Гадаад мэдээДЭЛХИЙ

“Starbucks” компани зарим салбараа хааж, 900 ажилтнаа цомхотгоно

“Starbucks” компани АНУ дахь хэд хэдэн салбараа хааж, 900 гаруй ажилтнаа цомхотголд оруулахаа мэдэгджээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Брайан Никкол ажилчдадаа санамж бичиг илгээхдээ “Starbucks” нэг тэрбум ам.долларын өртөг бүхий шинэчлэл хийж байгаа гэсэн юм.

Никкол “Бид сайн ахиц дэвшил гаргаж байгаа хэдий ч илүү сайн, илүү хүчтэй, илүү тэсвэртэй Starbucks-ийг бий болгохын тулд хийх зүйл их байна” гэж бичжээ. Уг мэдээлэл гарсны дараа “Starbucks” компанийн хувьцаа зах зээлийн арилжааны өмнө бага зэрэг өссөн байна. Шинжээчдийн үзэж буйгаар сүүлийн жилүүдэд АНУ-д инфляц өссөнтэй холбогдуулан “Starbucks” компанийн борлуулалт удааширсан. Тус компанийн нэг салбарын борлуулалт зургаан улирал дараалан буурсан юм. Энэхүү тоо үзүүлэлт нь салбар тус бүрийн гүйцэтгэлийг шалгадаг хэмжүүр билээ.

Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button