Сурвалжилга: Богдхан уулын амнууд барилгаар дүүрч, энгэр хэсгүүдэд шинээр барилга барьж эхэлжээ

Замбараагүй газар олголт тэлж, Богдхан уулын дархан цаазат байдал алдагдахад хүрсэн. Энэ асуудал олон жил шүүмжлэл дагуулж буй. Харин одоо нийслэлчүүдийн Богд уулыг зорьдог цор ганц алхалтын зам орчимд хүртэл барилга олноор баригдаж эхэлжээ.
Уг нь Тусгай хамгаалалттай газар болох Богдхан ууланд газар олгох зөвшөөрлийг 2022 онд Байгаль орчны сайд нь цуцалсан. Гэсэн ч Богд уулын барилгажилт энгэр өөд дээшилж, уулын ам дагуу завсаргүй барилга баригдсаар байна. Тиймд дархан цаазат уул бетонон ширэнгэ болж буй уг асуудлыг дахин сануулж, хөндөх үүднээс энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.
Бид Зайсангийн амны дугуй цагаан руу өгсдөг зам дагуу буюу иргэдийн хамгийн их дайран өнгөрдөг, агааралдаг бүсэд очиход шинээр баригдаж байгаа барилга цөөнгүй байв. Зогсоолоос харагдах ам, энгэрүүдэд завсаргүй барилга баригджээ. Зарим хэсэгт нь доош газаргүй болсон тул барилгын ажил бүр дээшилж уулын энгэр, нэлээд дээр хэд хэдэн барилга шинээр баригдаж буй харагдав.

Хэдийгээр өндөрлөгт байрладаг ч хэдэн талаасаа барилгаар бүрхэгдсэн нэлээд алхаж, ууланд хүрэх машины зогсоол орчимд хүүхдээ салхилуулж байгаа иргэд цөөнгүй таарав. Эндээс дээш Зайсан тал руугаа багахан алхахад өгсвөл барилга барьж буй тоосжилттой хэсэг, Богд уул тал руугаа алхвал хүүхдийн тэрэг түрээд явах боломжгүй шат, бартаа их байх аж. Тийм иргэд хүүхдээ зогсоолд салхилуулахаас өөр араггүй байдаг бололтой. Эндээс цааш явахад ажлын өдөр хэдий ч ууланд алхалт хийгээд бууж, өгсөж буй иргэд олон таарна.
Энэ хэсэг газар шинээр баригдаж буй барилгын чимээ тасрахгүй, багагүй тоосжилттой. Уул руугаа өгсөж байж агаар нь дээрдэх аж.

Богд уулын бусад ам мөн ялгаагүй битүү барилга болсон. Бүр хувийн барилга байгууламж олон тул энэ хэсэг шиг иргэд дураараа очиж, ууланд гарах боломжгүй байдаг. Хэзээ яаж авсан нь мэдэгдэхгүй хувь хүмүүс Богд уулын энгэрээр барилга барьж, хэдэн амыг нь битүү хашаалчихсан. Үүнээс болж зэрлэг амьтад ч хашигдаж, өсөн үржиж газар нутгаа тэлэх ганц гарц нь иргэдийн алхалт хийдэг дугуй цагаан орчим болжээ. Тиймээс олноор энэ ам руу гарч ирсэн янгирууд нохойд бариулах, буга хүний гараас хооллох, дайрах зэрэг нь сүүлийн үед олширсоор байгаа юм.
Бодит нөхцөл байдал ийм байна. Харин цаасан дээр хууль журам арай өөрөөр бичигдэж буй.
Анх 1995 оны 26 дугаар тогтоол гэж УИХ-аас баталсан тогтоол байдаг. Үүнд, Тусгай хамгаалалттай газар нутгуудын хил заагийг УИХ-аас тогтоож өгсөн бөгөөд тусгай хамгаалалттай газар нутаг буюу Дархан цаазат Богд хаан ууланд яагаад барилгажих процесс үүсэв?
- Нэгдүгээрт, 2001 онд тусгай хамгаалалттай газар нутаг буюу Богд хан ууланд төр газар олгох журмыг олгосон байдаг. Ингэснээр Богдхан ууланд эхний барилгажих процесс эхэлсэн. АТГ-аас Мөрдөн шалгах үйл ажиллагааны хүрээнд олон удаа үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад үе үеийн байгаль орчны сайд нарт түр зөвшөөрлийг цуцлахыг даалгасан мөрдөгчийн мэдэгдлүүдийг хүргүүлсэн байдаг. Гэсэн ч шийдвэрлэгдэлгүй явсаар 2022 оны нэгдүгээр сард Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ 2001 оны газар олгох түр журмыг албан ёсоор цуцалсан.
- Хоёрдугаарт, 2011 онд тухайн үед газарзүйн зураг, геодез зурагзүйн газраас улбаатай тухайн үеийн байгаль орчны сайдтай холбоотой 1995 оны 26 дугаар тогтоолыг зөрчсөн үйлдэл гаргасан. Энэ бол нийслэлийн мэдэлд байсан газрыг Богд Хан уулын хамгаалалтын бүс рүү нэмж оруулсан. Үүн дээр байгаль орчны үе үеийн газар олголтын асуудлууд хөндөгддөг. Энийг байгаль орчны яамнаас хууль хяналтын байгууллагад тодорхой мэдээллүүдийг гаргаж өгч, хууль хяналтын байгууллага дээр шалгагдаад явж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа.
- Гуравдугаарт, 2013 он Улаанбаатар хот буюу ялангуяа нисэх яармагийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гэдгийг НЗДТГ, ИТХ дээр батлаад 2014 онд дэд бүтэц татах зөвшөөрлийг албан ёсоор гаргаад 2015 онд Богд хан уул буюу дархан цаазат газарт өндөршилтэй барилгажилт буюу хоёр давхраас дээш барилга барихыг хориглосон байсан” гэсэн заалтыг 2015 онд стандарт дотроос нь авч хаясан байдаг аж. Ингэснээр Богд хан уул өндөр байшин барилга баригдах нөхцөл байдал үүсжээ.
Хамгийн сүүлийн албан мэдээллээр буюу өнгөрсөн оны зургаадугаар сарын байдлаар, Богд уулын тусгай хамгаалалттай газарт шүүхийн маргаантай 100 орчим газар байна. Энд Байгаль орчны яамнаас ашиглалтыг нь цуцалсан газрыг шүүхээс шийдвэрийг цуцалсан тохиолдлууд ч олон байдаг байна. Зайсанд олон жил амьдарсан атлаа газраа аваагүй иргэд одоо ч бий. Гэтэл ААН-үүд газар авчихсан. БЗД-т нийтдээ 192 хуулийн этгээд барилга барих ашиглалтын зөвшөөрөлтэй байна. Эдгээрийн дийлэнх нь олны танил эсвэл улс төрч эрхмүүд байдаг.

Тухайлбал Богдхан ууланд дуучин Б.Болдын нэр дээр барилга, үл хөдлөх хөрөнгө нь бүртгэлтэй ч газар нь өөр хүний нэр дээр байдаг гэх асуудал өнгөрсөнд олон дурдагдаж байв.
Мөн Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигын эсрэг 5ш ажиллагааг эхлүүлж, "шилэн" ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулаад байсан.
Тус нээлттэй мэдээллээр Дархан цаазат Богдхан ууланд 5000 га давсан газар эзэмшигчид байгаа нь ил болсон байдаг. Тодруулбал,
- Ерөнхийлөгч асан Н.Багабанди Залаатын аманд 5,180 га газар эзэмшдэг юм байна. Эл газрын эзэмшигчээр 2018 онд бүртгүүлсэн.
- Н.Жанцанноров Хүрэлтогоотын аманд 5,230 га газрыг 2008 оны наймдугаар сард эзэмшиж эхэлсэн.
- Тэд бол Богдхан уулын тусгай хамгаалалттай газраас хамгийн ихийг эзэмшигчид. Араас нь Ч.Баярсайхан 5,080 га, Н.Хөхөө 5,040, Ц.Энхчимэг 5,020 га, С.Эрдэнэтуул 5,000 га, А.Гэрэлцэцэг 5,000 га, А.Мэргэн 4,970 га, Ч.Анххишиг 4,950 га, Ё.Бор 4,890 га тус тус эзэн суусан.
- Тэдний дараа Хотын дарга асан Ц.Батбаяр 4,840 га газар эзэмшсэн. Үүнээс Нүхтийн аманд 101 га газрыг 2014 онд, Зайсангийн аманд 383 га газрыг 2013 онд тус тус эзэмшиж байна.
- Мөн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын эхнэрийн Сарнайх ХХК Богдхан уулын дархан цаазат газарт 1.297 га газар эзэмшдэг байна. Ингэхдээ супермаркетын зориулалтаар 2022 оны аравдугаар сарын 25-нд Нийслэлийн засаг даргын тамгын газраас тусгай зөвшөөрөл олгож, 2049 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусахаар тусгасан байдаг.
Монгол Улсын хэмжээнд 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн байна. Үүнээс эхний ээлжид Богдхан уулын дархан цаазат газар (2973га) олгосон байгаа юм.
Шүүхийн маргаантай 100 гаруй газар байгаа ч Богд уулын бүсэд барилгаа буулгаж, чөлөөлсөн газар алга. Харин тусгай хамгаалалтай газрын газар олгох журам цуцлагдсанаар 2023 онд Богд уулын орчим ямар ч газар олгоогүй гэдэг. Гэвч Богдхан уулыг тойрсон барилгын ажлууд эрчимтэй үргэлжилж, өндөр барилгууд баригдсаар байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Новшнууд энэ олон бетонон ширэнгээ Нийслэлийн чөлөөлсөн газарт бариулаачээ. Ганц уулыг хэдэн т�##�аас нь нурааж дууслаа.
Одоо Дархан цаазат Богдхан уул гэж нэр нь л үлдэж дээ! Ер нь одоо тэгээд Богд уул маань МАНАН-ийнханаар битүү бөөс цөн юм чинь МАНАН уул гээд нэрэлсэн ч болхоор болцон юм байна дөө!
eniig shalgaj yadaad baih yu baihavdaa gerchilgeen deer tur talaas hen zursan baina tegee l hahuul avsan p###a ni garaad iriishde
Ene bol burhan uuliig mungu erh medliin tuluu zarsan tomoorhii avilga shig sanagdaj bn
Богдхан уул дээр байшин барьдаг хүмүүсийг шууд шоронд хийх хэрэгтэй байг�##�ь үхэж бна
Хулгайч дээрэмчдийг Толгой дара�##�ан цааз�##�ж байж хүн төрхтэй болж магадгүй.
Ene Zaisanii am gej buhnii mungu hiideg gazar bolj huvirla yaaj iim bolchood bna ve
Уул усаа хайрлах ёстой байт�##� дархан цаазтай газар дээр барилга босгох нь арай хэтэрлээ
Uls turchid bugd l gazar avch amidrah ordon barij bn ard irged bol salhi avah gazargui
Энэ чинь төрийн нүдэн дээр ил явж байгаа хулгай авилга биш гэж үү
Богд уул руу гарах газар үгүй боллоо одоо хаа �##�хах юм бэ үнэхээр харамс�##�тай
Ene bol uls turiin deerh humuusiin uls ornoo zarj bgaa tod jishee shuu
Байг�##�ь орчны яам юу хийж суудаг юм бэ яг нүдэн дээр уулыг ухаж байна шдээ
Shilen geed neree gargasan humuus ni uuruu gazartai baidag n oilgomjtoi shdee
Хүүхдүүдээ дагуулаад �##�хах газар олдохоо байлаа тоос дүүрэн барилга л байна
Ene asuudal deer hen ch hariutslag huleehgui baihaar uul bur barildag bolj
Богдхан уул гэдэг чинь бидний бахарх�##� байсан одоо цэвэр ашиг сонирхлын т�##�бар болжээ
Zaisan dugui tsagaan orchimd barilga nemegdeed uul ulam hugarsan bn
Энэ уулын амыг хаасан нөхдүүдийг нэр усаар нь зарлаач ард түмэн мэдэх эрхтэй
Өө бүр Жанцанноров гуай хүртэл нэр нь явж байх юмаа. Хайран нэр төр юмаа
Монголчууд одоо зөвхөн хар амиа бодож хөрөнгө мөнгөний төлөө бүхнийг хулгайлж устгаж сөнөөдөг жинхэнэ хулгайч дээрэмчид болжээ. Сайхан монгол эх газрыг минь эвдэн сүйтгэж хулгайлж зараад байгаа нь эх байг�##�ь дэлхийг сүйтгэж байгаа дэлхийн хэмжээний гэмт хэрэг билээ.