АНУ-ын Төрийн департмент: Монголын татвар өндөр, яам агентлагуудын албан тушаалтнууд хууль, журам зөрчих нь түгээмэл

Энэ сарын 26-нд АНУ-ын Төрийн департмент “Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын орчны тайлан”-г албан ёсоор нийтэлжээ.
АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголын бизнесийн орчныг судлахдаа тулгарах боломж ба сорилтыг дүгнэсэн байна. Энэ нь Монголын төрийн байгууллагууд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад тэгш, шударга бизнесийн орчныг бүрдүүлэхэд ашиглахуйц чухал баримт бичиг болох юм.
Тайланд,
Монгол Улсын зах зээл хөгжиж буй хэдий ч байгалийн баялагт түшиглэсэн учир хөрөнгө оруулагчдад ашигтай боломжуудыг нээсээр байна. Гэвч дараах хүчин зүйлсээс шалтгаалан болгоомжтой хандах шаардлагатай хэмээн үнэлэв.
- Гадаад эдийн засаг, санхүүгийн цочролд мэдрэг
- Маргаан шийдвэрлэх тогтолцооны үр ашиггүй байдал
- Хууль, дүрэм боловсруулах үйл явцад талуудын оролцоо сул
Хөрөнгийг албадан хураах эрсдэл нэмэгдэж байна. Уул уурхай, эрчим хүч зэрэг ашиг өндөртэй хэдий ч үүнд хэт мэдрэмтгий байдал нь хөрөнгө оруулахад улс төрийн эрсдэл үүсэх нөхцөл болж байна. Монголын зах зээлд нэвтрэхэд саадгүй бөгөөд хөрөнгө оруулалтын хязгаарлалт харьцангуй бага. Түргэн хоол, жижиглэнгийн сүлжээ зэрэг олон улсын бизнесийн загварууд амжилттай нутагшиж буй нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын зах зээлд нэвтрэх боломж бийг харуулж буй юм. Хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарууд ч өндөр ирээдүйдтэйд тооцогдож байна.
Гэхдээ Монгол Улс хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чаддаг ч сонирхлыг бодит хөрөнгө оруулалт болгоход хүндрэлтэй тулгарсаар байгаа юм. Хэрвээ Монгол Улс ил тод, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй бол хөрөнгө оруулагчид эрсдлээс зайлсхийж, илүү өрсөлдөх чадвартай зах зээлийг сонгох магадлал өндөр байна.
Монголд бизнесийн байгууллагуудын хувьд бүх шатанд тогтмол, урьдчилан таамаглах боломжгүй зохицуулалтын дарамтуудтай тулгардаг. Мөн төрийн байгууллагууд, яам агентлагуудын албан тушаалтнууд хууль, журам зөрчих нь түгээмэл бөгөөд хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхгүй байна.
Шүүхийн шийдвэр гаргах, түүний хэрэгжилт удаашралтайгаас Татварын ерөнхий газар зэрэг байгууллагуудын маргаан шийдвэрлэх чадваргүй эсвэл шийдвэрлэхээс зайлсхийдэг байдал нь шууд бус хэлбэрийн хөрөнгө хураалт гэж үзэхэд хүрдэг. Татварын систем нь хэт өндөр, хураан авах шинжтэй татвар ногдуулж, албадан тохиролцоонд хүрэхийг шаардах замаар хөрөнгө оруулагчдыг шахах эрсдэлтэй гэж дүгнэгддэг. Түүнчлэн Монголын төр Төрийн өмчит компаниудаа хувийн хэвшлээс давуу байдалд байлгаж буй нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж, шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарласаар байна.
2024 онд Монгол Улс Баялгийн сангаа сэргээх зорилготой хуулийн төсөл баталсан. Уг төслийн дагуу УИХ-аар “стратегийн орд” хэмээн зарласан уул уурхайн төслүүдийн 34-өөс доошгүй хувийг төр эзэмших, хувийн хэвшлийн эзэмшлийг 34 хувиас дээшгүй хязгаарлах заалтыг тусгасан байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын зүгээс албадан хураалттай дүйцэхээр харагдаж, 16 хүртэлх стратегийн ордод нөлөөлөхөөс гадна цаашид бусад төслүүдийг ч стратегийн ангилалд оруулах эрх зүйн хаалт байхгүй тул хөрөнгө оруулатын орчинд том эрсдэл үүсгэж буй.
Гадаад дотоодын бизнесийн төлөөллүүд уг хуулийн хэрэгжилтэд санаа зовниж, хууль тогтоогч Засгийн газарт санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Хэрэв Монгол Улс энэ асуудлыг оновчтой шийдвэрлэхгүй бол улс орныг хөрөнгө оруулалт татах боломжгүй болгож, зөвхөн хувийн хэвшил төдийгүй төрийн хөгжлийн хөтөлбөрүүдэд шаардагдах санхүүжилтийг ч хаах эрсдэлтэй гэж үзэж байна.
2025 оны эхээр төрийн өндөр албан тушаалтнууд болон УИХ-ын гишүүд хууль эрх зүйн орчныг сайжруулах шинэчилсэн төслийг санаачилсан боловч хэрэгжилт нь тогтвортой, хуульд нийцсэн баталгаагүй тул эдгээр алхмуудыг бэлгэдлийн шинжтэй хэмээн дүгнэв.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: U.S Department of State
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн. Хуулийг том болон хурган дарга, байцаагч гээд шат шатандаа өөрийнхөөрөө мушгиж тайлбарлаад муйхарлаад байдаг. Тэнэгээ, мэдэхгүйгээ мэдэхгүй. Монголоор уншаад байгаагаа хууль мэдээд байна гэж ойлгочихсон эсвэл 5 төг с�##�гах гээд мушгиж уншаад байдаг тохиолдол олон олон. Ичэх гэдгийг бид монголчууд хүслээрээ мартчихдаг юм.
....эндээс ЭБЭ-ийн үнэр "хан"-хийгээд л байна даа...
Монголчуудын хувь төөрөг газар дэлхийтэйгээ уялдаатай. Бид өөрсдийгөө Европ эсвэл Америктай зүйрлэх нь утгагүй билээ. Даяарчл�##�ын энэ эрин зуунд, өв уламжл�##�аа хөсөрдүүлэлгүй, хүрээлэн буй орчиндоо зохицон аж төрөх учиртай.
Мэлмий тунг�##�аг, өлмий бат орших болтугай.
Ганц "Оюу толгой" руугаа байнга архиран дайрч байдаг төр засагтай улсад ямар дурак нь хөрөнгө оруулах вэ дээ?!! Манай тэнэгүүд ОТ гэрээг засч сайжруулна гээд л орилоод эхэллээ!! Цаана чинь Батнайрамд�##� гээд пацаан эх орончийн дүрд тодроод байнга жор жор гээд боргоод байдаг болж???