Улс төрийн мэдээ

УИХ өнөөдөр тамхины хууль, Оюу толгойн асуудал хэлэлцэх байсан ч ХУРАЛДАХАА БОЛЬЖЭЭ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэлж,

  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл
  • Оюу толгойн асуудлаарх тогтоолын төслийг тус тус хэлэлцэх байсан.

Гэвч хуралдахгүй байна.

Энэ талаар УИХТГ-ын дарга Б.Баасандорж тайлбарлахдаа, “Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан байхгүй” гэлээ.

Учир нь Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоос тамхины хуулийг дараа долоо хоногт хэлэлцүүлэх санал гаргасан байна. Мөн Оюу толгойн түр хорооны дарга О.Батнайрамдал ч тодорхой хэлэлцэх асуудлууд байгаа тул хойшлуулах хүсэлт өгчээ.

Улсын төсөв хэлэлцэн батлах ид халуун цагаар УИХ-ын чуулган өдөрт нэг хоёрхон асуудал тавьчихдаг, хуралддаг ч үгүй байдал газар авчихлаа.

Энэ бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын хооронд үүссэн нөхцөл байдлаас шууд хамааралтай.

Нөгөө талаас чуулган хуралдахгүй байх тусам Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудал хойшлогдоно. Ингэхээр бямба, ням гарагтайгаа нийлээд улс төрийн халалт дахин 2-3 хоног намжал байдалд шилжихээр байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЕРӨН БОЛ САЙХАН ТАРЧИХААЧ ИЙМ ОЛОН АЛИАЛАГЧ НАРТАЙ БОЛОХООР ХОШИН ШОГИЙН МАНИУС ҮЗЭГЧГҮЙ ОРЛОГОГҮЙ БОЛООД ЭНЭ ТЭНДХИЙН РЕКЛАМАНД ТОГЛООД ЦӨӨХӨН МӨНГӨ АВААД ЗАРИМ НЬ БҮҮР ОРЛОГОГҮЙ НЭГ БАЙГУУЛЛАГЫН АРГА ХЭМЖЭЭНД ОЧООД ТОГЛОСОН ЧИНЬ НЭГ ЗАЛУУ ЭХНЭРТЭЙГЭЭ ХАРДАЖ НҮД ТАГЛААД ЖИНХЭНЭ БЫСДАГААРАА ЭРГЭЖ БАЙНА.БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НЬ ЗУРАГТААР ХОШИН ШОГИЙН ТОГЛОЛТ ҮНЭГҮЙ ЯВЖААХАД ЧИ МУУ САЛБАДАЙ ХЭРЭГГҮЙ ГЭЭД МАНАЙГ БҮЛДЭГДСЭН ШҮҮ.ИХ ХУРЛЫН НЭГДСЭН ХУРАЛДААН ЖИНХЭНЭ ХОШИН ШОГ ШҮҮ ГОЁ ЧААЖИНА БЫСДА

Холбоотой мэдээ

Back to top button