Гадаад мэдээДЭЛХИЙ

Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн боллоо

“Tesla” болон “SpaceX” гэх мэт компанийн гүйцэтгэх захирал Илон Маск лхагва гарагт /2025.10.01/ 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн болсон байна. Түүний хөрөнгө энэ босгыг давахад “Tesla” компанийн хувьцаа өссөн нь хамгийн их нөлөөтэй байсан юм.

“Forbes”-ийн тэрбумтнуудын жагсаалтыг харвал Улаанбаатарын цагаар лхагва гарагаас пүрэвт шилжих шөнийн 04:15 минутад түүний хөрөнгө 500 тэрбум ам.доллар хүрчээ. Маскийн хөрөнгө “Tesla” компанитай ихээхэн холбоотой байдаг. Тэрбээр тус компанийн 12.5 хувийг эзэмшдэг юм. “Tesla”-гийн хувьцаа энэ он гарснаас хойш 14 хувиар өсөж, лхагва гарагт 3 хувиар нэмэгдсэн байна. Лхагва гарагийн өсөлтөөр Маскийн хөрөнгө 6 тэрбум ам.доллароор нэмэгджээ.

Энэ оныг “Tesla” компани хэцүүхэн эхлүүлсэн ч Маск тус компанид анхаарлаа илүү хандуулах болсны үр дүнд хувьцааны ханш нь өссөн. “Tesla”-гийн ТУЗ-ийн дарга Робин Денхолм өнгөрсөн сард хэлэхдээ Маск Цагаан ордонд хэдэн сар ажилласны дараа компанийн төвд буцаж ирсэн гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button