Нийгэм мэдээ

90 настай Ж.Цэдэн эмээ ахмадын асрамжийн газарт очлоо

Налайх дүүргийн долоодугаар хороонд ганцаараа амьдардаг 90 настай Ж.Цэдэн эмээгийн нөхцөл байдлыг гурван долоо хоногийн өмнө сурвалжилж хүргэсэн билээ. Биднийг очиход эмээг тус хорооны иргэн Ц.Энхдолгор гэртээ аваачин асарч байв.

Түүнийг Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах ахмад настны үндэсний төвд өгөхөөр болсон бөгөөд явах хүртэл нь гэртээ байлгаж, асран халамжилж байгаа гэдгээ тэр хэлсэн юм.

Харин тус хорооны зүгээс өнгөрсөн хугацаанд шаардлагатай бүх зүйлээр нь дэмжин, тусалж ирсэн гэдгээ илэрхийлсэн. Ж.Цэдэн эмээгийн хоёр хүү гурван жилийн зайтай нас барж, тэр ганцаараа үлдсэн. Түүний дүрс, бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаж, тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдлууд үүссэн учир манай редакц сурвалжилсан.

Тэгвэл Ж.Цэдэн эмээг өчигдөр ахмадын асрамжийн газарт хүргэж өгчээ. Бид сурвалжлах хүсэлт гаргасан боловч хороо хүлээн зөвшөөрөөгүй юм.

Сурвалжилга унших линк:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНХДОЛГОРОО ЧАМД БАяРАЛЛАА САЙХАН СЭТГЭЛИЙН ҮЗҮҮРТ ТОС ГЭЖ ЧИНИЙ ҮЙЛС ТАНЬ БҮТЭЖ ЯВАГЭЭ БУЯН НЬ ЧАМД ИРМОЙ

Дэл
Дэл

Мундаг шүү бурхан ивээг

Зочин
Зочин

Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэж нэг үг бий. Буян бүхэн нь чамд ирэг ээ Энхдолгороо.

Irgeln
Irgeln

Асрамжийн газар очих нь зөв ш дээ

Зочин
Зочин
Reply to  Irgeln

Hetsuu bdg bhdaa huiten bs hool und muu asrah hun n uur utsaartai gej unshij bsn

Оюунчимэг Сэлэнгэ
Оюунчимэг Сэлэнгэ

Сайхан сэтгэлтэй Энхдолгортоо баярл�##�аа ээж шигээ хүнийг 21 хоног ч гэсэн асарсанд тэр эмээгийн өмнөөс т�##�архаад баршгүй амьдр�##� тань аз жарг�##� эрүүл энхийг хүсье

Зочин
Зочин

Бид бүгдээрээ л хөгширч хорвоогийн жамаар нас ахина шүү дээ! Ахмад настны асрамжийн газар үйлчилгээг идэвхитэйгээр нэмэгдүүлмээр байна. Заав�##� үр хүүхэд ах дүүгийн хамаар�##�гүйгээр өөрөө хүсээд очдог газаруудтай болмоор юм.

Odnoo
Odnoo

Ene odoo tegeed medee yu, aduu shaass

Уншигч
Уншигч

Өөр дээрээ авах хүн байсангүй юу тээ. Асрамжийн газар сайн үйлчилгээ үзүүлж чадахуу

daagii
daagii
Reply to  Уншигч

Чи гэртээ аваач тэхүү эмээг

Зочинолдо
Зочинолдо

Энхдолгор буянтай хүн юм.Ийм хүмүүсийн үйлс бүтэж явдаг дах Үр хүүхэд нь сайхан явдаг юм даа

Н.цэрэнцэцэцэг
Н.цэрэнцэцэцэг

Сайн байцгаана уу? Яг үнэнийг хэлэхэд ийм хүмүүсийг авах газар олдоогүй.өнаө муу Загдаа гуай авдаг юм бнлээ.Улсын асрамж нь бөөн бичиг баримт гээд үхсэн хойно нь бүтдэг гэж хэлсэн үнэн юм шигээ.

Бямбадорж
Бямбадорж

Ямар агуу сайхан сэтгэл вээ. Чамд баяр хүргэе

Холбоотой мэдээ

Back to top button