Гадаад мэдээДЭЛХИЙ

Селена Гомез, Бенни Бланкогийн хурим дээр Тэйлор Свифт, Эд Шийран нар үг хэлжээ

Алдарт дуучин Селена Гомез болон хөгжмийн продюсер Бенни Бланко нар бямба гарагт /2025.09.27/ хуримаа хийсэн юм. Гомез хуримын ёслолын зураг, бичлэгийг өөрийн Instagram дээр “9.27.25” гэсэн тайлбартай нийтэлж, гэрлэсэн гэдгээ зарласан байна. Бланко дараа нь “Би жинхэнэ амьдрал дээрх Диснейн гүнжтэй гэрлэлээ” гэсэн тайлбартай ёслолын зургууд нийтэлжээ.

Хосуудын хурим дээр дуучин Тэйлор Свифт, Эд Шийран гэх мэт олны танил хүмүүс оролцсон байна. Свифт, Шийран хоёр ёслол дээр үг хэлсэн хэмээн эх сурвалжууд “PEOPLE” сэтгүүлд хэлжээ. Хуримын ёслол дээр үг хэлсэн бусад хүмүүс дунд Гомезын ээж Мэнди Тифи, хойд аав Брайан Тифи, Бланкогийн эцэг эх болох Сандра болон Эндрю Левин нар багтсан юм.

Тэрхүү эх сурвалж “Үйл ажиллагаанд оролцсон хүн болгон шөнө болтол баярыг тэмдэглэсэн. Уур амьсгал үнэхээр хөгжилтэй байсан. Зочид шөнийг үнэхээр жаргалтай өнгөрөөж, Селена, Бланко хоёр ёслолын туршид инээмсэглэсэн. Тэр газар хайраар дүүрэн нь мэдрэгдэж байлаа” гэж хэлжээ.

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button