Нийгмийн
“Намрын ногоон өдрүүд–2025” үзэсгэлэн худалдаанаас онцлох 5 зүйлс

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд–2025” үзэсгэлэн худалдаа энэ оны 9 сарын 28-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлох зүйлс:
- Үндэсний ууган үйлдвэрүүд нэг дор
“Мах Импэкс” ХК, “Талх Чихэр” ХК, “Өв соёл” ХХК, “Delice Pastry”, “Томбат” зэрэг үйлдвэрлэгчид “Үндэсний үйлдвэр – Бидний бахархал” уриан дор нэгдэж, шинэ бүтээгдэхүүн, инновацийн шийдлээ танилцуулна. - Амталгаа ба шууд худалдаа
“Мах Импэкс”, “Талх Чихэр” зэрэг компаниудын амталгаат худалдаанд оролцож, бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжтой. - Үйлдвэрийн үнээр хямдрал, урамшуулал
Үзэсгэлэнгийн турш бүтэн долоо хоногийн турш хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр олон төрлийн бүтээгдэхүүн санал болгож байна. - Тайзны хөтөлбөр, бэлэгтэй тоглоомууд
Хэрэглэгчдэд зориулсан хөгжөөнт тоглоом, гарын бэлэг, урлагийн үзүүлбэрүүд тайзнаа өрнөнө. - Аймаг бүрийн бүтээгдэхүүн нэг дор
Монголын 21 аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцож, нутгийн онцлог бүтээгдэхүүнүүдээ худалдаалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.