Өвөлжилтийн нөхцөл байдал: Улаанбуудай 100 мянган тонноор дутагдаж, ногоон тэжээл тасарчээ

Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн яамдууд салбар тус бүрийн өвөлжилтийн бэлтгэл ажлын тайлангаа Засгийн газар, байнгын хороодод танилцуулж буй. Эндээс голлон анхаарах нь ХХААХҮ-ийн салбар, Эрчим хүч хоёр.
Эрчим хүчний яамны хувьд тайлангаа тавьж, нөхцөл байдлаа танилцуулж байгаа бол Хүнд хөдөө аж ахуйн яам одоог хүртэл нөхцөл байдлаа албан ёсоор танилцуулаагүй байна. Нийт нутгийн 70 хувьд зуншлага хүндэрсэн. Гурилын импортын асуудал хожуу шийдэгдсэнээр тариаланчид дахин буудай тариалж чадаагүй зэргээс үүдэх хүндрэл тус салбарт олон бий. Атал хэрхэн талаарх тоо бүхий мэдээлэл гаргаагүй нь асуудал болж байна.
Хамгийн сүүлд өчигдөр БОХХААБХ-ны хуралдааны үеэр, ХХААХҮЯ-аас ургац хураалт 70 гаруй хувьтай байгаа талаар хэлж, өвлийн бэлтгэл хангах ажилтай холбоотой хүндрэл бэрхшээл, дүн мэдээ, тариаланчдад олгож буй хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг ажлын хэсгүүдийн судалгаа, тайлан мэдээ гарч, Засгийн газрын хуралдаанаар танилцуулсны дараа байнгын хороод, УИХ-ын чуулганд танилцуулах тухай мэдэгдлээ.
Тиймд одоогоор танилцуулагдаад буй мэдээлэлд тулгуурлан Хүнс хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдлыг хүргэе.
-Улаанбуудайн нөөц 100 мянган тонноор дутагдаж байна-
Өнгөрсөн есдүгээр сарын 2-нд Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон эдийн засгийн салбаруудад баримтлах бодлогоо танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Ургацын урьдчилсан баланс гарсан. Монгол Улс энэ жил дотооддоо тариалсан улаанбуудайгаар гурилынхаа хэрэгцээг бүрэн хангана. Мал, гахай, тахиан тэжээл, спиртын хэрэгцээний улаанбуудайг импортоор хангах бодлого баримталж байна" гэж мэдэгдсэн.
Сайдын энэ үг нь тариаланчдын анхаарлыг татаж, бодит нөхцөл байдалд таарахгүй байна гэж иргэд шүүмжилж буй.
Учир нь өнгөрсөн наймдугаар сард ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газраас энэ жил гурил үйлдвэрлэлтэд 168 мянган тонн улаанбуудай нийлүүлэгдэх болсныг зарласан. Мөн улаанбуудайн нөөц 100 мянган тонноор дутагдаж буйг ч мэдэгдээд буй.
Харин энэ жил ургац хураалт муудаж, улаанбуудай дутагдах болсон гол шалтгаан нь тариалангийн гол бүс болох Төв аймаг, Жаргалант, Борнуур, Сэлэнгэ аймгийн нийт нутаг, Дархан-Уул аймгийн нийт газар нутгаар ган гачиг их байсантай холбоотой гэж тайлбарлаж байгаа.
Энэ тооцооллоор бол энэ өвөл гурилын үнэ дахин нэмэгдэх нь тодорхой болоод байна. Цаашлаад импортын улаанбуудай гурил, талхны үнэд нөлөөлж эхлэх юм.
Үнийн хувьд: Хүнсний барааны үнийн 2025 оны 09-р сарын 29-ны өдрийн ажиглалтаар, 2025 оны 09-р сарын 29-ны өдөр нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 3200-3610 төгрөг, 1-р зэргийнх 2300-2500 төгрөг, 2-р зэргийнх 1020-1800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 3000-аас 3200 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 3000 төгрөг, 1-р зэргийн гурил 2200 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Бусад тариалалтын хувьд: Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 276.4 мянган тонн үр тариа, 255.5 мянган тонн хүнсний улаан буудай, 88.3 мянган тонн төмс, 164 мянган тонн хүнсний ногоо, 100 мянган тонн тэжээлийн ургамал хурааж авах нөхцөл бүрдээд байна. Өнгөрсөн жилийн хувьд 577 мянган га-д тариалалт хийсэн бөгөөд 10.5 хувиар буурсан дүн юм.
-Өвс, тэжээлийн олдож муу, үнэ өнгөрсөн жилээс 30 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгджээ-
Нийт нутгийн 70-80 хувтай гантай байсантай холбоотой ихэнх аймгуудад өвс, тэжээлийн эрэлт өндөр, олдоц муу байна.
ХХААХҮЯ-ны харьяа "Малчин лавлах-109" мэдээллийн̆н төвөөс тодруулахад, Өвс, тэжээлийн үнэ ханш 2025 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар, Алтан тариа ХХК болон Таван шар 22-ын товчоо, Амгалан бөөний төвүүдэд дараах үнэ ханштай байна.
- Хорголжин 40 кг – 41.500 төгрөг
- Монгол хорголжин 40 кг - ₮2 мянган төгрөг
- Хивэг 25 кг- 22 мянган төгрөг
- Монгол овъёос 40 кг – 50 мянган төгрөг
- Орос овъёос 40 кг – 60 мянган төгрөг
- Цэвэр улаан буудай 40 кг - 38 мянган төгрөг
- Тэжээлийн будаа 40 кг – 30 мянган төгрөг
Харин малчдын хамгийн их хэрэглэдэг ногоон тэжээл аймгууд болон өвс, тэжээл худалдаалах цэгүүдэд байхгүй. Эрэлттэй байгаа юм байна. Мөн таван шараас бусад цэгт өвс худалдаалахгүй байна. Цэг тус бүрд нийтлэг байгаа нь хивэг байна. Бусад төрлийн хувьд цэг бүрд байхгүй. Эрэлт их байна.
Худалдаалагчид үүнийг хадлан муу авсан, зуншлага тааруу байсантай холбон тайлбарлаж байна. Түүнчлэн үнийн хувьд өвс, тэжээлийн үнэ өнгөрсөн сараас 2-12 мянган төгрөгөөр, өнгөрсөн жилээс төрөл тус бүрдээ 10-30 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Мөн Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн Засаг дарга, Онцгой комисс болон хөдөө аж ахуйн салбарын бусад албаныхантай цахимаар хуралдаж, баруун аймгуудад өвс тэжээлийг импортоор худалдаж авах үүрэг өгсөн байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yamar ch tailbar uguhgui hudlaa yum yriad bgaa saidaa ogtsruulah heregtei sh dee
Өвс тэжээлийн үнэ 30 мянгаар өсөөд байхад яамны нөхдүүд амаа үдчихсэн сууж байна, м�##�чид яах юм бэ
Guril 3000 bolj bhad yamar tor zasag gej suuj bdgiin neg ch shiidver alga
Улаанбуудайн нөөц дутагдаж байхад импорт хийнэ гээд л ярьдаг, ард түмэнд дарамт болж байна
m#lchid zugeer l dampuurch bn shde, uvs oldohgui, une teneg nemegdchlee
Яам нь ганц тоо мэдээллээ ч гаргаж чадахгүй, өвөлжилтийн өмнө хамгийн хариуцлагагүй тайлантай байна
ene Enkhbayar said ulsiin ajil oilgohgui hudlaa show hiideg gar yum bna
Гурилын үнэ өсөхөөр ц�##�ин нэмэгдэхгүй, ард түмэн улам ядуурч байна, яам юу хийж байгаа юм бэ
usuhgui zugeer l unah gazraa hardag tur zasag bolj huvirch bn
Улаанбуудай 100 мянган тонноор дутагдахад энэ өвөл т�##�хны үнэ бүр солиорчихно доо
ene medeeleed bgaa dundaj une hotiin baychuud l avch chadahaar, m#lchdad bol tasarchih unetei bna
ХАА-н с�##�бар яагаад хамгийн чух�##� үедээ тоо, суд�##�гаагүй гээд бултаад байна вэ, хариуцлага гэж �##�га
unen hudlaa ni medegdehgvi, nogoo show hiideg turshlagagvi saiduud
Өнгөрсөн жилээс тари�##��##�т багассан гэж байхад энэ жил өөрсдөө хангана гэж хэлж байгаа нь мэргэжлийн бус
m#lchid heden m#ltaiga suuhgui huiten bolhoor yamar negen tuslamj bhgvi dampuurahnee
Үнэн хэрэгтээ гурилын үнэ �##�ь хэдийн өсөөд эхэлсэн, мэдээлэл нь бодит бус байна
yamar m#lnuud turd suuj bdg yum be, m#lchid talhaa idmeer bna uu
Энэ яамнаас гарч буй тайлан, бодлого хоёр нь хоорондоо зөрөөд байгаа нь хамгийн аймшигтай
Энэ ждүгийн хулгайч үр тарианы гурилын импортыг хоргилоод байсан үр дүнд нь монголчууд улам их үнэтэй гурил идэж байна үүнийг огцоруулааё
Одооноос эхлэн ОХУ- аас импортлох гурил, м�##�ын тэжээлээ татаж эхлэх хэрэгтэй.
М�##�нуупаа энэ жил м�##�ын тэжээл импортлохоо зогсоогоорой!