Ерөнхийлөгчийн стори

Ерөнхийлөгчийн инстаграм хаягандаа хийсэн стори олон нийтийн анхаарал татав. Тодруулбал, УИХ-ын чуулганы танхимд залсан Их эзэн Чингис хааны том эш хөргийн наана сууж байгаа гэрэл зураг аж.
Энэхүү сториных нь талаар янз бүрийн байр сууриуд хөвөрч эхлээд буй юм. Тухайлбал, МАН-ын Бага хурлын гишүүн одоогийн МАН-ын дотоод хагаралтай холбож дараах тайлбарыг бичжээ.
"Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инстаграмдаа ийм стори оруулжээ. Энэ юуны дохио вэ гэнээ. Л.Оюун-Эрдэнийг огцруулах чуулган дээр Ерөнхийлөгч орж ирж үг хэлсэн. Тэгээд Оюун-Эрдэнэ ч огцорсон. МАН-ын хагарлын өрнөл тэр үед илэрсэн.Одоо МАН дотроо учраа олж чадахгүй, улмаар төрийн хямрал руу хөтөлж буй үед Ерөнхийлөгч яаж оролцох вэ гэдэг анхаарал татаж байна. Уг нь нам ч, парламент ч асуудлаа олуулаа хэлэлцэж шийддэг соёлтой. Гэвч асуудлаа шийдэж чадахгүй, нэг хүний институт буюу Ерөнхийлөгчөө оролцуулж, зохицуулуулаад байх нь хэр зохимжтой вэ гэдгийг бодмоор л…" гэжээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ТЭНЭГДҮҮ ХУЛХИ СҮҮХЭЭ ОРОЛЦООД 1 ИИГ БОЛГООО, 2 ГАР ЧИН УЛСААА ШАТАААЛАААА 3УУЛААА МЭРГЭЖЛИЙЙН ГУЛГАЙЧ. ХҮҮК АМААРАА ЗАНДАН
би энэ хүний дараах хүн, засгаа их хурлаа намаа авна