Нийгмийн

Амьтанд хайртайгаа илэрхийлснийхээ төлөө бусдад “гадуурхагдах” учиргүй

Бага наснаасаа дуучин гэдгээрээ Монголчуудад танигдаж, өдгөө 11 орны хэлээр уран бүтээлээ туурвидаг К.Номинжин ноолууран бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалсан ПЕТА (Амьтанд Энэрэнгүй Хандахын төлөө Хүмүүсийн Нийгэмлэг)-ийн бэлдсэн эрэн сурвалжлах богино хэмжээний нэвтрүүлгийн тайлбарыг уншсанаар өчигдөр /2020.01.15/ Монголчуудын хэл амны бай болов.

ХОРВОО ЕРТӨНЦИЙН ОЛОН ӨНГИЙН НЭГ - НОМИНЖИН ГЭЖ ХЭН БЭ?

Долоон настайдаа Энэтхэг улсад Дээрхийн гэгээн Далай лам багшаас бодийн сахил хүртэж, түүнээсээ хойш өдөр бүр 30 минут эрх тоолж, маань унших болсон бяцхан охины хувьд аалз хорхой алахыг ч хатуу цээрлэдэг нэгэн. Тэрбээр өдгөө Төгс гэгээрсэн гэх Чин Хайг оюун санааныхаа багш болгон авшиг хүртжээ.

Мөн тэрээр нигүүлсэнгүй үзлийнхээ улмаас цагаан хоолтон болсон гэх бөгөөд зөвхөн ургамлын гаралтай хүнсээр хооллодог веган. 13 наснаасаа хойш 17 жил орчим веган хоолоор хооллож яваа тэр ПЕТА-ийн сурталчилгаанд салатны навчаар хийсэн даашинз өмсөн амьтны эрхийн талаар дуу хоолойгоо өргөж байсан удаатай.

К.Номинжин “Амьтны амийг хөнөөх нь үнэхээр хэрцгий санагддаг шүү. Бид өндөр түвшний ухамсартай, оюун ухаант хүмүүс шүү дээ. Энэ гариг дэлхий дээрх хамгийн өндөр түвшинд хөгжсөн ухамсартай амьтад гэсэн vг. Ийм их ухаантай хэрнээ сул дорой, өөрийгөө хамгаалах чадваргүй хөөрхий амьтдыг хөнөөх хэрэг юу байна аа. Тэд бидэнтэй адилхан өвдөлтийг мэдэрч, гэр бүлдээ сэтгэлээрээ хүлэгдэн, үхлээс айдаг. Бид нядлуулах гэж байгаа малыг зөндөө л харж байсан. Хөөрхий тэр амьтны нvдэнд ямар их айдас шингэж, үхэхдээ хэрхэн зовж тарчилдаг гээч. Гахайны ухамсрын түвшин гурван настай хүүхдийнхтэй адилхан байдаг гэсэн. Тийм өндөр ухамсартай амьтдыг идсэнээр бид өөрсдийгөө хэр зэрэг дорд үздэгээ харуулж байгаа хэрэг. Энэ ч утгаараа, дэлхийн олон сая хvн цагаан хоолыг ухамсартайгаар сонгож, амьдралынхаа гол зарчим болгож эхэлсэн байх” хэмээн ярьдаг.

Мөн тэрбээр амьтны гаралтай хувцас, шуба зэргийг биедээ ойртуулдаггүй аж.

АМЬТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЬ ДЭЛХИЙН НИЙТИЙН ҮЗЭГДЭЛ

https://www.facebook.com/PETAAsiaPacific/videos/469146053802121/?v=469146053802121

К.Номинжин уг бичлэгт ямааны ноолуурыг авахын тулд төмөр самаар ноосыг нь тасчин, харгислаж байгаа тухай өгүүлдэг. Дээрх түүхийг уншсан хүнд Номинжин болон ПЕТА-д ямаа самнаж буй бичлэг “аймшигтай” харагдах нь аргагүй гэдгийг ойлгож болмоор. Дэлхий дахинд амьтны эрхийг хамгаалах олон байгууллага бий. Энэ бол сонин содноор дүүрсэн ертөнцийн нэг өнгө.

ПЕТА-ийн цахим хуудсаар зочилж үзвэл зөвхөн Монголчуудыг л “баалах” бус бусанд улс оронд ч амьтад хэрхэн амьдарч, эрх нь хэрхэн зөрчигдөж, тэдний төлөө юу хийдэг тухай олон бичлэг, эрэн сурвалжилга, гэрэл зургууд байна.

Гэхдээ Монголчууд ноолуурыг үнэд хүргэж зарах шаардлагагүй эрт үед ч амьтны тав тухтай байдлыг харгалзан дулаан цаг ирэхээс урьтаж ноолуурыг авдаг байв. Нөгөөтээгүүр, ноолуурыг нь авахгүй өнжсөн ямаа тарга тэвээрэг муутай, өвөлдөө зутруу байдаг ч гэх. Уг ямаа самнаж буй бичлэг нь хэтрүүлэгтэй, Монголчууд малдаа хэзээ ч хурц үзүүртэй зүйл ойртуулахгүй, анх удаа самнуулж буй ямаа нь өмнө самнуулж байгаагүй бол тийчлэх нь ч тодорхой. Энэ бол бидний амьдарч буй ертөнцийн бас л өөр нэгэн өнгө.

Амьтныг самнах нь харгислал гэж үздэг нэгэн ертөнц, түүнийг ёс уламжлал хэмээн хүлээн авдаг өөр нэгэн өнгө зэрэгцэн оршдог нь энэ ертөнцийн хууль билээ.

НООЛУУРЫН ХОЛБОО “БАРЬЦ АЛДАВ”

Уг бичлэг цацагдаж, цахим орчинд тарсны дараа Монголын ноос ноолуурын холбооноос мэдэгдэл хүртэл гаргаад амжив. Гадаад зах зээлд монгол ноолуурын нэр хүнд өсөж, “Монголын гуравдагч хөршийн худалдааны хууль” АНУ-ын Конгресст өргөн баригдсан байгаа зэрэг түүхэн, эгзэгтэй цаг үед монгол ноолуурын салбарын нэр хүндийг унагаах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх, бодит бус мэдээллээр бусдыг уриалах зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байхыг Монголын нэр, нөлөө бүхий залуу үеийн төлөөллөөс хүсэв. Бизнесийн нэр хүндэд халдлаа гэж байр сууриа хамгаалж байгаа уг холбоог ч буруутгах аргагүй. Гэхдээ ийм нэг видеонд “барьц алдаж” боломгүй. Энэ видеоны уршгаар бүх дэлхийн ноолуурын бизнес зогсчихгүй л бол Монголын ноолуурын салбар ганцаараа торойгоод, уналтад орохгүй нь тодорхой.

“Эр ямаанаас дээд тал нь 1 кг, заримаас нь 300-400 грамм, дунджаар 600-700 грамм ноолуур гардаг. Энэ жилийн ноолуурын дээд үнэ манайд 130 мянга байгаа” тухай малчин П.Чинзориг хэлжээ. Ямаа самнах нь малчдын дунд тусдаа бизнес болтлоо хөгжсөн бөгөөд нэг ямаа хөлсөөр самнуулахад дунджаар 4-6 мянган төгрөг байдаг аж.

Ноолуурын үнэ зах зээл дээр үнэтэй байгаагаас малчдын амьжиргааны гол эх үүсвэр болж байгаа нь сайшаалтай ч ямааны тоо толгой өсөж байгаа нь бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхийг төрийн бодлогоор зохицуулж байгаа гэдгийг малчид ч, албаныхан ч өөрсдөө сайн мэддэг. Үүнийг ч дээрх ПЕТА-ийн кинонд дурджээ.

ДҮГНЭЛТ

ПЕТА-ын гаргасан богино хэмжээний видео олны уур бухимдлыг төрүүлсэн ч зорилгодоо хүрч чадлаа. Өөрөөр хэлбэл, ПЕТА болон К.Номинжингийн зорилго бол амьтны гаралтай эд зүйлийг хэрэглээг “муухай харагдуулах”. Ухаантайгаар харж чадвал уг видеоноос авах ч зүйл бий, хаях ч зүйл бий. Угаас дэлхий ертөнцийн бүх л юмс сайн муу хоёр талтай. Номинжин ч амьтанд хайртайгийнхаа төлөө бусдад гадуурхагдах ёсгүй юм.

Монголчууд “мэдэмхийрэх” сэдэв олдвол ялаа шиг шавчхаад маргааш нь мартчихдаг, богинохон санамжтай. Хөдөө амьдарч үзээгүй хүн хүртэл ямаа яаж самнадгийг мэдэмхийрэн ярьж, амьтны эрхийг ярьж байхаар хүний эрх ярь хэмээн “ахархан” загнажээ. Дэлхийн бүх хүн нэг л замналаар явах алба огтоос үгүй билээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sww
sww
1 сар 16, 2020 14:43

balai avgai eh orniihoo esreg yum hiij baidag, uuruu uvsuu ideed nutsgen guihgui yu

зочин
зочин
1 сар 16, 2020 15:03

өвс ногоо ч гэсэн амьлаг зүйл штээ...хорвоодээр амьгүй зүйл гж нэг ч байдаггүй....харин амьтнаас гарсан сүү сүүн бүтээхтхүүн бол өөр юм даа

asdfa
asdfa
1 сар 16, 2020 15:08

sonin sonin ym daa

Зочин
Зочин
1 сар 16, 2020 15:10

ug ni huurhun duuchin daa daanch yawchihsan

Зочин
Зочин
1 сар 16, 2020 15:19

huurhun shde

эгэл
эгэл
1 сар 16, 2020 16:18

Сант гэгч яацарсан хорвоогоос тасарчихсан таарсан таар шуудай вэ тэр дуучинтайгаа адил дүр эсгэгчид

зочинзочин
зочинзочин
1 сар 16, 2020 20:41

Эх орондоо хийсэн гавьяа байхгүй бол ядаж гай болохгүй өөрийнхөөрөө одонцор царайлаад явж бай.

kkkk
kkkk
1 сар 16, 2020 23:36

Nominjin sslat navchaar l huvcaslaad yavj bg.bs hiimel acril huvvas omsood bolj bn shdee

Зочин
Зочин
1 сар 17, 2020 02:13

Нэртэйгээр м�##�чидаа битгий м�##� тэжээгээд бай гэчихээч кк.Цагаан хоолтон чинь тэндээ л юм бгааз тэгээд өөрийнхөөрөө амьдраач.Бу�####�д заах илүү

Back to top button