УИХ-ын гишүүн П.Сайнзориг 10.00 цагт мэдээлэл хийнэ

АМНАТ-аас олох байсан 200 тэрбум төгрөгийн боломжийг хааж ЗГ тогтоол баталсан гэж Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг мэдэгдээд байгаа. Энэ тухай "2016 оны 465 дугаар тогтоолд 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт оруулж жонш, төмөр, нүүрсний АМНАТ-ыг энэ Засгийн газар бууруулж Үндсэн хууль болон бусад олон хуулийг зөрчсөн. Нүүрснээс л гэхэд улсын төсөвт орох 200 тэрбум төгрөг хаачсан бэ" хэмээсэн.
Тэгвэл тэрбээр уг асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандах бөгөөд өнөөдөр /2025.10.06/ 10.00 цагаас УИХ чуулганы танхимын үүдэнд мэдээлэл хийж олон нийтэд хандахаар болжээ.
Мөн өөрийн албан блак дээрээ Засгийн Газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд одоогоор 45 гишүүн санал нэгдсэн аж. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах албан бичгээ өнөөдөр өргөн барьж магадгүй гэсэн мэдээлэл ч гараад байгаа юм.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрсчидээ хамга�##�ах гэж арга ядах юм.