Хонь хариулж явсан охиныг хөнөөсөн этгээдийг бүх насаар нь хорино
Хонь хариулж явсан 13 настай эмэгтэй хүүхдийн амь насыг хохироосон хэрэг 2018 онд Хөвсгөл аймагт гарсан.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт 2018 оны наймдугаар сарын 07-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж явахад нь биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг явуулан, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэсэн.
Улмаар хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцэж шүүгдэгч Б-д бүх насаар хорих ял оногдуулсан байна.
Д.ЦЭГЦ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene huwsgul chuud yaasan asuudaltai humuus baidagiin be . jich huwsguliin olon zaluusiig ajiluuldag . asuudaltai nuhud yumaa .
Хөвсгөлийн хөлдүү лалруудаа гэж гэмт хэргээрээ улсад тэргүүлж байх шиг
Хүн хог новш
Цаазын ял хэвээр байсан аминдаа хайртай алуурчид яаран хүн алахгүй өөрөө цаазлуулна гэдгээ мэдэх учраас. Ийм жишээ ч бий. Дайны дараа Сталин цаазын ялыг хүчингүй болгоход чамайг хороолоо гэхэд би 20 жилийн дараа гараад ирнэ гэж даврагсад олон болж хүн амины хэрэг хирээс хэтэрсэн тул дахин сэргээхээс өөр аргагүй болсон. АНУ ардчиллын оргил гэх мөртлөө цаазлах ялаа болих битгий хэл улам өргөжүүлэх боллоо. Буурай орнуудыг мөлжиж Хийх ажилгүй болтлоо хоолондоо бялуурсан европынхныг манай либералууд даган баяссан нь өдөр ирэх тусам яргачдын тоо нэмэгдэж байгаагаас харж болно. Ялангуяа олон хүн ,хүүхдийн амь хороосон онц хэрцгийгээр алсан ялтнуудыг цаазлах ёстой
D-Parliament: 100 000 иргэний дэмжлэгээр ялын дээд хэмжээг буцаан хүн амь цаазыг сэргээмээр байна. Түдгэлзүүлсэн байгаа алуурчдыг буцаан дуудан барьж буудмаар байна..