсон МАН сонгуулиас их удалгүй шиг танхимаа сольсон. Тэгэхээр Г.Занданшатарын мөрийн хөтөлбөр яг юу байх юм. Ямар үзэл санаа зонхилж, юуг төвчлөн хайрлах вэ зэрэг үндсэн ялгаануудыг өнөө хэр гаргаагүй л байна.

Засгийн газар Баялгийн сангаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэж, хоёр ч ордыг төрд авч байгаагаа зарласан. Мөнхүү стратегийн 16 орд хийгээд томоохон хувийн хэвшлүүдтэй хийх хэлцэл, хяналтаа сайжруулна гэж ам шүд алдсаар байна. Л.Оюун-Эрдэнийн үед айхтар "дарагдаж" байсан гэх MCS тэргүүтнүүд шинэ Ерөнхий сайдаар ойр хавьд инээж үзэгдэх болсон нь сайн, муугийн аль нь эсэхийг цаг хугацаа дэнслэх асуудал юм.

Ерөнхий сайд хүн ер амардаггүй. Үс зүс нь дорхноо бууралтаад, бөөн бодолд дарагдсан хүн болдог гэдэг. У.Хүрэлсүх ч Ерөнхий сайд байхдаа "Айлаар зүйрлэвэл манай авдранд тэдий хэмжээний мөнгө байгаа, бид тэдийг нь зарлагадаж..." гэхчлэнг яриандаа онцолдог нэгэн байв.

Иймийн нэгэн адилаар Г.Занданшатар төсвөөр нийтийн асуулга авч, төрийн өмчүүд дээр тодорхой цэгцлэх ажлууд эхлүүлж, төрийн албыг нэлээд цомхотгох, эрүүл мэнд ба боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг ихэсгэх зэргээр товьёолсон төсвөө эдүгээ УИХ-аар хэлэлцүүлж, өөрөө ч сэтгүүлчдийн өмнө суугаад амжсан. Гол нь ажлуудын үр дүн гарч байх учиртай. Маргааш 100 дахь хоногтоо ажлаа нээлттэй тайлагнаж, ил тод байх зарчмаар олон нийтэд хандаасай.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ажлаа мэддэг хүн өөр юм.
Ажлаа мэддэг хүн өөр юм.

ЗШатар төрд олон жил чанагдсан учир юмны голыг олохдоо онцгой байна. Монголчуудын аз түшлээ.Намын дарга болгоод биеийг нь да�##�гаад явуулв�##� улсыг маань сэв хийтэл босгоно доо

Зочин
Зочин

Засгийн газрыг удирдаад ява ур ухаан дутна даа. Чадахгүй ажилд зовж хүний өмнөөс адлуулж бхаар ажлаа өгөөч

Зочин
Зочин

Zandanshatar turuu sain bariad yavj bgaa ni sain sanagdaj bna, 100 honogt hiisen ajlaa tailbarlah ni zuv

Зочин
Зочин

Ер нь харв�##� хийсэн ажил тодорхой харагдахгүй байна, үр дүнг нь үзмээр л байна даа

Зочин
Зочин

Юу ч хийсэнгүй. ЮМНЫ ҮНЭ УЛАМ ӨССӨӨР

Зочин
Зочин

Zasgiin gazar niitiin asuulga avch, ard tumnii sanaa sonsdog bolson ni sain doo

Зочин
Зочин

MCS garj irj baigaad humuus bolgoomjtoi handaj bgaa baih, huuchin bulegleluud dahin togloh vii

Зочин
Зочин

Zandanshatar bolovson uhaalag hun, ireeduid togtvortoi ajillah gej itgej bn

Зочин
Зочин

Ер нь баялгийн сан нэрээр дахин луйвар хийх вий гэх айдас байна

Зочин
Зочин

Zasgiin gazar hugjliin tom ajluud ehluuleh beltgelee hiij bn, demjij bn

Зочин
Зочин

Намрын ургац хура�##�т, шинэ хичээлийн жилтэй давхцсан нь ард түмэнд ача�##��##� нэмсэн

Зочин
Зочин

Zandanshatar uuriin uzel sanaagaa todorhoi bolgoj chadaagui bna, huuchin hev mayagaa l urgeljuulj bgaa shig

Зочин
Зочин

Төрийн өмчит компаниуд дээр хийж буй цэгцлэлт нь үнэхээр шударга уу эсвэл хувааж идэх үү гэдэг эргэлзээтэй

Зочин
Зочин

Odoogiin zasgiin gazar ard tumend il tod bh gej oroldoj bgaa ni sain haragdaj bna

Зочин
Зочин

Хийсэн ажлынхаа тайланг ил тод тавина гэвэл бодитой тоо баримттай гарах хэрэгтэй

Зочин
Зочин

Oyun-Erdene, Zandanshatar, Amarbaysgalan geed nam dotorh temtsel ediin zasagt nuluulj bna

Зочин
Зочин

Занданшатарын төрд ойр хүмүүсийн инээмсэглэл, ард түмэнд ямар сайн нөлөө өгөх нь эргэлзээтэй

Зочин
Зочин

Zasgiin gazar shine sanaachlaga bus, huuchin tosoloo zasaj bgaa shig haragddag

Зочин
Зочин

Хэрэв үнэхээр эрүүл мэнд боловсролд анхаарах юм бол ард түмэнд мэдэгдэхүйц үр дүн гарна

Зочин
Зочин

Zasgiin gazar 100 honogt todorhoi shine ajil gargaj chadsangui, show shig bolchihloo

Зочин
Зочин

Ерөнхий сайд хүн амардаггүй гэдэг нь үнэн байх, үс нь хүртэл буур�##�таад эхэлжээ

Зочин
Зочин

Zandanshatar 100 honog deer ajlaa tailbarlaval ard tumen itgeltei bolno

Зочин
Зочин

Хаврын чуулганы дараа ийм хурдтай ажиллаж байгаа нь сайн боловч бодит үр дүн харагдахгүй л байна

зочин
зочин

олигтой ажил хийлгүй 100 хонолоо доо, чаддагт нь өгөөд явчихв�##� сайн байна шүү

Зочин
Зочин

Niitiin asuulga shig show bish, ard tumnii sanaliig bodit tusgaval zugeer

Зочин
Зочин

Засгийн газрын мөрийн хөтөлбөр тодорхой бус хэвээр байна, яг юу хийх гээд байгаа нь ойлгомжгүй

Зочин
Зочин

Zasgiin gazar turiin albanii tom tsomhotgol hiih ni ajiltand hund l nuluulnu

Зочин
Зочин

Баялгийн сан шинэ үзэлтэй гэх боловч өмнөхөөсөө ялгарахгүй байв�##� хэрэггүй

Зочин
Зочин

Zandanshatar erchtei ajillaj bgaa ch uls turiin dotorh temtsel ih hugatsaag n iddeg shig bn

Зочин
Зочин

УИХ-д батлагдсан мөрийн хөтөлбөр нь одоогийн хувийн хэвшилд шууд нөлөөлж эхлэх нь гарцаагүй

Холбоотой мэдээ

Back to top button