Лавров Трампыг улс төрийн мэдлэггүй гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ерөнхий Ассамблейн индэр дээр зогсоод, барууны орнуудад анхааруулга өгөхдөө Москвагийн эсрэг ямар ч түрэмгий үйлдэл шийдэмгий хариу авах болно гэв. ОХУ-ын агаарын хил дотор онгоц сөнөөх оролдлого хийхээс сэрэмжлүүлж, Германыг цэрэгжсэн үг хэллэг ашиглаж байна хэмээн буруутгажээ.
Украины дайн үргэлжилж байгаа энэ үед Оростой хиллэдэг НАТО-гийн орнуудад хурцадмал байдал нэмэгдэх боллоо. Эстонийн мэдэгдсэнээр Москва гурван сөнөөгч онгоцоо агаарын хилд нь оруулсан. Мөн НАТО-гийн сөнөөгч онгоцнууд Польшийн агаарын хил рүү нэвтэрсэн ОХУ-ын дронуудыг буудаж устгасан билээ.
Лавров үг хэлэхдээ “Манай улсын эсрэг ямар ч түрэмгий үйлдлийн эсрэг шийдэмгий хариу авах болно. Үүнд НАТО болон ЕХ-ны улс төрчид эргэлзэж болохгүй. Тэд иргэддээ ОХУ-тай дайн хийх нь зайлшгүй гэж хэлж байна” гэсэн юм.
ОХУ-ын зэвсэгт хүчин агаарын хилийг нь нэвтрэн орж буй үйлдлүүд зүүн Европын орнуудад түгшүүр төрүүлж байна. Зүүн Европын орнууд ОХУ-ыг хамгийн том аюул заналхийлэл гэж үздэг. Энэхүү үзэл нь Москва Украин руу цэргээ оруулснаас хойш илүү хатуужсан. Украины дайн ойрын үед дуусах найдвар улам багассаар байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ НАТО-гийн агаарын орон зайг зөрчсөн ОХУ-ын онгоцыг буудахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэр бас ОХУ үнэхээр л хүчирхэг зэвсэгт хүчинтэй байсан бол дайн долоо хоног хүрэхгүй хугацаанд дуусна гэсэн юм.
Лавров үг хэлэх үедээ Трампын мэдэгдэлд нэг их ач холбогдол өгөөгүй. Гэхдээ ОХУ-ын агаарын орон зайд ямар нэгэн онгоц руу халдах оролдлого хийвэл хариу арга хэмжээ нь хүнд байх болно гэжээ. Тэр “Манай нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг ноцтой зөрчвөл хүмүүс ихэд харамсах болно” хэмээсэн байна.
ОХУ Европын холбоо болон НАТО аль ч гишүүн улсыг дрон, пуужингаар онилж байгаагүй, ирээдүйд ч тийм зүйл хийх байхгүй хэмээн Эстони, Польшийн мэдэгдлийг Лавров үгүйсгэжээ.
Мөн Лавров “Улс төрийн хувьд ямар ч мэдлэггүй хүмүүс л Украин нэг өдөр 2022 оны хоёрдугаар сард байсан хил дээрээ буцаж очно гэж бодно” гэсэн. Трамп “Украин газар нутгаа бүгдийг нь эргүүлж авч чадна” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.
Лавров Германы канцлер Фридрих Мерзийг нэр дурдан, түүнийг цэрэгжсэн үг хэллэг ашиглаж байна хэмээсэн шүүмжилжээ. Мөн Европын болон НАТО-гийн зарим улс төрчид Дэлхийн III дайн ойртож байгаа мэт ярьж байгаад Москва ихээхэн түгшиж байна гэсэн юм.
Тэрбээр НАТО, Европын холбоог шүүмжилсэн ч АНУ-тай нээлттэй яриа хэлэлцээ хийх найдвар байгаа хэмээсэн юм. Трампын бодол өөрчлөгдөж байгааг үл харгалзан ийм итгэлтэй хэвээр байна гэж Лавров хэлжээ. Мөн Лавров ОХУ, Энэтхэгийн эдийн засгийн харилцаанд аюул тулгарсан гэж бодохгүй байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Трамп Энэтхэгийг ОХУ-аас газрын тос худалдан авсан хэмээн экспортод нь тариф оноосон. Тэрбээр Энэтхэг болон БНХАУ-ыг ОХУ-аас нефть худалдан авахаа зогсоохыг уриалсан билээ.
АНУ болон ОХУ-ын төлөөлөгчид ойрын хугацаанд уулзах төлөвтэй байгаа. Тэрхүү уулзалтаар тус бүрийн элчин сайдын яамны ажиллагааг сайжруулах талаар ярилцана. Сүүлийн арван жилийн хугацаанд Вашингтон, Москва хоёр тус тусынхаа дипломатчидыг хөөсөн, элчин сайдын яамны үйл ажиллагааг хязгаарласан алхмууд хийсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросын хөгшин морь индэр ашиглаж сүртэй дүвчигнэсэн юм биз дээ. Нэг их сүрдүүлсэн улсууд байх юмаа.
Хөгийн орчуулга вэ
Хошног амт мөнгө хөрөнгө бодохоос өөрцгүй юун улс төр
2 пяз бие биенийхээ пязыг гайхаад байна уу????
Бүүр зөнөөд явж чадахаа больсон бна лэ... хөгшөн армягыг �######�уул
бизнес хүнд ямар улс төрийн мэдлэг туршлага байхвэ. Одоо байгаа байдлаас л харгадаж байгааг анзаардаг байлгүйдээ.