Нийгэм мэдээ

"Миний найз", "Дүү минь", "Амьдрал" зэрэг олон дуугаараа танигдсан Ц.Амарбаярыг сүүлчийн замд нь үдлээ

Ноён бондгор нэрээр олонд танигдсан дуучин Ц.Амарбаярыг өнөөдөр /2025.10.06/ сүүлчийн замд нь үдэж байна. Ц.Амарбаяр нь "Эх үрсийн элч" дуучин бөгөөд 1985 мэндэлсэн. Тэрээр "Амьдрал", "Аавыгаа саналаа", "Миний найз", "Хос жаргал", "Хайрын солонго", "Дүү минь" зэрэг олон арван уран бүтээлээрээ Монголын ард түмэнд танигдсан, ураан бүтээлч байв.

Түүний гэргий Б.Золзаяа,

"Би гашуудаж биш ханиараа бахархаж, дурсаж, сэтгэл дүүрэн явуулж байна.Та бүхнийг гушуудахаас илүү ханийн минь үнэт зүйл, үзэл санаа, хийж зорьж байсан зүйсийг нь ойлгож мэдээсэй гэж хүсэж байна. Богинохон мэт боловч энэ утга учиртай амьдралдаа гал шиг дүрэлзэж, 100 жил амьдарсан шиг амьдраад буцлаа. Тэр минь захихдаа Би бол УУЛ юм. Намайг явахаар та нар нүцгэн уул шиг нүцгэрээд үлдээсэй гэж хүсэхгүй байна. Үргэлж дэргэд чинь байгаа мэтээр амьдраарай гэж захисан. Ум сайн амгалан болтугай" хэмээн бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн

Хөөрхий дөө .
Хорхойд хоргүй цайлган хүүхэд байж дээ
Ийм з�##�уугаараа явчихлаа даа.
Ум ма ни бад ми хум

Зочин
Зочин

Хятадаас оруулж ирдэг хүнсэнд их учир байна.

Холбоотой мэдээ

Back to top button