Нийгэм мэдээ
Европ дахь монголчуудын волейболын тэмцээн болжээ

Чех Улсын Плзень хотод волейбол сонирхогч монголчуудынхаа дунд "Мастер ангилал " болон "Залуучууд " гэсэн хоёр насны ангиллаар волейболын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд Ирланд, Герман , Чех Улсад амьдарч буй иргэдийн эрэгтэй 12 , эмэгтэй найман багийн тамирчид өрсөлдсөн байна.
Эрэгтэйчүүдийн ангилалд:
- Алтан медалийг Мөнхмандах ахлагчтай "All set",
- Мөнгөн медалийг Бямба-Очир ахлагчтай " Угалз",
- Хүрэл медалийг Өгий ахлагчтай " Arkhangai Apex" баг тус тус хүртжээ.
Эмэгтэйчүүд "Мастер ангилал "-д:
- Алтан медалийг Сүрэнжав ахлагчтай " Морава- Эхлэл",
- Мөнгөн медалийг ахлагчтай " Ирланд",
- Хүрэл медалийг Алтанцацрал ахлагчтай " ILT" баг тус тус хүртсэн байна .
Эмэгтэйчүүд " Залуучуудын ангилал "-д
- Алтан медалийг Мөнхзул ахлагчтай " SUNNY",
- Мөнгөн медалийг Сарангэрэл ахлагчтай " ЯЛАЛТ ",
- Хүрэл медалийг Нандин-Эрдэнэ ахлагчтай " DRESDEN " баг тус тус хүртжээ.
Мөн шилдэг тоглогчдын шагналыг:
Эрэгтэйчүүдийн :
- “Шилдэг тэгш тоглогч”-оор М. Мөнхмандах " All set",
- “Шилдэг холбогч”-оор Б. Цэлмэг " Угалз",
- “Шилдэг довтлогч”-оор Булгантамир " Угалз" баг.
Эмэгтэйчүүдээс :
- “Шилдэг тэгш тоглогч”-оор Солонго "SUNNY",
- “Шилдэг холбогч”-оор Мөнхзул " SUNNY",
- “Шилдэг довтлогч”-оор Нандин-Эрдэнэ " DRESDEN" баг.
Эмэгтэйчүүдийн " Мастер ангилал " :
- “Шилдэг тэгш тоглогч”-оор У. Отгон- Эрдэнэ "Морава-Эхлэл " баг,
- “Шилдэг холбогч”-оор Ариунсайхан " Ирланд" баг,
- “Шилдэг довтлогч”-оор М. Алтанцацрал " ILT " баг тус хүртжээ.
.jpg)
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.