"Хүүгийн цогцсыг олсон газарт өмнө нь эрлийн баг үнэрч нохой, дронтойгоо хайсан ч олоогүй"

Сураггүй алга болсон хоёр настай хүүг найман хоног эрэн хайсны эцэст олов.
Тодруулбал, өчигдөр буюу /2025-09-25/-ны 15.10 минутын орчимд Тариалан сумын 6-р багийн нутаг дэвсгэрээс олсон юм. Хүүг олсон тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ анх алга болсон газраас 3-4 км зайтай газраас олсон гэж байв. Гэтэл хүүхдийг эрэн хайх багт ажиллаж байсан албаны эх сурвалжийн мэдээлснээр алга болсон газраас явган хүн алхвал 9 км, автомашинаар тойрч очвол 18 км зайнаас олдсон байна. Ингэхдээ хээрийн амьтан халдсан гэх ул мөргүй, бүрэн хувцастайгаа байжээ.
Тухайн хэрэг гарснаас хойш эрлийн багт ажиллаж, хүүг олсон хэргийн газар ажиллаж буй Тариалан сумын Засаг дарга Ё.Батзоригоос тодрууллаа.
-Хүүг хамгийн анх хэн олов. Гаднаас харахад шарх сорив байсан уу, хувцас нь бүтэн байсан уу. Олдсон газрыг дүрсэлбэл?
-Онцгой байдлын эмэгтэй албан хаагч, цагдаагийн алба хаагч залуу, хоёр эрэлч нохойн хамтаар хүүгийн цогцсыг анх олсон. Хүүгийн бие, хувцас бүрэн бүтэн. Тухайн өдөр 10 гаруй алба хаагч, хоёр эрэлч нохойн хамт эрлийн ажиллагааг хийж 15.10 цагийн үед хүүг зузаан модон дотроос оллоо.
-Алга болсон газраас явганаар 9 км, машинаар 18 км-ын газар юм билээ. Тухайн газарт өнгөрсөн найман хоногт эрж очоогүй юм уу?
-Очилгүй яах вэ дээ. Бид энэ газар дрон нисгэж, морьтой ч ирж, явганаар ч самналт хийсэн шүү дээ. Тэр үед олдоогүй. Гэтэл өнөөдөр л эндээс олдож байгаа нь хачирхалтай байна. Удахгүй шүүх шинжилгээний дүгнэлт болон хэргийн мөрдлөгөөр яагаад эндээс олдсон нь илрэх байх гэж бодож байна.
Хэргийг эргэн сануулахад, энэ сарын 17-ны өдөр хүүгийн аав тухайн ууланд мод бэлтгэхээр очсон байдаг. Улмаар ээж нь хоёр хүүхэдтэйгээ приус маркийн автомашинаар нөхөртөө хоол хүргэхээр очихдоо хоёр хүүхэд нь унтаж байсан учир машиндаа үлдээгээд явжээ. "Орхиж яваад 10-20 минут болоод ирэхэд нь хоёр настай том хүү нь сураггүй алга болж, таван сартай дүү нь унтаж байсан юм. Өмнө нь хоёр хүүхдээ машинд нь унтуулаад үлдээхэд том хүү минь дүүгээсээ холдож явдаггүй, дэргэд нь уйлаад байж байдаг байсан. Хэрэв өмнөх шигээ уйлсан бол бид мэдээд хүрээд ирнэ, бас таван сартай дүү нь сэрнэ шүү дээ" хэмээн ээж нь хэвлэлд мэдээлсэн билээ.
Хэрэг цааш хэрхэх вэ
Хүүгийн цогцос олдсон учир хамгийн түрүүнд тухайн газрын ойр орчмыг бүсэлж, сэжигтэй ул мөр, хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа цагдаагийн байгууллагад өрнөнө. Харин хүүгийн нас барсан шалтгаан нөхцөлийг шүүх шинжилгээний байгууллага шинжилснээр ил болох учиртай.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно...
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс унших боломжтой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайд л эцэг эх нь хохирогч болоод байгаа болохоос АНУ-д бол 16 насанд хүрээгүй хүүхдийг гэрт нь орхиж явахад л хүүхдийг хамга�##��##�тгүй орхиж явсан гээд хүүхдийг нь Эрхийг нь хамга�##�ах байгууллага Хамга�##�ах байрандаа аваад явчихдаг ш дээ. Олон удаа давтагдв�##� эцэг эх байх эрхийг нь ха�####�г. Иймэрхүү хатуу чанга хариуцлага тооцохгшй бол манай эцэг эхчүүд маш хэнэггүй, хариуцлагагүй, харгис байна.
3 хүүхдээ монгол нэрт цоожилж орхиод дэлгүүр лүү 15 минут болоод ирэхэд г�##� �##�даж нэр нь шатаж 3 хүүхэд нь эрсдэж байсныг харж байлаа. Байшинд цоожлоод явахаар цонх тагтаараа унана. Хэзээ үүнийг таслан зогсоох вэ? Бодлогоор шийдэхгүй бол хүүхдийн зүй бус эндэгдэл буурахгүй шүү!!!!!
АНУ гэлтгүй манай хойд хөрш адил эцэг, эхтэйгээ хариуцлага хатуу ярьж, хүүхдийг хамга�##��##�тад авахаас гадна эрүүгийн хэрэг үүсгэдэг шүү.
хайгаад өнгөрсөн газарт байна гэдэг чинь эрэл зогсоох сургаар авчраад тавьсан юм бишүү. хувцастайгаа бие нь бүтэн байна гэсэн, авчраад удаагүй гэсэн үг
Урьд нь тэр хавиар эрэл хийж явсан гэдэг худлаа ярьж байна, наадуул чинь!! Хүн хардаггүй юм гэхэд үнэрч нохой андахгүй шдээ!
Уг нь тийм, Бороо чинь бүр сүүлд л орсон. Үнэр мэдэрнэ.
Шарилыг нь зөөсөн л байхгүй юу. Тархиа ажиллуулаач.
2 хон настай нялх амьтан яаж ч бодсон ийм хол явж чадахгүй л баймаар юм.
Нэг л сэжигтэй дэгээ.
Зузаан мод байдаг нь. Өгөр дархадыг дээ. Шигүү ой, өтгөн ой, ширэнгэ гээд Ха-лх үг мундахгүй л байна. Энэ их сэжигтэй. Орон нутагт хүний амь хохироогоод эрэл сур�##� болох үеэр эрлийнхнээс төөрүүлээд энд тэнд нуугаад зөөгөөд байсан жишээ олон. Миний бодлоор эхэлж ээжийг нь сайн байцаах ёстой санагдана.
авчраад тавьцан байна ш тэ
үнэрч нохой өмнө нь олоогүй газарт байна гэдэг чинь ойлгомжтой. Авчраад тавьцан байна ш тэ, эцэг эхийг нь хамаатан садныг нь сайтар шолга
Хувцас гутлын улыг шинжээчид сайтар шинжих хэрэгтэй. Ээж нь 2 том хүүхэдтэй гэсэн. тэгсэн хэр нь анхны хүүхэд нь 2 настай мэт байнга уйлаад байж байдаг гэж ярих нь их сонин. Хүүхэд хөгждөг өөрчлөгддөг гэдгийгмэдэхгүй, өөр 2 том хүүхэдгүй байсан бол туршлагагүй байна гэж бодох сон. Уйлаад байж байдаг сэрсэн бол дуулдана гэх мэт сонин үг хэллэг ашигласан. Үнэхээр 10-30 минут болсон бол дуулдахаар харахаар газар байсан байна. Тиймээс эцэг эх нь цаг хугацаагаа худа л хэлж байж магадгүй гэж бодож байна. 30 минутын газар нэг нохой аваачиж зогсоогоод машин байсан газраас харагдах нь уу дуулдах нь уу цагдаагийнхан туршилт хийж үзэж болох л байх.
Цагдаа нь одоо учрыг ньолох л үлдсэн. Үнэхээр харамс�##�тай. Алдсан хүн арван тамтай гэдэг шиг үр хүүхдээ �##�дсан хэцүү байгаа. Гэхдээ үүнтэй эцэг эх нь холбоотой бол үнэхээр хатуу арга хэмжээ авах ёстой. Ээж нь бол үр хүүхдээ �##�дсан хүний харц үйл хөдлөл бол биш л баына лээ. Эхлээд хоол өгөх гэж дуудлага өгсөн гэж хэлчээд сүүлдээ аавтай нь хамт явсан болоол. 2 нас гаран болтол ганцхан зурагтай байдаг бас л сонин . Үр дүн яаж гарсан ч эцсийн цэгтээ эх эцэг л зовно бусад нь харамсаадл мартдагдана
Buur neg nootoi l baina eej aaviig sain shalga
Хүүхдийг 6 настай сургуульд оруулснаас хойш хүүхэд эндэх нь маш ихэссэн. Монгол хүүхдийг 8 наснаас эхлээд сургуульд сургах хэрэгтэй. 7оос 8 настай хүүхэд дүү нараа сайн харахаас гадна зөв бурууг ялгаж чаддаг.6 настай хүүхдүүдийг сургуульд оруулснаар гэр бүл с�##��##�т архид�##�т ихэссэн. 6 настай хүүхдээ сургах нэрийдлээр хот аймаг сумын төвд эхнэр нь орж ирээд шоучин болчихдог. Дотуур байранд 6 настай хүүхэд суух ямар ч боломжгүй байдаг юм. Ийм амьдр�##�гүй Монгол ахуйг устгах ажлыг барууны тэжээврүүд хийсэн хэрэг шүү дээ!!!
Хаа газар мэргэжлийн чадварлаг хүмүүс дутаж ажил мэргэжилдээ хайнга бичиг үсэггүй оркуудаар орон тоогоо дүүргэсэн ОБ0Г ынхан хайгаад олсонгүй дээ. Арай дэндүү хариуцлагагүй хайсан байна. Ямар ч төлөвлөгөө гарг�##�гаа гаргаж чадаагүй байсаар нэгэн сайхан Монгол хүүгээ �##�длаа даа. Маш их харамс�##�тай байна.
ene negel nootoi end bichisneer bol eej n aawdna hool ogoh ged gene harin yariltslag ogohdoo bol nohortoigoo 2r hvvhedteigee mod biltgej baisen gazraa irsen gj bsan da
Эх нь сэжигтэй гөлийсөн сэжгийн царайтай хэрэг мөрдөж бхад өөр өөр мэдээлэл өгөөд бсан хүүхэд нь �##�га болчоод бхад тоосон шинж бхгүй анхнаасаа их нотой бсан тэр хавийн хүн ч биш гсн
Нэг л биш байна, сэжиг төрлөө
Эцэг эхэд нь хариуцлага тооц. Хүүхдээ харг�##�зах хүнгүй эрсдэлд оруулж орхиод дараа нь амь нас нь хохироход хүрсэн байна. Бас ганц биш 2 хүүхэд орхисон шүү. Хатуу чанга хариуцлага тооц!
Энэ бичиж бгаа м�##� монгол хүнүү Зузаан модон дотроос гэж юуг хэлээд бн
Сүүлд нь авчираад тавьчихаагүй байгаа даа
Бага насны хүүхдээ хян�##�тгүй орхисон эцэг эхийг хэрэгт татах хэрэгтэй
ЭРЛИЙГ ЗОГСООХ СУРГААР ӨЧНӨӨН ХАЙГААД ӨНГӨРСӨН ГАЗАР ГАРААД ИРСЭН, АВЧРААД ТАВЬЧИХСАН ЮМ БИШҮҮ, ЖЕНКО НОХОЙ ОЧИЖ ШОУДААД БАЙСАН ЭНЭ ЕР НЬ НЭГ АСУУДАЛТАЙ Л ХЭРЭГ БОЛЧЛОО ДОО
үнэрлүүлээд сүржигнээд бсан ш�##�ихгүй нөхдүлд бжээ
huvsguliin gurvaljin gj gargamaar ymu hasha ym
Яаж ч бодсон ээж аавыг зөвтгөх арга �##�га бн Яагаад гэвэл хүүхдийг аюултай орчинд орхиж явсан буруу бн Энэ хэрэг нэг л сэжигтэй хүүхэд яаж ч хурдан явлаа гэхэд 9 км зам туулсан байх аргагүй ???? Хэн энэ хүүхдийг хөнөөв?? Урд нь эрлийн баг хайсан газар олдоогүй байж эрэлчид эрлээ зогсоох мөчид олдож нтр
Сенсацыг сенсаацаар дарж байгаа ч юм шиг
Хүүхэд �##�га болоод 1 хоноход л олохгүй бна гэдгээс авхуулаад бүх юм ойлгомжтой бсаан. Миний монголын цайлган цагаан итгэмтгий ард түмнийг ингэж сэтгэл гаргаж бөөнөөрөө нэгдэж эрж хайна гэж тооцоолоогүй, бантсандаа хүүг �##�чихлаа л даа..
Ажилаа хийж чадахгүй худ�##�аа л сүржигнэсэн новшнууд борооны дараа цув нөмрөв гэрчээр болохымдаа арчаагүй хүчний байгууллагууд юм даа �######�уул
Нялх амьтдыг харуул хамга�##��##�тгүйгээр эзгүй хээр яаж орхиж чадаж байнаа??? !!! Энэ бол маш мулгуу тэнэг үйлдэл!!!!!
Бурхан минь дэндүү муухай хэнэггүй ой тайгад хүүхдээ орхиж явна гэдэг юу ч гэж хэлхэвдээ.Жинхэнэ үхэр юмаа.Үхэр ч дээр байж магадгүй Ойд туг�##�аа хаяж явахгүйдээ.Ха�##�гы нь хаагаад цонхонд нь жоохон завсар гаргаад.Хайран б�##�чир үр.Ой тайгашдээ.
Ugaasaa l hudlaa yarisan yum bishuu . Nuhurteiguu 2 huuhedteigee aild honood hamt yavsan bololtoi neg medeelel bsan . Neg bolohoor hool uguhuur ochson geed bgaa. Bas erliig buulgah sanal tavisan tegeed oldson geh met
угаасаа машинд 1 ч хүүхэд байгаагүй,чулуу хөөлгөж бн ээжийг баривчилж мөрдөнд хийе.үнэнийг хэлүүлье
Уулын оройд хулгайн мод хийдэг, 10, 20 минут явган яваад ирэх газар яах гэж 2 хүүхдээ орхисон бэ? Аав дээр нь машинтайгаа очиход саадгүй хүрэх газар харагдсан шүү дээ. Учир жанцан ихтэй юм аа.