УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагт Жанжин Сүхбаатар танхимд
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товложээ.

Мөн дараах ажлын хэсгүүд хуралдана.

14.00 цагт УИХ-ын даргын 2025 оны 264 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг: Бичил санхүүгийн  зах зээлийг хөгжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00 цагт: Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

15.00 цагт: Хууль зүйн байнгын хороо: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00 цагт: Төсвийн байнгын хороо: “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button