НИЙГЭМНийгэм мэдээ

20 настай Б.Алтанчимэг Холимог тулааны ДАШТ-д монголоо төлөөлж байна

Хоёр ч удаа Монголдоо аваргалж Ази, Дэлхийн аваргад оролцох эрхийн эзэн болсон ч зардалгүйн улмаас тэмцээндээ явж чадаагүй Б.Алтанчимэг охин дахин нэг боломжоо алдалгүй дэлхийн дэвжээг зорихоор өнгөрсөн 2024 оны зун блокны үйлдвэрт ажиллаж байсан билээ.

Улмаар түүний тэмцээний зардлыг монголчууд нэгдэн бэлэглэснээр Б.Алтанчимэг холимог тулааны спортоор монголоо төлөөлж дэлхийн тэмцээнд оролцож амжилт гаргасан анхны монгол эмэгтэй болсон юм.

Энэ амжилтын эзэн болохдоо тэр дөнгөж 19 настай байв.

Мөн тэрбээр жюү жицү, бокс, таеквондогийн спортоор хичээллэдэг. Өнгөрсөн жилүүдэд улсдаа томоохонд тооцогдох тэмцээнүүдэд оролцож, өдөр амжилт үзүүлж байсан. Харин энэ удаа мөн тэрбээр Таеквон-догийн Монгол Улсын 30 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний 62кг тулааны төрөлд алтан медаль авч, тав дахь удаагаа аваргалсан. Мөн Б.Алтанчимэг Холимог тулааны спортын ОУХМ цол тэмдэг хүртээд байсан юм.

Тэгвэл ийн амжилт гаргасан Б.Алтанчимэг энэ удаад Холимог тулааны 2025 оны Залуучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн тулалдахаар Гүржийн нийслэл Тбилиси хотыг зориод байна. Түүний хувьд энэ төрөлд улсаа төлөөлөх дөрвөн тамирчны нэг бөгөөд цор ганц эмэгтэй тамирчин болж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нарантөгс
Нарантөгс

Гайх�##�тай, бахдам дүү минь

Холбоотой мэдээ

Back to top button