“Fox News”-ийн нэвтрүүлэгч НҮБ-ыг бөмбөгдөх хэрэгтэй гэж хэлснийхээ төлөө уучлал гуйжээ
“Fox News” агентлагийн нэвтрүүлэгч Жесси Уоттерс НҮБ-ыг бөмбөгдөх хэрэгтэй гэж хэлснийхээ төлөө уучлал гуйжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн эхний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт хэд хэдэн техникийн асуудал тохиолдсон. Уг явдлын дараа Уоттерс “Бид НҮБ-аас гарах эсвэл бөмбөгдөг хэрэгтэй. Эсвэл хийгээр хордуулах ч юм уу. Ямар ч байсан устгах хэрэгтэй” гэжээ.
НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик баасан гарагт /2025.09.26/ энэ явдалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ Уоттерс НҮБ-ын дэлхийн харилцаа холбооны тэргүүн Мелисса Флемингээс хувиараа уучлал гуйсан гэсэн байна. Дужаррик “Энэ барилгыг бөмбөгдөж эсвэл хийгээр хордуулах хэрэгтэй гэж уриалахад ямар ч инээдтэй зүйл байхгүй. Тийм үг хэллэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. НҮБ-ын эсрэг заналхийлсэн тохиолдолд юу болдгийг бид мэднэ. Бид Багдад хотод хамтран ажилладаг байсан найз нөхдөө алдсан. Алжир дахь НҮБ-ын барилгыг бөмбөгдсөн нуранги дундуур би алхаж байсан” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуурамч хөрөнгө оруулалтын компанид намайг бүрмөсөн хулгайлсан аймшигтай туршлага надад тохиолдсон. Анхны жижиг хөрөнгө оруулалт маань төлж, итгэлийг минь төрүүлсэн. Дараа нь нэг ажилтан надтай WhatsApp-аар холбогдож дахин хөрөнгө оруулахыг дэмжсэн. Энэ удаад би амьдралынхаа хуримтлалаас асар их мөнгийг оруулсан. Би ашгаа авахыг оролдох хүртэл бүх зүйл зүгээр юм шиг санагдав - гэнэт миний данс идэвхгүй болсон. Би нөгөө ажилтантай холбоо барихад тэр намайг туслах ширээ рүү чиглүүлэв. Тэд хураамжийг нэхэсээр байгаад би төлсөн ч би мөнгөө авч чадаагүй. Энэ нь луйвар гэдгийг мэдээд би тусламж хүсч, мэргэжлийн нөхөн сэргээх баг болох Trustwavehackerstech-д хандсан. Тэд миний алдагдсан хөрөнгө оруулалтыг мөрдөж, амжилттай олж авсан. Би маш их талархаж, ижил төстэй нөхцөл байдалд байгаа хүмүүст тэдний үйлчилгээг санал болгож байна.
Имэйл: Trustwavehackerstech2 @ gmail com
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
НҮБ нь анхан зэвсэгт дайн, үй олноор хөнөөх үйлдлээс сэргийлж үүссэн түүхтэй, гэтэл одоо хошуугаа дүрэхгүй газар алга, ямар ч энхийг сахиулах биш харин хутган үймүүлэгч болчихсон...энэ дэлхийг бүүр самарч бнаа, энэ олон дайныг зогсоох нь битгий хэл улам өдөөдөг шинжтэй