Г.Ганзориг: Уушгины рентген авахдаа цамцны товчийг цусархаг толботой андуурч, сахрыг сүрьеэ гэж оношилсон

"Eguur News" агентлаг сахрын нэгдүгээр хэв шинжийг нийгэмд зөв таниулж ойлгуулах, энэ өвчнөөр оношлогдсон хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэх, тулгамдаж буй асуудлууд шийдвэрлэгдэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор цуврал сурвалжилга, ярилцлага бэлтгэн хүргэж байна. Бид эхний дугаарт сахрын нэгдүгээр хэв шинжтэй, найман настай Б.Маргад охиныг онцолсон бол энэ удаа 30 настай Г.Ганзоригийг уншигч тантай уулзуулж байна.
Энэхүү өвчнийг эмчлэх арга одоогоор дэлхий нийтэд тогтоогдоогүй. Мөн сахрын хэрэглээ хэт өндөр хүмүүс энэ төрлийн өвчнөөр оношлогддог гэдэг нийтийн хэвшмэл ойлголт үндэслэлгүй, буруу болохыг энд тодотгоё.
Г.Ганзориг ой хүрээгүй байхдаа цахилгаан менингитийн халдвар авч, ЭХЭМҮТ-д эмчлүүлж байжээ. Тухайн үед нэг удаагийн тариур гэх ойлголт байхгүй нэг тариур, зүүгээр олон хүүхдийг эмчилдэг байж. Үүнээс үүдэлтэйгээр түүнд тариураас шар өвчин давхар халдсан байна. Хоёр хүнд өвчин ингэж түүнд халдварласнаар дархлааны систем нь нойр булчирхайгаа дарангуйлж, нойр булчирхай нь инсулин ялгаруулахаа больсноор сахрын нэгдүгээр хэв шинжтэй болжээ. Гэхдээ ийм өвчинтэй гэдгээ одоогоос есөн жилийн өмнө л мэдсэн байна.
Г.Ганзориг 2016 онд 40 кг болж турсан бөгөөд ажил дээрээ ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэнээр энэ бүхэн эхэлсэн. Түүнийг эмч нар сүрьеэтэй хэмээн буруу оношилж, эмчилгээ хийснээр долоо хоног ухаангүй, сэхээн амьдруулах тасагт хэвтжээ. “Амьдрах хувьтай байсан болохоор л сэргэсэн байх, ойр дотнын бүх хүн маань салах ёс хийх гээд ирчихсэн байсан” хэмээн тэр ярьж байна.

-Нэгдүгээр хэв шинжийн сахартай гэдгээ хэзээ мэдсэн бэ?
-Анх 2016 онд сахрын нэгдүгээр хэв шинжтэй гэж оношлогдсон. Эхлээд сүрьеэ гэж буруу оношилж, эмчилгээ хийсэн. Үүнээс үүдэлтэй бие хүндэрч ухаангүй, сэхээнд долоо хоносон. Ингэж л мэдсэн дээ.
-Яагаад сүрьеэ гэж оношилсон юм бол?
-Би сургуулиа төгсөөд удаагүй, дэлгүүрт худалдагч хийдэг байлаа. Тухайн үед хамрын ханиад хүрчихсэн байсан. Нэмээд яасан нь мэдэгдэхгүй их турсан л даа. 65 кг-аас бүр 40 кг болж турсан. Үүнээс үүдэлтэйгээр сульдаж, ажил дээрээ ухаан алдаж унаад яаралтай түргэн тусламжаар эрүүл мэндийн долоодугаар төвд хүргэгдсэн. Очиход эмч "чи ханиадтай удаан явчихсан юм шиг байна. Эхлээд уушгины зургаа авхуулах ёстой. Ингэж байж онош чинь тодорхой болно. Яасан нь мэдэгдэхгүй ам чинь цангадаг гэлээ. Огцом жин хаясан байна гэхээр сүрьеэ л юм шиг байна" гээд оношилсон.
-Уушгины зургаа авхуулсан биз дээ?
-Авхуулсан. Дутуу дулимаг ухаантай арай гэж очоод рентген дээр уушгиныхаа зургийг авхуулж байгаа юм. Тухайн үед би ажлынхаа срочиктой байсан. Тайлах гэтэл эмч нь "чи цамцаа тайлж яах гээд байгаа юм бэ, ийм ядруу сульдаа байж. Наад хувцсаа дахиад буцаагаад өмсөх хэрэг гарна. Зүгээр хоёр тийшээ яраад, урдах төхөөрөмждөө цээжээ наагаад ойртчих" гэв. Тэгээд хэлснийх нь дагуу хоёр тийш яраад цээжний рентгенд уушгиныхаа зургийг авхуултал нөгөө тайлаагүй цамцны маань товч гарч таараад, тэрийг уушгин дээр цусархаг толбо үүссэн байна гэж андуурсан байсан. Тэр үед "удаан ханиадтай явснаас болж ийм толбо үүссэн байна, энэ бол сүрьеэ" гэж оношилсон. Ингээд битүү антибиотикийн эмчилгээ бичиж өгөөд, оргүй гэдэг шалтгаанаар үеэлийнхээ эхнэрийн ажилладаг эмнэлэгт хэвтсэн.
-Буруу оношлоод, хориотой эмчилгээ бичээд өгчихжээ?
-Мэдээж. Цусан дахь сахрын хэмжээ нь хамгийн дээд түвшиндээ хүрчихсэн хүнд маш их чихрийн агууламжтай АЦЦ, терафлью гээд өөр бусад хориотой эм өгч, дусал хийснээс болж сахрын хэмжээ эрс ихэссэн. Тухайн үед би бүрэн ухаангүй. Харин аз болж тэнд ажилладаг манай үеэлийн эхнэр миний цусан дахь сахрын хэмжээг үзэж, мэдсэн. Үзэхэд сахар хэмжигч аппаратад хэмжигдэхээргүй өндөр түвшинд хүрсэн байсан. Өөрөөр хэлбэл 30 болон түүнээс дээш сахрыг сахар үздэг хурууны аппаратууд хэмжиж чаддаггүй. Ингээд хувийн эмнэлэг бараадаж, бүх нарийн шинжилгээг нь өгснөөр нэгдүгээр хэв шинжийн сахрын өвчинтэй гэдгээ мэдсэн.
-Олдмол уу, төрөлхийн үү?
-Минийх олдмол хэв шинжийнх. Үүнд хоёрхон зүйл нөлөөлсөн. Би ой хүрээгүй байхдаа цахилгаан менингитээр өвчилж, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсэн юм байна лээ. Эмчлүүлж байх явцдаа тариураас шар өвчин авчихсан. Шалтгаан нь тухайн үед нэг зүү тариураар олон хүүхдийг тарьдаг байсантай холбоотой. Ер нь тариураа буцалгаж ариутгаж, дахин ашигладаг байдал тэр үеэр дуусгавар болсон байх. Мөн үүнээс үүдэлтэйгээр элэгний "Б", "Д" вирустэй болж үлдсэн. Товчхондоо, маш багадаа дархлаа дарангуйлах хоёр ч хүнд өвчин туссан учир сахрын нэгдүгээр хэв шинжтэй болсон. Эмч ингэж тайлбарласан.
-2016 онд бие чинь тэгж муудах хүртэл ийм өвчинтэй гэдгээ та мэдээгүй байсан гэсэн үг үү. Түүнээс өмнөх хугацаанд яагаад оношлогдоогүй юм бол, биед чинь өөрчлөлт, шинж тэмдгүүд илэрдэг л байсан байх. Бас одоогийн мөрдөж байгаа энэ нарийн дэглэмүүд зөрчигдөж байсан гэсэн үг?
-Эргээд бодоход хүүхэд байхаас л шинж тэмдгүүд илэрсэн юм байна лээ. Хүүхэд байсан болохоор биеэ сайн чагнахгүй, анзаарахгүй, бусад хүүхэд шиг л гэж бодоод эв эрүүл юм шиг гүйдэг байж. Гэхдээ тухайн үед яасан нь мэдэгдэхгүй амархан манардаг байсан. Нүд харанхуйлаад л явчихна. Хичээл дээр ойлголт удаан гэдэг ч юм уу. Иймэрхүү шинж тэмдгүүдээр аажим, аажмаар хүндрээд л байж. Гээд явсаар явсаар үхлийн ирмэг дээр ирж л мэдэж авсан. Хүүхэд байхдаа их хөдөлгөөнтэй, бөмбөг тоглодог байсан болохоор сөрөг нөлөөтэй зүйл идэж, уусан ч хөлсөөрөө гадагшлуулчхаад байсан юм байна гэж ойлгосон. Харин оюутан болоод хөдөлгөөн хумигдаад ирэхээр биеэ чагнаж эхэлсэн санагдаж байна.
-Таныг оношлогдох үед эмч нарын мэдлэг тийм ч хангалттай түвшинд байгаагүй юм шиг санагдлаа?
-Үнэн. Найман жилийн өмнө өгч байсан инсулин тарих зөвлөгөөг нь л бодоход үнэхээр бүрхэг. Гэтэл одоо өгч байгаа зөвлөгөө шал ондоо. Өөрөөр хэлбэл эмч нарын мэдлэг, ойлголт, ядаж л хандлага өөр болсон. Харин нийгмийн хувьд жаахан тиймхэн байна. Би анх оношлогдоод олон хүнтэй газар инсулинээ тарихаас санаа зовдог байлаа. Юу нь мэдэгдэхгүй тариа тариад байхаар хүмүүс хачин жигтэй харна. Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглээд байгаа юм уу гэдэг байдлаар хандана. Тийм учраас ажил дээрээ хүртэл инсулинээ тарихаас маш их санаа зовдог байлаа. Аль болох хүний нүднээс нуугдаж, нойлд ч юм уу орж байж тарина. Гэхдээ нийтийн нойлд тарина гэдэг өөрөө маш их эрсдэл дагуулна.
Жишээ болгоод ярихад, кофе шопод ажилладаг байхдаа инсулинээ тарьж байтал цагдаа ирээд “сая хүйс рүүгээ юу тарив, юу нь мэдэгдэхгүй тариа олон нийтийн газар өөртөө тариад байхаар сэжигтэй харагдлаа. Гэхдээ би буруугаар ойлгосон ч байж магадгүй” гэх жишээний. Энэ мэт ойлгогдохгүйгээсээ болоод бүх зүйлээ нэг бүрчлэн тайлбарлах хэрэгтэй болдог.
-Одоо сахар хэмжих аппарат хэрэглэж байна уу. Өдөрт хэдэн удаа инсулин тарьж байна?
-Нуулгүй хэлэхэд анх үнэхээр хэцүү байсан. Биедээ зүүгээд сахраа хянаад байгаа энэ сенсор 4 жилийн өмнөөс л орж ирсэн байх. Үүнээс өмнө хурууны өндөг рүүгээ л хатгаж үздэг, өөр сонголтгүй. Хяналт муу байлаа гэхэд өдөрт гурван удаа үзнэ. Хэвийн сайн байлаа гэж бодоход 10 удаа лав үздэг. Өдөрт 10 удаа хуруугаа цоолно гэсэн үг.
-Өдөр бүр ингэж олон удаа хатгахаар сөрөг тал мэдрэгддэг л байх?
-Халуун хүйтэн юм барихад маш мэдрэг болчихдог. Хурууны өндгийг олон цоолоод ирэхээр хавагнаад, бэрсүү тогтчихно. Халуун аягатай цай ч бариад ууж чадахгүй, их зовуурьтай. Хүний шүд бага зэрэг хорхойтохоор яаж янгинадаг билээ. Яг түүнтэй ижил өвдөлт, зовуурийг мэдэрдэг.
-Гэхээр хүүхдүүд бүр хэцүү юм аа?
-Мэдээж, бүр хэцүү шүү дээ. Ийм аппарат зүүхгүй л бол өдөрт багадаа 10 удаа хатгуулж байгаа байх.

-Чихрийн шижин, сахрын өвчин гээд ярихаар нийтээрээ чихэр их идсэнээс болсон, тансаг хэрэглээнээс үүдэлтэй гэдэг буруу ойлголттой байдаг юм байна?
-Хүмүүсийн энэ хандлага маш эмзэг тусдаг байсан. Одоо бол надад юу ч наалдахаа больсон. Хүмүүс “за яасан чихэрлэг юм их идсээр байгаад, кола их уугаад сахартчихсан уу. Хөдөлгөөн хийдэггүй байснаасаа болоод идсэн, ууснаа шингээж чадахгүй ийм болчихсон уу. Дасгал хөдөлгөөн хийгээч, залхуурлаас болдог өвчин шдээ” л гэдэг. Энэ хүмүүс цэвэр мэдлэггүй гэдгээ л илэрхийлж байгаа гэсэн үг.
Мөн эдгээр хүмүүс биднийг хоёрдугаар хэв шинжийн сахартай хүнтэй андуурч ойлгоод байдаг. Хоёрдугаар хэв шинж бол удамшдаг хэлбэр. Харин сахрын нэгдүгээр хэв шинж удамшдаггүй. Жишээлбэл, би удмаасаа цор ганцаараа сахартай. Өөрөөр хэлбэл дархлаа дарангуйлах хоёр өвчин туссан учир нойр булчирхай дарангуйлагдаж, инсулин ялгаруулахаа больсон. Ийм л асуудал.
-Энэ төрлийн оноштой 500 гаруй хүн л манай улсад байдаг гэж та хэлсэн. Энэ тийм ч их тоо биш байна. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийг хянаж, анхаарч болохоор л санагдлаа. Гэтэл яагаад салбар тоож, анхааралгүй энэ хүрсэн юм бол. Одоо үүнийг л шийдээд өгчихвөл арай өөр болчихно гэдэг зүйл байна уу?
-Сахар хянадаг сенсорыг зүүснээр эрүүл хүн шиг байх бүрэн боломжтой. Өдөрт 10 удаа өндгөө хатгаж, сахраа хэмжих шаардлагагүй. Гэхдээ үүнийг хүн бүр, хүүхэд бүр авч, байнга хэрэглэж чадахгүйд асуудал байгаа юм. Одоогоор Эрүүл мэндийн яам сахрын нэгдүгээр хэв шинжтэй хүүхдүүдэд сахар хянагч аппаратын асуудлыг шийдвэрлэж өгнө гэж амлаад байгаа. Энэ бол маш сайн зүйл. Хэрэв үнэхээр ажил хэрэг болчихвол нөхцөл байдал арай өөр түвшинд хүрнэ шүү.
-Жишээлбэл, та сард сенсорт хэдэн төгрөг зарцуулж байна?
-15 хоногийн хэрэглээг 150 мянган төгрөгөөр авдаг. Сард 300 мянган төгрөг зарцуулдаг аа гэсэн үг. Нэмээд өдөр бүр инсулин хэрэглэж байгаа. Улсаас өгдөг инсулин хүрэхгүй байх тохиолдолд хувиараа эмийн сангаас авна. Одоо дэлхий нийтээр тасраад байна.
-Инсулин хэр үнэтэй вэ?
-35-40 мянган төгрөг гэдэг. Уртын инсулин бол 80-90 мянган төгрөг. Ер нь 7-14 хоногийн хэрэглээ. Инсулинээ хоол идэхээс 30 минутын өмнө тарихад 3-4 цаг үйлчилдэг. Энэ хугацаанд юм идэж болно гэсэн үг. Хүссэн зүйлээ идэх анхдагч хэрэгцээгээ ч хангаж чадахгүй байна гэдэг амаргүй л дээ, ялангуяа хүүхэд. Гэхдээ энэ чиглэлд ахиц гарч, сайхан цаг ирнэ гэж үргэлжид итгэдэг ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene medeegees harahad eruul mendiin system yamar muutai bgaag oilgoloo
Хэдэн төгрөгийн сенсор хүүхдийн амийг аварч чадна, харин улстөрчдийн хийж байгаа зүйл бол тэдний зовлон дээр пиар хийх л явд�##� юм
Эмнэлгүүдийн дэд бүтэц, лаборатори ханг�##�тгүй байгаагаас онош буруу тогтоогдож, хүүхдүүдийн амь нас аюулд орж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил юм
Цамцыг нь тайлья гэж байхад тайлуулаад зураг авах юу нь хэцүү байна. Бие муу ч цамц өмсөхөд туслах хүн олддоггүй гэхэд хүнд өвчтэй хүнд сувилагч тус�##�даг гэсэн.
Mundag zaluu bn shuu, iim uil yavdal niigemd medleg ogch bn
Emch nariin buruu onosh deer tun haramsaj bn
Ingej tuuh yarij ogsond bayrlalaa, humuust surgamj bolno
Zaluus ene medeegees ih surgamj awah heregtei
Ийм үнэ өртөгтэй эм тариаг ядаж хүүхдүүдэд нь үнэгүй олгох хэрэгтэй
Emch nar anhnaasaa zuv onoshilsn bol hetsuu bish l bsan bh
Niigemd buruu oilgolt heterhii ih bna, ene medee todorhoi bolgoloo
Ene setguulchdiin ajliig hundetgej bn, iim medee iluu ih heregtei
Эмч мэргэжилтэй хүний хувьд хэлэхэд энэ тохиолдол маш сургамжтай
Эмч нарын мэдлэгийн ялгаа 8 жилд ингэтлээ сайжирсан гэдэг сайн хэрэг
Ene turliin surgamjtai sudalgaag ih bolgoh heregtei
Eruul mendiin salbart inno tech oruulah heregtei gedgiig haruulj bn
Yostoi setgel hudulj unshlaa, uuriin bieer tuulsan zuil her hundiig oilgomjtoi ilerhilsen bn
Huuhduuded insulinii sensor ugch chadahgui tur gej yamar utgatai yum be, ed nar udur bolgon zovj baihad darga nar mashin solij yavdag ni uuriin uur hurgej bna
Сахрын өвчтэй хүүхдүүд өдөр бүр тарилга хийж, эцэг эх нь нойргүй хонож байхад эрүүл мэндийн яам нэг ч бодлогын зөв шийдэл гаргаж чадахгүй байгаа нь эмгэнэл юм
Сахрын 1-р хэлбэрийн т�##�аар буруу ойлголт түгээсэн хүмүүсийн буруу ч бий, гэхдээ хамгийн том буруу нь төрийн бодлогогүй байд�##� юм
Ard tumnii tatvariin munguur heden said nar bayjij, harin ene jil heden huuhduud sensorgui bolood emnelegt hurehdee hundersseer uhuj baigaa n mash haramsaltai
Eej aavuud udur bolgon huuheddee hatgalga hiigeed guilga chinsh uu ugch baigaatai ijil amidarch bna, iim baidald hurgesen turiin deerh teneguuded yamar ch itgel alga
Eruul mendiin salbariin mergejiltnii nuden deer ene niigemd bodlogiin zov tomilgoo baihgui tul huuhduud bolon eej aavuudiin amidral tasraltgui zovlon bolj bn
Энэ асуудлыг зөвхөн нэг гэр бүлийн эмгэнэл гэж харах биш, улс орны хэмжээнд олон хүүхдийн амь нас, ирээдүй хөндөгдөж байгаа ноцтой нөхцөл гэж харах хэрэгтэй
Sensor bolon insulinii hemjiltiin heregseliig gadaadad tur zasag une tolboroor ni ugdug, harin mongold mongonii ard tumen uuruu daaj baigaa n mash tom asuudal
Чихрийн 1-р хэлбэртэй хүүхдүүдийг тэтгэмжтэй болгох хэрэгтэй, эс тэгвээс олон айлын амьдр�##� өдөр тутмын зовлонгоос хэтрэхгүй зогсож байна
Eruul mendiin yaman deer suuj bgaa heden darga nar zugeer hudlaa tailbar hiigeed, huuhduud bol shunu unaj, udur hatguulaad amidarj bgaa n unend taarahgui
7r tuviin emch minii eejiig buruu onoshilj bas alahaa shahsan
Хэцүү өвчинтэй тэмцэж байгаад үнэхээр т�##�архаж байна
Маш их сэтгэлийн хүчтэй хүн юм, бахархаж байна
Ene setguulchdiin hiij bgaa ajil uneheer une tsenetei
Ene bol ard irgediin medleg dutuu bgaag il haruulj bn
Mundag zaluu uuriin tuuhiig helj, bus#ad uram ugch bn
С�##�барын бодлогын түвшинд хэрэгжих боломжтой маш тодорхой санаанууд яригджээ
Ene niigmiin handlagiin sudalgaand ch heregtei bolno
Ene zaluu medeej olon hund uhaan suulgana, mash saihan niitlel bn
Odoo tur zasag hurdan shiidver gargah heregtei
ene nuguu youtuber zaluu mun uu kino tailbar yaridag
Мөн2