Я.Содбаатарыг генсекээс буулгаж, Д.Сумъяабазарыг оруулж ирэх хувилбар

МАН-ын даргаар Д.Амарбаясгалан сонгогдсоноор намын генсек солигдох нь тодорхой болсон. Ерөнхийлөгчид хов хүргэдэг хүмүүсийн нэгээр нэрлэсэн Я.Содбаатартай гар нийлэхгүй нь ойлгомжтой. Ерөнхийлөгч нам доторх эрх мэдлээ алдахгүйн тулд өөрийн хүнээ буюу Я.Содбаатарыг генсекээр томилуулж байв. Өдгөө түүний орны томилгоог хэрхэн хийх вэ гэдэг нь МАН доторх дараагийн анхаарал татах асуудал болоод буй.
МАН-ын дүрмийн 24.2.3-т заасны дагуу Монгол Ардын Намын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргыг сонгуулах саналыг Бага хуралд оруулдаг. Мөн намын Удирдах зөвлөл Бага хурлын тов тогтоох зохицуулалттай. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Удирдах Зөвлөлийг толгойлдог. Удирдах Зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулах үүрэгтэй.
Генсек нь намын хоёр дахь том даргаас гадна намынхаа “гал тогоо”-г хариуцан ажилладаг. Мөн шат шатны сонгуульд хэнийг, хаана нэр дэвшүүлэх вэ гэдгийг шийддэг чухал субъектын нэг.
Д.Амарбаясгалан нар МАН-ын генсекээр Хотын дарга асан Д.Сумъяабазарыг оруулж ирэх хувилбар ярьсан гэгдэж буй. Учир нь, саях Бага хурлаар Д.Амарбаясгаланг ялалтад хүргэх гол нөлөөг нийслэлийн МАН-ын Бага хурлын гишүүд үзүүлсэн. Үүнд Хотын дарга Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар гар нийлэн гүйцэтгэсэн гэгддэг. Хэрэв чингэвэл Х.Нямбаатар генсекээ тавих дүр зураг юм. Д.Сумъяабазарын хувьд МАН-ын дөрвөн нарийн бичгийн даргын нэгээр ажиллаж байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ м�##�аар яах билээ, гэрээ төвхнүүлж чадхгүй Сумтайбазараар юу хийдэг юм
Бөхөнцөрөөр дарха тавиад сүүлдээ "уйлах багадах, үхэх ихдэх" юм болно доо !
за ярих цаг нь болоогүй байна эхлээд шүүхийн асуудлаа шийдвэрлүүл АН ыг бүртгэхгүй хэдэн жил боллоо доо
Хулгайч хулгайчаа өариарай гдг шиг юм бна даа..байцаа нь тэс хөлдүү яах юм...ман үнэхээр дуусчээ...
Монголын ард түмнийг бүү доромжил... Нэг луйварчинг нөгөө луйварчингаар солих нь ард түмэнд та�##�агдахгүй гэдэгт итгэлтэй байна..
Ээ тэр бүтэхгүй ээ. Түр сонгуулийн наана түр тавиад л солихгүй бол Сумьяагийн толгойгоор явбл ялагдана шүү ккк
Гоё гоё. Үзэх ярих юмтай хэдэн жил
мАН ийм ч болох гэждээ �######�уулл
Содбаатарыг явуулах ёстой. Гэрдээ орных нь Сумьяабазар биш шүү. Энэ нөхөр МАН-ын генсек болвол МАН амиа хоролсноос ялгаагүй гэсэн үг.
Ийм л хогийн амьтад намын генсек хийхээр яаж хөгжиж дэвших вэ дээ
SUMKA CHI HULGAICH BAS TENEGDUU YAAG TOHIRNOO KK
Амарбаясг�##�ан ийм л нөхөр бсан болохоор Энхбаяр мэдээд бна шд. Сумьяабазар Чингис Хаан банканд ЭМД ын 50 тэрбумыг зээл нэрээр аваад одоо 1 мөнгө ч эргэж төлөөгүй. + Ногоон автобусны хэрэг + нүүрсний хэрэг гээд энэ хүн бол эрүүгийн ял үүрэх хүнийг буцааж ирүүлнэ гэж бгаа Амарбаясг�##�аан чи болиоч.
Caak huvilbar
СУМЪЯАБАЗАР БОЛЖ БАЙНА ШҮҮ, НЭРТЭЙ ХҮНИЙ ЗҮСТЭЙ ХҮҮ, ХОТЫН ДАРГААР Ч ИХ ХИЧЭЭЖ ЗҮТГЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙСАН. МУРУЙ АМТААС ХАМААГҮЙ ДЭЭР
Чи бас их долигонуур гуйлгачин юмаа, цаад Сумьяа чи нь тоо бодлого, бичиг үсэгт тун тааруу ш дээ, хө !
Содбаатараас арай дээрээ