Тэмцээний зардлаа олохоор блокны үйлдвэрт ажилласан Б.Алтанчимэг дэлхийн аварга боллоо

Хоёр ч удаа Монголдоо аваргалж Ази, Дэлхийн аваргад оролцох эрхийн эзэн болсон ч зардалгүйн улмаас тэмцээндээ явж чадаагүй Б.Алтанчимэг охин дахин нэг боломжоо алдалгүй дэлхийн дэвжээг зорихоор өнгөрсөн 2024 оны зун блокны үйлдвэрт ажиллаж байсан билээ.
Улмаар түүний тэмцээний зардлыг монголчууд нэгдэн бэлэглэснээр Б.Алтанчимэг холимог тулааны спортоор монголоо төлөөлж дэлхийн тэмцээнд оролцож амжилт гаргасан анхны монгол эмэгтэй болсон юм.
Энэ амжилтын эзэн болохдоо тэр дөнгөж 19 настай байв.
Мөн тэрбээр жюү жицү, бокс, таеквондогийн спортоор хичээллэдэг. Өнгөрсөн жилүүдэд улсдаа томоохонд тооцогдох тэмцээнүүдэд оролцож, өдөр амжилт үзүүлж байсан. Харин энэ удаа мөн тэрбээр Таеквон-догийн Монгол Улсын 30 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний 62кг тулааны төрөлд алтан медаль авч, тав дахь удаагаа аваргалсан. Мөн Б.Алтанчимэг Холимог тулааны спортын ОУХМ цол тэмдэг хүртээд байсан юм.
Тэгвэл ийн амжилт гаргасан Б.Алтанчимэг энэ удаад Холимог тулааны 2025 оны Залуучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Байгалмаагийн АЛТАНЧИМЭГ Ангол улсын тамирчин Надир Виеираг 2-р үед хөлийн гурвалжин боолтоор буулган авч дэлхийн аварга боллоо.
Улсын 2 удаагийн аварга, 2024 оны Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Алтанчимэг ийнхүү Холимог тулааны спортоор Залуучуудын Дэлхийн аварга болсон Монгол улсын анхны тамирчин болж байна.
Дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй шилдэг холимог тулаанчид өрсөлдөж байгаа Тбилисийн ДАШТ 10 дугаар сарын 02-нд Насанд хүрэгчдийн финалууд явагдсанаар өндөрлөх болно. Тус тэмцээнд Монгол улсаас нийт 4 тамирчин 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье
Тэгвэл ийн амжилт гаргасан Б.Алтанчимэг энэ удаад Холимог тулааны 2025 оны З�##�уучууд, Насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Байг�##�маагийн АЛТАНЧИМЭГ Ангол улсын тамирчин Надир Виеираг 2-р үед хөлийн гурв�##�жин боолтоор буулган авч дэлхийн аварга боллоо.
eniig oilgohgyu bn, yu bichsen yum bol