БНАСАУ цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хэзээ ч зогсоохгүй гэдгээ НҮБ-ын өмнө мэдэгдлээ

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Сон Гён даваа гарагт /2025.09.29/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хэзээ ч зогсоохгүй, ингэж шаардах нь тусгаар тогтнол болон оршин тогтнох эрхээ өгөхийг шаардаж байгаатай адил гэжээ.
Хамгийн сүүлд 2018 оны Ассамблейгаар Хойд Солонгос албан тушаалтнаа илгээж байсан юм. Ким Сон Гён НҮБ-ын индэр дээр гараад “БНАСАУ-г цөмийн зэвсгээсээ ангижруулахыг тулгаж байгаа нь тусгаал тогтнол, оршин тогтнох эрхээ хүлээлгэн өгөхийг шаардаж, манай улсын Үндсэн хуулийг зөрчсөнтэй адил. Бид хэзээ ч тусгаар тогтнол, оршин тогтнох эрхээ орхиж, Үндсэн хуулиа зөрчихгүй” хэмээсэн байна.
Тэрбээр нэмж “АНУ болон түүний холбоотнуудын аюул заналхийлж байгаа явдал болон дайсагнагч орнуудын дайн өдөөх хүслийг манай орны мөргөлдөөнөөс сэргийлэх хүчин чадал барьж байгаа” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн сард мэдэгдэхдээ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай энэ жил уулзах хүсэлтэй байгаа хэмээсэн юм. Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ Вашингтон цөмийн зэвсгээсээ ангижрахыг шаардахаа зогсоовол АНУ-тай хэлэлцэхээс зайлсхийх шаардлага байхгүй гэсэн.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.