Хоёр тогтоолд тавьсан ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийн нэгийг нь дэмжиж, нөгөөг нь дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2025 оны 80-р тогтоолын 1 дэх заалтын 5 дахь дэд заалтад хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих эсэхээр санал хураахад УИХ-ын 94 гишүүний 64 нь дэмжиж, 30 нь дэмжсэнгүй.
Мөн дээрх арга хэмжээний УИХ-ын 85-р тогтоолын 3 дахь заалтад тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих эсэхээр санал хураахад 98 гишүүний 73 нь дэмжиж, 25 нь дэмжсэнгүй.
Ингэснээр Алт-3 аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой Ерөнхийлөгчийн хоёр тогтоолын заалтад тавьсан хэсэгчилсэн хоригийн нэгийг нь дэмжсэн бол нөгөөг нь олонхиор дэмжсэнгүй.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүүк шүдгүй болжээ