АНУ Украин руу шинэ пуужин илгээх нь нөхцөл байдлыг хурцатгана гэж ОХУ анхаарууллаа

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс ням гарагт /2025.09.28/ мэдэгдэхдээ Украин Tomahawk загварын пуужин авах хүсэл илэрхийлснийг Вашингтон авч хэлэлцэж байгаа гэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эцсийн шийдвэр хараахан гаргаагүй байгаа. Тэрбээр Украины дайн ОХУ-тай шууд сөргөлдөөн болж хурцдахаас болгоомжилж буй.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт /2025.09.29/ мэдэгдэл хийхдээ ОХУ-руу тус пуужинг харвах тохиолдолд АНУ тусалбал нөхцөл байдал хурцдаж магадгүй гэжээ.
Tomahawk загварын пуужин нь 2,500 км-ын тусгалтай, Украинаас харвасан тохиолдолд Москва болон Европ тивд хамаардаг ОХУ-ын ихэнх газар нутагт цохилт өгөх боломжтой. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ Кремлийн албан тушаалтнууд пуужингаас хоргодох байр хаана байгааг мэдэх хэрэгтэй гэж анхааруулсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөрүүлээд АНУ руу нь шууд пуужиндах хэрэгтэй.
ёстой үхэл нь ирсэн хулгана муурын сах�##�аар оролдов гэгч болнодоо
Пуужин нийлүүлбэл дэлхийн 3р дайн эхэлнэ!
АНУ пуужин өгвөл Орос хариуг нь Укрианд хэд дахин өсгөж барих байлгүйдээ
Тэгээл зүгээр бөмбөгдөөл байж байх уу хуцна биз. Ал�##�цах хэрэгтэй Украин улс. Новшийн оркуудыг б�##�баад өг