БНХАУ, БНАСАУ-ын гадаад хэргийн сайд нар уулзжээ

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чоэ Сон Хүй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй ням гарагт /2025.09.28/ Бээжин хотод уулзсан байна. Энэ нь Чоэ Сон Хүй нэг сарын хугацаанд БНХАУ-д айлчилсан хоёр дахь тохиолдол боллоо.
Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ “Гадаад хэргийн сайд Ван И БНАСАУ-тай олон улсад болон бүс нутагт хамаатай үйл хэргийн зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна гэж хэлсэн” хэмээжээ. Мөн коммунист удирдлагатай хоёр орон засаглалын талаар харилцан санал солилцох хэрэгтэй гэж Ван И хэлсэн юм. Ким Жон Ун хоёр улсын харилцаа өөрчлөгдөөгүй, цаг үеийн шаардлагад нийцүүлж хөгжүүлэх ёстой гэж хэлснийг Чоэ Сон Хүй уламжилсан хэмээн “KCNA” мэдээлсэн байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун дэлхийн тавцанд эргэн гарах эрмэлзэлтэй байгаа гэж шинжээчид үзэж буй. Энэ сарын эхэнд Бээжинд болсон цэргийн парадад Ким Жон Ун, Чоэ Сон Хүй нар оролцсон.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.