Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: Б.Маргад өдөрт 10, сард 300 удаа өндгөө хатгуулдаг, түүнтэй ижил зовлонтой 260 хүүхэд байна

"Eguur News" агентлаг сахрын нэгдүгээр хэв шинжийг нийгэмд зөв таниулж ойлгуулах, энэ өвчнөөр оношлогдсон хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэх, тулгамдаж буй асуудлууд шийдвэрлэгдэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор цуврал сурвалжилга, ярилцлага бэлтгэн хүргэж байна. Бид эхний дугаарт сахрын нэгдүгээр хэв шинжтэй, найман настай Б.Маргад охиныг онцоллоо.

Энэхүү өвчнийг эмчлэх арга одоогоор дэлхий нийтэд тогтоогдоогүй. Мөн сахрын хэрэглээ хэт өндөр хүмүүс энэ төрлийн өвчнөөр оношлогддог гэдэг нийтийн хэвшмэл ойлголт үндэслэлгүй, буруу болохыг энд тодотгоё.

Б.Маргад охин одоо найман настай, гуравдугаар анги. Тэр одоогоос гурван жилийн өмнө нэгдүгээр хэв шинжийн сахартай гэж оношлогджээ. Энэ нь эдгэх боломжгүй бөгөөд хамгийн хүнд хэлбэрийн сахарын өвчин юм байна. Жилийн өмнө Б.Маргад охин сахраа хэмжүүлэхийн тулд өдөрт 7-10, сард 200-300 удаа өндөг рүү гээ хатгуулдаг байж. Мөн юм идэх бүрдээ инсулин тариулах зайлшгүй шаардлагатай. Учир нь сахрын нэгдүгээр хэв шинжийн олдмол хэлбэр дархлааны системийн өөрчлөлтөөс үүдэлтэй. Тодруулбал, вирусийн гаралтай ямар нэг өвчин туссаны дараа дархлааны системд өөрчлөлт орж, дархлааны систем нойр булчирхайгаа дарангуйлснаар инсулин ялгаруулахаа больдог байна. Тиймээс цусан дахь сахраа зохицуулахын тулд хоол идэх болгондоо инсулин тариулна гэсэн үг.

Гэрэл зургийг Г.Золбоо, эцэг эх болон охины зөвшөөрөлтэй нийтлэв

Түүнтэй ижил зовлонтой 260 хүүхэд манай улсад амьдарч байна. Эдгээр хүүхдүүд жилд ойролцоогоор 3000 удаа хурууны өндгөө хатгуулж, сахраа хэмждэг. Энэ нь хүүхдийн захын мэдрэлийн эсүүдийг гэмтээж, хурууны өндгийг мэдээгүй болгох бодит эрсдэлтэй. Иймд хатгахгүйгээр сахрын үзүүлэлтийг тогтмол хэмжин мэдээлэгч сенсор (CGM) төхөөрөмжийн асуудлыг шийдэх зайлшгүй шаардлага байгаа юм.

Түүний аав И.Батдэлгэр, "Охиноо 24 цагийн турш анзаарч хянадаг, нойргүй хонох шөнө олон. Багахан сэрэмж, хяналт алдахад л хүүхдийн амь нас эрсдэлд орж болзошгүй. Сахар хэмжих багажгүй хүүхэд олон бий. Тэдгээр хүүхдүүдийн аав, ээж хичээл тартал сургуулийнх нь гадаа хүлээдэг. Багш нь, эмч нь эсвэл өөрөө сахраа хэмжинэ. Манай охины хувьд одоогоор хичээлдээ явах боломжгүй байдалд байна. Өөрөө хуруугаа хатгаад, өөртөө тариагаа хийчихдэг. Хурдан хүндэрдэг учраас яаралтай үед хүүхэд өөрөө арга хэмжээ авдаг байх чухал л даа. Ийм өвчтэй хүүхдүүдийг өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар хаячихсан байсан" гэлээ.

-Сахрын нэгдүгээр хэв шинж гэхээр хүмүүс мэддэг юм шиг боловч нийтлэг ойлголтоос ялгаатай юм байна. Энгийнээр тайлбарлабал?

-Хамгийн хүнд хэлбэрийн сахрын өвчин гэж ойлгож болно. Гарал үүслийг нь удам болон олдмол гэж хоёр янзаар тодорхойлдог. Хүүхэд сахартай гэж оношлогдлоо гэдэг бол хэв шинж нэг. Олдмол нь дархлааны системийн өөрчлөлтөөс үүдэлтэй. Жишээлбэл, вирусийн гаралтай ямар нэг өвчин туссаны дараа дархлааны системд нь өөрчлөлт ороод дархлааны систем нь нойр булчирхайгаа дарангуйлаад инсулин ялгаруулахгүй болгочихдог. Эмч нарын зүгээс үүнээс сэргийлэх арга байдаггүй гэж тайлбарладаг. Тиймээс нэгдүгээр хэв шинжтэй хүүхдүүд ихэвчлэн комд орж оношлогддог. Манай охин хувьд комд орохын өмнө оношлогдсон. Эх нялхсын эмнэлэгт үзүүлтэл ийм оноштой болсон байна гэдэг мэдээ сонссон. Тухайн үед сэтгэл зүйд их хүнд туссан л даа. 

Сахрын нэгдүгээр хэлбэр гэдэг нь насан туршдаа инсулины тариа тарьж амьдарна гэсэн үг.  Өөрөөр хэлбэл нойр булчирхай инсулин ялгаруулахаа больчихсон учраас цусан дахь сахраа зохицуулахын тулд хоол идэх болгондоо тариа хийнэ. Хэт их хийвэл инсулины дөжрөл болоод үйлчлэхгүй болох магадлалтай. Эмч нарын өгч байгаа зөвлөгөө нь ийм. Тиймээс тодорхой хэмжээний тохирох тунгаар хоолыг нь өгөхөөс 10-15 минутын өмнө тариаг нь хийдэг. Ер нь нойр булчирхайг орлож байна гэсэн үг. Ихэвчлэн кето маягийн хоол өгдөг. Цагаан будаа, гурил өгвөл огцом өсөөд буухгүй байх магадлалтай. Сахар буухгүй 2-3 хоносон тохиолдолд комд ордог бол эсэргээрээ унавал ганцхан цагийн дотор комд орох эрсдэлтэй. Бас тарианыхаа тунг хэтрүүлсэн тохиолдолд комд ордог. Энэ мэт хүндрэлүүд их гарна. 

-Юм идэх бүрдээ тариулна гэхээр хэцүү юм. Өдөрт хэд тариулдаг вэ?

-ЭХЭМҮТ-ийн өгч байгаа зөвлөмжөөр өдөрт гурван удаа л тарь гэдэг юм. Гэхдээ хүүхэд учраас өдөрт гурван удаа тариулна гэдэг хэцүү. Тарихдаа нүүрс усыг нь тооцоолж тарих шаардлагатай. Өдөрт гурван удаа хоол өглөө гэвэл тунг нь арай өндөр тариад, завсраар нь идэх юман дээр тунг нь багаар тарьдаг. Идэх бүрд нь ихээр тариад байвал түрүүн хэлсэн шиг инсулины дөжрөл болоод үйлчлэхээ болих эрсдэлтэй. 

-Сахраа хэрхэн хянадаг вэ. Хэмжихийн тулд өдөрт 3-7 удаа өндөг рүүгээ хатгуулдаг гэж уншлаа л даа. Хэмжих багаж, хянадаг систем гэж байдаггүй юм уу?

-Манай охин жилийн өмнөөс сахар хэмждэг аппарат хэрэглэж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд сахрын нэгдүгээр хэв шинжтэй 260 хүүхэд байлаа гэхэд 10-20 орчим нь л энэ аппаратыг хэрэглэдэг байсан. Одоо энэ талын мэдлэг, мэдээлэл арай өөр болоод 50-60 хүн болсон байх.  Гэхдээ хэрэглэж чадахгүй байгаа хүн нь олон бий. 

-Сахар хэмжих аппаратгүй хүүхдүүд нь хуруугаа хатгуулж хэмжих юм уу?

-Өндгөө л хатгана даа. Хатгахдаа бас янз бүр, харилцан адилгүй. Сахар уналттай эсвэл өсөлттэй байхаас хамаарна. Хэрэв өссөн байвал өсөөд хэд хүрэх үү гээд цаг дотроо хэд ч хатгах магадлалтай. Тийм учраас өдөрт 10-аас ч илүү хатгах тохиолдол бий. 

-Өдөрт 7-10 удаа хатгуулна гэхээр тэр болгонд эмнэлэгт очино гэж байхгүй байх?

-Хаа явсан газраа л хатгана. Тариагаа хаана л бол хаана хийнэ. Гэхдээ цусаар бохирдол орох магадлалтай учир халдвар хамгааллын дэглэмээ баримталж, аль болох цэвэрхэн, эрсдэл багатай орчинд хатгахгүй бол болохгүй. 

-Хүүхдээ байнгын л анхаарч, хянахгүй бол болохгүй нь ээ, 24 цагийн турш?

-Тийм ээ, шөнө орой сахар унахгүй гэж баталгаа байхгүй, хэн ч мэдэхгүй шүү дээ. Нойргүй хонох шөнө олон. Орой унтаж байхад нь 2, 3 хатгана, хүүхэд цочиж сэрнэ гээд хэцүү. 

-Охин нь одоо хэдэн настай вэ?

-Манай охин найман настай. Таван настайдаа оношлогдсон. Одоо гурван жил болж байна. 

-Сургуульд явж байна уу?

-Сургуульд явдаг. Бас л асуудлууд бий. Эмчтэй нь, багштай нь, сургалтын албатай нь, ангийнхантай нь уулзаж бүх зүйлийг тайлбарласан учраас ойлгож эхэлж байгаа. 

Өөрөөр хэлбэл нийгэмд сахрын нэг, хоёрдугаар хэв шинжийг таниулах, ойлгуулах хэрэгцээ шаардлага байгаа гэсэн үг. Хүмүүс сахартай гэхээр чихэр их идээд ийм өвчинтэй болдог гэдэг ерөнхий буруу ойлголттой. Нийтээрээ ийм. Тийм учраас энэ төрлийн оноштой хүмүүс нийгэмшихэд бэрхшээлтэй тулгардаг. Жишээлбэл нийгмийн сүлжээнд сахартай хүүхдийн тухай мэдээлэл цацагдахад сэтгэгдэл хэсэгт нь "та нар өөрсдөө хүүхдэдээ чихэр, жимс өгсөөр байгаад ирээдүйг нь алчихлаа" гэдэг байдлаар бичиж ханддаг. Гэтэл энэ хамгийн буруу ойлголт. Огт тийм биш шүү дээ.

-Нэгдүгээр хэв шинж хүндэрч байж оношлогддог гэж ойлгоод байна. Ерөнхий шинж тэмдгүүд ямар байдлаар илэрдэг юм байна, та анзаарснаа хэлж өгөөч?

-Унтаараад, ам нь цангаад, юм идээд буцаж унтаад, ойр ойрхон шээгээд эхэлдэг. Хүний бие шээсээрээ сахраа гадагшлуулж байдаг онцлогтой. Тиймээс сахар нь өндөр үед уух зүйл сайн өгч, шээсээр нь гадагшлуулж багасгадаг гэдэг ч юм уу. Мөн сахрыг нь хэмжээд 16-аас дээш байвал зүрхэнд ачаалал их ирдэг учир хөдөлгөөн бага хийлгэх ёстой. Харин 10-16-ийн хооронд байвал хөдөлгөөн хийлгэж сахрыг нь буулгадаг. Хөлсөөр нь гаргаж байна гэсэн үг. 

-Хүүхэд учраас аав ээж, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагааас шууд хамааралтай зүйл олон юм байна?

-Тэгэлгүй яах вэ. Хэр баргийн дотоод шүүрлийн сахрын эмчээс илүү байх шүү. 100 хувь голомтод, бэлэн байдалд байгаа учраас хүссэн хүсээгүй ийм болдог. Байнга эмнэлэгт хэвтэхгүй нь үнэн болохоор өөр аргагүй шүү дээ. Жишээ нь сахрыг нь утсаараа хянадаг байлаа гэхэд ихсэх юм уу багасах үед дохиолол ирнэ. Багассан тохиолдолд хамгийн ойр чихэрлэг төрлийн юу байна, түүнийг өгнө. Дэлхий нийтэд бол сахар унах үед өгдөг зориулалтын эм байдаг юм байна лээ. Уусан тохиолдолд огцом өсөхгүй. Дээшээ, доошоо огцом хэлбэлзэхэд судасны ханыг их гэмтээдэг учир үүнээс сэргийлдэг гэсэн үг. Харин бидний хувьд хамгийн ойрхон боломжит зүйл гэвэл ундаа ч юм уу чихэрлэг юм л өгнө. Хэт чихэрлэг зүйл өгчихвөл бас огцом өснө. Хэрэв огцом өсчихвөл тариаг нь хийж буулгана гээд төвөгтэй, нарийн зүйл маш олон.  

-Зүрх, судасны хана зэрэгт сөрөг нөлөө үзүүлдэг юм байна. Өөр бусад эд эрхтэнд нөлөө үзүүлэх үү?

-Судас бүх эрхтэнд хүрч очдог тийм үү. Тиймээс судасны хана гэмтэж байна гэдэг бүх эрхтний судасны хана гэмтэж байна аа л гэсэн үг. 

-Тэгэхээр нэмэлт эмчилгээнүүд давхар хийлгэх шаардлага үүсдэг үү?

-Сахрын нэгдүгээр хэв шинжтэй хүмүүсийн хувьд улиралдаа нэг удаа хордлого тайлах эмчилгээ хийлгэвэл их сайн. Ингэснээр 7-14 хоногт сахрын хэмжээ хэвийн байх магадлал өндөр байдаг. 

Гэрэл зургийг Г.Золбоо, эцэг эх болон охины зөвшөөрөлтэй нийтлэв

-Хүүхдийг, хүнийг хэвийн амьдрах боломжгүй болгодог юм байна. Ийм зүйл идэж, ууж болохгүй гэдэг ч юм уу. Гэтэл энэ маань хүний анхдагч хэрэгцээ шүү дээ. Үүнээс үүдээд хүүхдийн сэтгэл зүйд өөрчлөлт орох, айдсын мэдрэмж байнга авах гэдэг ч юм уу сөрөг талууд бий болдог байх гэж бодогдлоо. Энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Хүүхдийн сэтгэл зүйн байдал их хүнд шүү. Би яагаад ийм зүйл идэж болохгүй байгаа юм гээд уурлах, уйлах тохиолдлууд гардаг. Гадуур явахаар идэх хоол маш ховор. Жишээлбэл, сургуульд нь ийм ийм зүйл л идэж болно, болохгүй гэдэг байдлаар технологи карт бэлдэж өгөхгүй л бол болохгүй.

-Охиныхоо ая эвийг хэрхэн олж байна. Хамгийн их ойлгох орчин бол гэр бүл л болж таарч байна. Хичээлдээ суух, сургууль дээр удаан байх боломжгүй зэргийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Сургуулийн хувьд ганцаарчилсан хөтөлбөрт хамрагддаг. Хэвийн үед хичээлд нь явуулна. Ингэхдээ багш нь давхар утсаараа сахрыг нь хянадаг. Багш хянаад сахар нь өндөр байна шүү ирж аваарай гээд утсаар бидэнд мэдээлэл өгдөг. Харин хуруугаар сахраа хэмждэг хүүхдүүдийн хувьд эцэг эх нь сургуулийнх нь үүдэнд сууж байдаг. Байнгын бэлэн байдалд, хичээл тартал нь гэсэн үг. Утсаараа хянаж байгаа тохиолдолд аппликейшнаа хараад очих замдаа ингээрээ, тэгээрэй гээд зөвлөгөө өгч чаддаг. Ингэж хянах боломжгүй хүмүүсийн хувьд аль болох ойрхон л байхгүй бол юу ч болж мэднэ. 

-Манай улсад сахрын нэгдүгээр хэв шинжтэй хэдэн хүүхэд байдаг вэ. Улсаас, салбар яам, мэргэжлийн байгууллагууд хэрхэн анхаардаг юм бол. Аппаратууд нь их үнэтэй юу. Мэдээж эцэг эхчүүд энэ асуудлаараа хандаж байсан л байх?

-Насанд хүрсэн 450 орчим хүн бий. Харин хүүхэд 260 орчим. Эцэг эхчүүдийн зүгээс энэ асуудлаа яриад хандаж байсан тохиолдол ховор байх. Харин энэ оны эхээр эцэг эхчүүдтэйгээ нийлж холбоо байгуулаад, хөөцөлдөж эхлээд үр дүнд хүрэх гээд л байна. Үнэнийг хэлэхэд чихрийн шижин гээд яриад байдаг боловч сахрын нэгдүгээр хэв шинжтэй хүүхдүүдийг эрүүл мэндийн салбар хаячихсан байгаа. Эмч нар нь энэ талын ямар ч мэдлэггүй. Ганц мэдлэгтэй газар нь ЭХЭМҮТ. Тэгээд насанд хүрээд тухайн эмнэлэгт хамаарахгүй болоод дүүргийн эмнэлэгт очиход дүүргийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг маш дутмаг. Хэд хоногийн өмнө оношлогдоод комд орсон залууг дүүргийнх нь дотоод шүүрлийн эмч л үзэхгүй бол бусад эмч нар тэр хүнийг сахар нь унаад тийм байдалд орсныг мэдэхгүй, тархины зургийг нь авах гээд байж байх жишээний. 

-Асуудал шийдэгдэх гэж байна гэхээр гаднаас хэмждэг аппаратууд оруулж ирэх гэж байна гэсэн үг үү, улсаас дэмжье гэсэн юм уу?

-Эрүүл мэндийн яам хүсэлт хүлээж авсан. Энэ төрлийн аппарат оруулж ирдэг гурван газар бий. Хэрэв  улсаас мөнгийг нь шийдвэл тендер зарлагдах байх. Анх удаа ийм үйл явдал болж байна.

-Аппарат худалдаж авна, 15 хоноод нэг солино. Нэмээд тариагаа авна гээд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна уу. Үүнийг авах боломжгүй олон хүн бий гэлээ?

-15 хоногийн хэрэглээ нь 150,00 төгрөг. Сарын хэрэглээ нь 300,000 төгрөг. Жилийнх 3,600,000 төгрөг.  Тариаг бол үнэгүй авдаг. Хэрэв үнэтэй авдаг бол зөвхөн сарын эмчилгээнд 700,000 төгрөг зарцуулна. Дээрээс нь кето хоол авна гэдэг ч юм уу. Зардал их гардаг. 

-Дэлхий нийтэд энэ өвчнөр оношлогдоод эдгэрсэн тохиолдол байдаг болов уу?

-Эдгэхгүй өвчинд тооцогддог. Эдгэсэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй л байна. Эмчилж байна гэдэг мэдээ гарч л байна. Удахгүй сайхан цаг ирнэ ээ гэж итгэдэг. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
66 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ асууд�##� зөвхөн гэр бүлд үлдээх биш, нийгмийн хамтын үүрэг байх ёстой

Зочин
Зочин

Энэ өвчнийг олон нийтэд зөв ойлгуулах нь хамгийн чух�##� �##�хам

Зочин
Зочин

Эмнэлгийн систем энэ т�##� дээр хаягдсан нь үнэн. Дүүргийн эмч нар ойлгохгүй байгаа нь том асууд�##�

Зочин
Зочин

bi ch gesen bodhoor nulimstai bolchihloo, huuhed shuu dee

Зочин
Зочин

yaj bolohgui yum be, yahav 1 2 hun bish 260 huuhed bna shuu dee

Zochin
Zochin

Тэр сахар хэмжигч төхөөрөмжийг урдаас үйлдвэрийн үнэ нь 70.000₮ шүү. Сахартай хүмүүс дээр дөрөөлж бизнесс хийж үнийг нь нуг�##�ж дамлаж зардаг газруудыг оролцуулах хэрэггүй. Цөөхөн хүнд юм чинь нийгмийн сайн сайхны төлөө тэр хүмүүсийг нэг бол шахах хэрэгтэй. Өртөг үнээр нь нийлүүл гээд. Маш том бизнесс болсон шдээ. Наадуул чинь ханг�##�ттай хэмжээнд мөнгө олж байгаа. Тэрийг хэрэглэж баыгаа насанд хүрэгчдээс сард хэдэн арван саяар нь мөнгө олж байгаа болохоор нэг бол татварын ш�##�г�##�т оруулж торгууль тавих хэрэгтэй. Эсвэл хүүхдүүдийн төлөө ашгийн бус нийлүүлэлт хий гэж шахах хэрэгтэй. Метро молл хавьцаа байдаг нэг шун�##�ын тулам өвгөн бий. Гэр бүлээрээ сахараар биүнесс хийгээд хаа хамаагүй бат�##�гаагүй газраас зөвшөөрөлгүй шинжилгээгүй виатмин оруулж ирж зардаг туламнууд байгаа. Сахар хэмжичээ хүртэл 150.000 аар зардаг. Тэтгэврийн хөгшчүүл сард 2 удаа 300.000₮ өөр авахад хэцүү шдээ. Тэгэхэд үйлдвэрийнх нь үнэ 70.000₮ л байдаг. 140.000₮ өөр сардын хян�##�таа хийх боломж байхад тэр новш загнаж байгаад 300.000₮ өөр зардаг шун�##�тан. Тэгээд нөат нтр өгөхгүй. Тэр хулгайчаас энэ 260 хан хүүхдэд үйлдвэрийн үнээр линксээ зар гэдэг шах�##�тыг үзүүлж авах хэрэгтэй. Хэт мөнгөжөөд өөрөөсөө бусдыг хүн гэж тоохоо больчихсон, 25 жил сахартай явснаараа гайхуулдаг, гам �##�дсанаа бичдэггүй хэрнээ гайгүй үеэ дандаа гайхуулж өөрийнхөө бизнессийг дэмнэж байдаг хар л�##�ар байгаа. Шүүмж хэлэхээр группдээ блоколчихно, өөрөөсөө өөр хүний постыг нэг ч оруулж үзээгүй хар л�##�ар. Хүүхдүүд нь гэж давилуун 2 пиз байгаа. Аавыгаа дуурайсан би гээр өвчилсөн 2 новш.

Зочин
Зочин
Reply to  Zochin

Тэр өвгөн чинь жинхэнэ шун�##�ын тулам шүү.
Өөрийгөө багш гэчихсэн нөгөөдүүл нь эмч гэсэн эргүүтсэн хүмүүс байна аа.
Жарг�##� жак шун�##�ын тулам өвгөн бий
Өвчтэй хүмүүсээр бизнес хийдэг.
Гэр бүлээрээ шүлсээ сайвруулсан ичихгүй хэдэн хүмүүс байдаг
2р хэлбэрийн сахартай хүмүүсийн тархыг угаасан шижгийн өвгөн бий шүү хүмүүсээ

Зочин
Зочин
Reply to  Zochin

Цаадуул чинь одоо эрүүл мэндийн даатг�##�ын сан руу оруулб�##� үнийг нь 3-4 дахин нэмж байгаад шахна. тэгээд сангаа хоосолдог. Худ�##� гэвэл сүүлийн 10 жил монголд даатг�##�тай даатг�##�гүй зарсан эмийн жагса�##�т гаргаж ирээд л харьцуулаад харчих. Дээрээс нь наадуул чинь датагаа шинэчлэл нэрээр устгадаг ! Эмч нар дээр очихоор мэдээлэл нь байхгүй устчихаж гээд байдаг. Энэ бол гэмт хэрэг !

Зочин
Зочин

zugeer l ih chiher idej iim bolson gej boddog nuhduud buruu oilgolttoi

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нойр булчирхайн арaл эсүүдийг донороос шилжүүлэн 1-р төрлийн сахарын өвчтэй хүний элгэнд суулгах мэс засaл гэж байдаг. Түүнийг сонирхоод үзээч.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэрвээ тийм хаг�##�гаа байсан болбол дэлхий нийтээрээ хаг�##�гаа хийлгээд эдгэчих байсан шүү дээ. Эхлээд юмыг сайн суд�##�чхаад энд тэнд юм бичье тэгэх үү 2 дугаар хэлбэрийн чихрийн шижинг эдгэж болно 1 дүгээр хэлбэр бол идэх тохиолдол дэлхийд байхгүй байна.

Зочин
Зочин

Сургуулийн орчин илүү ойлгомжтой, дэмжлэгтэй байх ёстой юм байна

Зочин
Зочин

yagaad ene sensoriig uls unuudur hurtel oruulj ireheesee tatgalzdag yum be

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цөөхөн ашиггүй бизнөс болох гээд байх. манай хэд чинь биднийг эрүүл мэндийн эд юмсаар хангах ёстой гэдгээ ухамсарлаагүй яаж ашиг хийх вэ гэж боддог.

Зочин
Зочин

yaj iim baga nasnii huuhduudiig orhij boloh yum be, nuutsaar uhej baigaa yum bish uu

Зочин
Зочин

Зард�##� нь үнэхээр өндөр байна. Дундаж өрхөд даах боломжгүй хэмжээ

Зочин
Зочин

Бид чихрийн шижингийн хоёрдугаар хэв шинжтэй адилхан гэж ойлгодог, гэтэл тэс өөр юм байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сахар 2 чинь бол амьдра лын буруу хэв маяг зуршлаас болж бий болдог ОЛДМОЛ өвчин. Тийм учраас эртхэн мэдэж хэв мягаа засаад эрүүл болгож эсвэл өвчний явцыг удаашруулж болдог. Сахар 1 бол төрөлхийн өвчин. Хүүхэд байхдаа голдуу илэрч мэдэгддэг. Сахар 2-той хүн өөрийгөө арчилж дэглэм барихгүй яваад л байва л бас хүндрээд Сахар 1 хэв шинжит өвчин болдог гэсэн.

Last edited 23 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин

yaj iim hetsuu uvchintoi huuhediin amidrald uls orshin suuhgui yum shig handaj boloh ve

Зочин
Зочин

Улс орон бодлогын түвшинд илүү томоохон шийдвэр гаргах хэрэгтэй

Зочин
Зочин

hunii amind hureed baigaa zuild anhaaraagui emnelgiin system yaaj ajilladag yum be

Зочин
Зочин

Энэ бол чихрийн шижингийн хамгийн хүнд хэлбэр, олон нийтэд ойлгуулах нь чух�##�

Зочин
Зочин

Боловсролын байгууллагад тусгай сург�##�тын багш, сэтгэлзүйчийн дэмжлэг хэрэгтэй

Зочин
Зочин

Төрийн бодлого байхгүй бол эдгээр хүүхдүүдийн амь насанд шууд эрсдэл учирч байна

Jawzandulam
Jawzandulam

Eniig demjij bna

Зочин
Зочин

ta nariin muulaad baidag hyataduud 1 2 chihriin shijing emchleh argiig olson gesen udahgui hyatad ahan duus hursh mongol duudee emneesee niiluuleh baih

Зочин
Зочин

"Хүүхдийн төлөө сан"-ийн мөнгийг юунд зарцуулдаг вэ?

Зочин
Зочин

Сайхан цаг ирнээ, Хятадад эмчлээд эхэллээ гэж байсан.

Зочин2
Зочин2

Энэ айл хаана амьдардаг юм бол Яармагт амьдардаг бол сургуульдаа авчих юмсан.

Зочин
Зочин
Reply to  Зочин2

Та холбогдох дугаараа үлдээгээрэй.

Зочин
Зочин
Reply to  Зочин2

Сайн байна уу яармагт амьдардаг шүү
Миний дугаар 88101583

Зочин
Зочин

Huurhii huuhed min uls yagaad iim emzeg sedevd anhaaralgui bdiin boloo

Зочин
Зочин
Reply to  Зочин

ЭМЯ гээд мэргэжлийн с�##�бар байна. Тэгсэн ч мэдлэггүй бэлтгэлгүй.

Зочин
Зочин

yamar hetsuu amidral ve, eh etseg n yaj tegeed untaj amardag bol

Зочин
Зочин
Reply to  Зочин

За луу тулдаа ... Одоо хөгшрөхөөр өөрсдийнх нь эрүүл мэнд хэцүүднэ.

Зочин
Зочин

ene bolohgui ee emneleg emch nar n ch medleggui gesen chin aimaar

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эмч нар руу бас шууд чихэж болохоо больчихсон. Дээхэн үед эмч нар өөрийн мэдлэгт тулгуурлаад оношилж болдог байсан бол одоо эрүүл мэндийн даатг�##�ын сангийнханд зориулж оношилдог хязгаарлагдм�##� болсон нь буруу гэж боддог.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Манайхны эрүүл мэндийн систөм үнэхээр муу. Ялангуяа хүн хөнгөн шатандаа байв�##� илэрсэн ч эмчилнэ санаа тавина гэж байдаггүй. Зарим өвчин дээр үнэхээр хайнга.

Зочин
Зочин

hunii erh gej yariad baidag nuguu humuus yasan be, huuhdiin erhend hamaagui yu

Зочин
Зочин

hezee ch edgerdeggui gesen chin uneheer hetsuu, naidvar uguh yamar negen arga heregtei

Зочин
Зочин

Цусан дахь сахарын хэлбэлзэл хүүхдийн бүх эрхтэнд нөлөөлдөг, яар�##�тай шийдэл хэрэгтэй

Зочин
Зочин

Ийм өвчтэй хүүхдүүдийг ганцаарчилсан хөтөлбөрөөр заав�##� хамруулах ёстой

Зочин
Зочин

minii naizad iim huuhdee gej bgaa, udur shunu n untahgui harj bna gedeg hetsuu

Зочин
Зочин

Энэ өвчин эрт илрүүлэх боломж муу, шинж тэмдгийг эцэг эх сайн мэддэг байх хэрэгтэй

Зочин
Зочин

arai denduu eroo medleg muutai humuus setgegdel bichdeg yum, chiher ideed l bolson gej buu hel

Зочин
Зочин

Хүүхдийн сэтгэл зүйд маш их дарамт өгч байгаа нь үнэхээр хэцүү сонсогдож байна

Зочин
Зочин

yamar nuguu uls orond heregtei ulsiin zardal be geed soliorood bdagdaa, huuhed bol ulsiin ireedui

Зочин
Зочин

ene ulsad erh medeltenguud n dandaa uuriin ashig sonirholoo harj huuhediig hamaagui bailgaad bna

Туяа
Туяа

Бурхан минь сайхан болоорой

Зочин
Зочин

Эвий 2 хятад улсад 2..3-р зэрэгийн сархарыг бүрэн эмчилсэн гэсэн туршилтанд явж байгаа амжилттай хэрэгжиж байгаа гэсэн сайхан мэдээ байсан удахгүй сахар гэдэг өвчин эмчлэгддэг болох байхаа хөөрхөн гүнж минээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сахар 2 , эсвэл сахарын өмнөх үедээ байгаа хүмүүсийг хоолны дэглэмээр удаан хугацаанд мөн энэ сахар хэмжигч сөнсор зүүлгэж байгаад өөрөөр нь хянуулж байгаад 2-3 жил болбол нойр булчирхай инсулин ялгаруулах ажилгүй болохоор амраад сэргэдэг. Ийм хүмүүс кето дэглэм барих шаардлагатай болдог ба үнэхээр энэ аавын хэлсэнчлэн дэлгүүрээс худ�##�даж аваад идчих юм байдаггүй. Бүгд сахар гурил нүүрс ус ихтэй байдаг. Кето юм авна гэхээр пнэхээр үнэтэйгээс гадна бэлдэнэ гэж ажиллагаа ихтэй.

Зочин
Зочин

Зочин

Зочин
Зочин

Аав ээж нь эмч юм биш үү.Эмч нар энэ т�##�ын мэдлэггүй гэнээ.Кето хоол гэж Япон хоол юм байна.Ер нь хачин хачин суд�##�гаа хийгээд олон хүмүүст нөлөөлөөд байдаг юм биш үү. Хэдэн оноос ийм хоол байдаг болсон юм бол.

Иргэн
Иргэн

Сахар бол бусад өвчнөөс ту�####�а өвчин биш
1 д лусын хорлол
2д уламжл�##�тай монгол эмчилгээ монгол эмээр эмчилнэ.
3д рашаан уух эрэгтэй нарийн дэг ээр өдөрт 100г аар 3 удаа
Сахрыг өдөөж байгаа эх үүсвэрийг олох хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Иргэн

сахарыг юу өдөөх вэ дээ ? Цагаан гурил, будаа, сахар эдгээрээр хийсэн бүх төрлийн хоол хүнс, үйлдвэрийн бүтээгдэхүүнийг ээлжлээд л таср�##�тгүй идээд байв�##� бие дийлэхээ болино. Гэдэг бол ер нь дэлгүүрт орвол мах ногоо, самар 3-аас бусад бүх бүтээгдэхүүн хатуу дэглэм барих хүнд хэрэггүй болно гэсэн үг.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Цагаан идээ сахаргүй элдэв хуурамч хольцгүй бол идэж болно. Гэвч цагаан идээ, самар гэхэд манай улсад ямар үнэтэй зарагддаг билээ, Эрүүл хөлдөөсөн жимс бүгд үнэтэй.

Татвар төлөгч
Татвар төлөгч

Яаж ийж байгаад Япон руу шинжилгээний хариуг явуулаарай.Тэнд эмчлэгдэх боломжтой.Шинжилгээг л харна гэдэг.

Зочин
Зочин

Хөх хотын Олон улсын эмнэлэгт очихыг бодоорой тэнд шинжилгээ өгөөд эмчилгээ хийлгэхийг сан�##� болгож бна сайн шүү хүсвэл холбогдоорой эмчийн дугаар өгч болно

Зочин
Зочин

Хятад улсад хүний өөрийнх нь үүдэл эсийг суулгаад сахрын өвчин эмчилж бна гэж уншсан судлаад үзээрэй

irgen
irgen

ulsaas harj yzej tuslah heregtei sh dee.huurhi duu .unuu hyyhdiin san ene ter yund tusaldag ve.haramsaltai bn rged

Иргэн
Иргэн

Эвий2. САХАРТАЙ ХҮМҮҮСТ ХАЛАМЖЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭМНЭЛГИЙН ҮЙЛ ҮНЭХЭЭР 0 ШҮҮ.

Зочин
Зочин

Эвий дээ нялх юм, ядахдаа бүх хүүхдүүд хорвоогийн бүх хүүхэд эрүүл энх байдаг ч болоосой. Уламжлтын сайн эмч нар бол хорвоод эдгэрэхгүй өвчин гэж байхгүй л гэдэг юм билээ

Энхтуяа Бөөр
Энхтуяа Бөөр

САЙН байна уу миний 2 охин 2 уулаа 1 хэлбэрийнх. Нэг нь 5 настайдаа оношлогдоод 20 жил одоо 25 настай эгч нь 38 настай бас л багадаа оношлогдсон энэ бүх зовлонг үүрээд л амьдарч байна даа эгч нь одоогоор бие нь маш муу байгаа үнэхээр хэцүү өвчиндөө хэлэх ч үг �##�гадаа миний 2 охинд тусгана уу

Баба
Баба

Биендээ байнга байлгаж сахараа хянадаг апрат бдаг юм билээ. Монголчууд европт нэвтрүүлгээр англид байдаг Оргил гэж хүү хэрэглэдэг гэж ярьсан тэнгэр тв ээр

Зочин
Зочин

Көүч багш Жаргаа гээд пэйж рүү ороод мэдээлэл тусламж аваарай. 95607555

Холбоотой мэдээ

Back to top button