Гадаад

ОХУ-д АИ-92 болон бусад төрлийн шатахууны үнэ өсөж, хомсдол бий болжээ

ОХУ-ын Хабаровск мужид шатахуун нэг хүнд 30 литрээс дээшийг худалдаалахгүй байгаагаас үүдэж бензин авах гэсэн иргэдийн урт цуваа үүссэн байна.

Мөн зарим мужуудад нэг хүнд 10-20 литрэээс илүүг олгохгүй гэснээс үүдэж, шатахуун түгээх газруудад урт дугаарлалт үүссээр байгааг иргэд цахим сүлжээндээ шүүмжлэн бичжээ. Орост шатахууны хомсдол үүсээд зогсохгүй үнэ өссөн бөгөөд 8-р сард ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортыг хориглосон шийдвэр гаргасан юм.

Уг шийдвэрийн дараагаас ОХУ даяар АИ 92 бензиний үнэ литр нь 60.39 рубль буюу сарын өмнө 59.33 рубль, жилийн өмнө 53.74 рубль байсан бөгөөд энэ нь ойролцоогоор жилийн өмнөхөөс литр тутамдаа 350 орчим төгрөгөөр нэмэгджээ. Харин АИ 95 литр нь 64.89 рубль болж өссөн бөгөөд жилийн өмнө 58 рубль, дизель түлш өнөөдрийн байдлаар литр нь 72.11 рубль болж өссөн нь өнгөрсөн жилийнхээс 7 орчим рублиэр нэмэгдсэн дүн юм.

Албаныхны тайлбарлаж буйгаар зуны үед дотоодын аялал, жуулчлалын ачаалал нэмэгддэг тул үүнийг дагаад зах зээлд эрэлт ихэсч байгаа учир энэ үед экспортын хэмжээг бууруулах шаардлагатай хэмээн тайлбарлаж байсан ч өнөөдрийг хүртэл шатахууны хомсдол үргэлжилсээр байна.

Бүс нутгууд дахь шатахууны хомсдол хэзээ хэвийн болох талаар мэргэжилтнүүд 10-р сарын сүүл гэхэд хэвийн болно хэмээн хариулжээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button